“Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хэрэг бүртгэх процесс

“Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хэрэг бүртгэх процесс

“Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хэрэг бүртгэх процесс

Шүүх хэргийг системд бүртгэн авснаар тухайн систем хүний оролцоогүйгээр хэргийг шүүгчид хуваарилдаг. Монгол Улсын шүүх 2013 оноос “Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”, 2014 оноос Иргэний хэргийн бүртгэл хяналтын “Иргэн-2014” нэгдсэн систем, 2017 оноос “Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг тус тус ашиглаж ирсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс иргэдэд мэдээлэл хүргэх үүднээс “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-ийн ажиллалааг загварчлан хүргэж байна.

  1. Прокурорын газраас хавтаст хэргийг хууль сахиулах байгууллагуудын дундын мэдээлэл дамжуулах сангаар шүүх байгууллагад шилжүүлнэ.
  2. Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шилжүүлсэн хэргийн мэдээллийг “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д татаж хэргийн жагсаалтад бүртгэнэ.
  3. Хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүний оролцоогүй, санамсаргүй байдлаар системээс тухайн шүүхийн аль нэг шүүгчид хуваарилдаг. (Хэрэг хуваарилах журмыг системд тохируулахдаа мэдээлэл технологийн мэргэжилтэн, ерөнхий шүүгчийн туслах, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга нар байлцаж тэмдэглэл үйлдэж бүртгэдэг)
  4. Хэрэг системээр хүний оролцоогүйгээр аль нэг шүүгчид хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Haan 2023-06-05 202.131.225.197

Viennese boltugai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж