Зэсийн үнэ өсөх тул нөөцөө аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөв

Зэсийн үнэ өсөх тул нөөцөө аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөв

Зэсийн үнэ өсөх тул нөөцөө аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөв

Зэсийн үнэ сүүлийн нэг жилийн хамгийн доод түвшиндээ хүрснийг “CNBC” агентлаг тайлагнав. Тодруулбал, зэсийн үнэ тавдугаар сард бараг зургаан хувиар буурсан нь 2022 оны зургадугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт болж байна. Энэ нь хөрөнгө оруулагчдад худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх юм.

Зэсийн үнэ цаашид өсөх хандлагатай байгааг Уолл Стритийн шинжээчид мэдээлэв. Хамгийн сүүлийн үеийн таамаглалд дурдсанаар зэсийн үнэ 2025 онд бараг 50 хувиар өсч, нэг тонн нь 12 мянган ам.долларт хүрч магадгүй аж. Харин бухын зах зээл үүссэн тохиолдолд нэг тонн нь 15 мянган ам.доллар хүрнэ гэж тооцоолж байна.

Үнэт цаасны зах зээлийг бух, баавгайгаар төлөөлүүлэн хэлэх нь бий. Эдийн засаг тэлж, үнэт цаасны үнэ өсөх үед бухын зах зээл үүсдэг. Харин эсрэгээрээ үнэт цаасны ханш тогтвортой хугацаанд унах үед баавгай зах зээл үүсдэг аж.

Зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа тул хэрэглэгчид болон хөрөнгө оруулагчдыг ойрын зургаан сарын хугацаанд зэсийн нөөцөө аажмаар нэмэгдүүлэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Үүнийг эрсдэлтэй боловч ашигтай стратеги гэж шинжээчид үзжээ.

“Goldman Sachs”-ын шинжээчдийн таамагласнаар зэсийн үнэ ирэх 12 сарын хугацаанд 25 хувиар өсч, 11 мянган ам.доллар болно. Гэхдээ зэсийн зах зээл одоогоор их хэмжээний алдагдлын үе шатандаа байгааг мөн онцолжээ. Мөн Хятадын эрэлт хэрэгцээ өсөлтөөс давж гараад буйг шинжээчид хэлж байна.

Хятадын үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт зэсийн үнэ өссөн. Долдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ Нью-Йоркийн "Comex" зах дээр 1.88 хувиар өсч, нэг тонн нь 8316 ам.долларт хүрчээ. Хятадын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тавдугаар сард гэнэтийн өсөлтийг үзүүлж, нөгөө талд АНУ-ын сенат өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх хууль баталлаа.

Хятадын нөлөө бүхий судалгааны компани “Antaike”-ийн таамагласнаар энэ оны хоёрдугаар хагаст зэсийн үнэ тонн тутамдаа 7000 ам.доллар болж буурах төлөвтэй байна.

Тус улс нь дэлхийн зэсийн тэн хагасыг хэрэглэдэг бөгөөд барилгын болон эрчим хүчний салбарт түлхүү ашигладаг. Тиймээс энэ онд Хятадын зэсийн эрэлт 2.7 хувиар өснө гэж таамаглаж байна. Covid-19-ийн хязгаарлалтаа цуцалж, хилээ нээх шийдвэр гарсны дараа шинжээчдийн таамагласны дагуу энэ оны нэгдүгээр сард зэсийн ханш 1.1 хувиар өсч, тонн нь 9013.50 ам.доллар хүрч байв. Энэ нь өнгөрсөн оны зургадугаар сараас хойш анх удаа 9000 ам.доллар давсан тохиолдол юм.

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжсэний үр дүнд урт хугацаандаа зэсийн эрэлт нэмэгдэж байгаа аж. Зэс нь барилгын болон бусад үйлдвэрлэлд өргөнөөр ашиглагддаг. Тухайлбал, энэ нь батерей, утас, цахилгаан тээврийн хэрэгсэл зэргийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн дийлэнх нь үйлдвэрлэл бус үйлчилгээний салбараас хамаарч байна. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа нь металын салбарт тус болохгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор бүх металын үнэ нэгэн жигд эсвэл буурах хандлагатай байна.

Тэгвэл зэсийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хийх вэ? Хөрөнгө оруулалт сонирхож буй хэн бүхэнд зориулж “CNBC” агентлаг “Global X Copper Miners ETF” дахь хувьцааг шалгажээ. Дараах хувьцаануудын худалдан авах үнэлгээ нь 50 хувиас эхэлж байна. Мөн дундаж үнэ нь 10 хувиас дээш өсөх хандлагатай байна. Тэр дундаа Канадын “NGEx Minerals”-ын хувьцаа бараг 100 хувь буюу хамгийн өндөр өсөлттэй байна. АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Teck Resources” ч 10 гаруй хувиар өсчээ.

Эх сурвалж: CNBC, MINING

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-06-06 122.201.21.227

зэсиын үнэ өсөх нь сайн мэдээ байна даанч хулгайч нар нь хулгайлчихгүй болшдээ

Avatar

Нэргүй 2023-06-06 66.181.161.199

Шууд бух баавгайгаар нь дуудах хаашаав дээ? Bull гэдгийг бух гэхээс илүү огцом, цойлсон гэх маягаар хэрэглэдэг. Bear гэдэг нь баавгайгаас гадна зуурах, барьцалдах, чангаах, саад болох гэсэн санаа агуулдаг. Техникт бол үндсэн утга нь бул шүү дээ. Одоо монголоор бул гэдэг нь ямар утгатайг мэдэх хүн ховордсон. Ерөнхийдөө нэг нь өсөх цойлох гэсэн санаа нөгөө нь уруудах, удаашрах, саарах гэсэн санаа. Манай оросчлогдсон нийгмийн сэтгэлгээнд хааз ба тормоз гэсэн ухагдахуун бий. Энэ л их дөхнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж