БНСУ-д ажиллах ур чадварын шалгалт өгсөн иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллах ур чадварын шалгалт өгсөн иргэдийн анхааралд

БНСУ-д ажиллах ур чадварын шалгалт өгсөн иргэдийн анхааралд

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэдийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар жилд 2-3 удаа бүртгэж, ур чадварын шалгалтыг зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн саруудад шалгалтад хамрагдсан иргэдийн ур чадварын шалгалтын оноо гарчээ.

Шалгалтад нийт 913 хүн тэнцсэн бөгөөд хуваарийн дагуу тэнцсэн иргэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах юм.

БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын нэгдүгээр ээлжид аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлт гаргасан 525 иргэн, үйлчилгээний салбарт 388 хүн тэнцсэн байна. Ур чадварын шалгалтад тэнцсэн эсэхээ энд дарж харна уу.

ШАЛГАЛТАД ОРОХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЗААСАН ЦАГААС ХОЦОРСОН БОЛ ДАРААГИЙН ШАЛГАЛТЫГ ХҮЛЭЭНЭ

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна. Тиймээс энэ жилээс ажиллах хүчийг Covid-19-ийн өмнөх үетэй адилаар татна гэдгийг ХХҮЕГ-аас мэдээллээ.

Ур чадварын шалгалтын тухайд эхний удаад бүртгэл хийлгэж таван асуултаас гуравт нь зөв хариулсан тохиолдолд хэлний шалгалтад орох эрх нээгдсэн байна. Харин тус асуултуудад бүдэрсэн болон шалгалтын хугацаанаас хожигдсон иргэд дараагийн шалгалтыг хүлээх аж. Өөрөөр хэлбэл нөхөн өгөх боломжгүй байна.

Сонгогдсон хүмүүсээс эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж дараах тэнцсэн иргэдийн нэрсийг эрүүл мэндийн үзлэгт орох хуваарьтай гаргажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж