Улстөрчид замхарч, улныхан яллагдах нүүрсний хэрэг

Улстөрчид замхарч, улныхан яллагдах нүүрсний хэрэг

Улстөрчид замхарч, улныхан яллагдах нүүрсний хэрэг

СЭТГЭЛД ХОНОГШСОН  17-ГИЙН ТОО

Анх 44 тэрбумын хохиролтой 11000 машин нүүрс хилээр бүртгэлгүй гаргасан нүүрсний гэх хэргийг олон нийтэд Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүний мэдэгдэл нийгэмд бөмбөг тарив. Залуус нүүрсний хэрэгт холбогдсон улстөрчдийн нэрсийг даруй зарлахыг шаардсан. Жагссан. Ерөнхий сайд 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд жагсагчидтай уулзав. Ингэхдээ “Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна” гэж амласан төдийгүй “Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна” гэсэн юм.  Харин хэд хоногийн дараа өгсөн ярилцлагадаа “УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нүүрсний жагсаалыг санхүүжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” гэж даажигнасан юм. Нэр зарлаж, нүүрсчидтэй хариуцлага тооцохыг шаардсан хариуд АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон 17 улстөрчийн нэрийг зарлав. “17”-ийн тоо маш олон дурсамж бидний тархины мухарт хадгалаатай байгаа. Гүн гүнзгий агуулгатай энэ тоо дундаас дээш насны монголчуудад шууд аль эрт замхарсан “17 чингэлэг спиртийн хэрэг”-ийг санагдуулахаас гадна “Хаврын 17 учрал” киног эрхгүй бодогдуулна.  Штирлиц нь харин шүгэл үлээсэн Ерөнхий сайдаар төсөөлөгдөх ёстой. Ердөө энэ тоог хэлэхэд л хуйвалдааны онолд дэндүү итгэдэг бид “хүү, хаа, пээ, пүү” болоод нэр заасан нөхдийг нэг нүдээрээ ч үзэхгүй болох ёстой. Хоржоонтой нь 17 нүүрсчин гэх улстөрчийн нэрсийн дотор “17 чингэлэг спиртийн хэрэг“-ийг мөрдөж байсан УИХ-ын гишүүн,  “тагнуулч”-ыг оруулсан нь анхнаасаа энэ хэрэг жүжиг байсныг азаартуулав. Тоонд ач холбогдол өгдөг монголчууд “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэх бол “долоо дордов”, “дордохын долоо”, долоон уулын цаагуур далд ор гэж хараах нь элбэг. Энэ талаас нь харвал энэ тоо нийгмийн сэтгэл зүйд тоогоор дамжуулан ухамсартайгаар нөлөөлөх гэсэн оролдлого байв.

“НҮҮРСНИЙ НАМ”-ТАЙГАА ЭРХ БАРИГЧИД ТЭВРЭЛДСЭН ҮҮ?

2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн дараа С.Баяр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш манан бүлэглэл гэх хадны мангаараа иргэдийг айлгаж, бас дэмжлэг авдаг болсон бол энэхүү хадны мангаа Н.Алтанхуягийн нэршлээр “Шударга бусын хонгил” болон хувирсан. “Нүүрсчдийн нам” гэх нэр томъёо энэ хугацаанд дуулдсаар ирсэн ч нүүрсний хэргийн явцаас харахад энэ нь нэг бол улстөрчдийн зохиол эсвэл тэрхүү намтай тэмцэл зарласан хүмүүс нь өнөөдөр цагаан тугаа өргөсөн бололтой. Учир нь, өнгөрсөн хугацаанд нүүрсний хэрэгт холбогдсон улстөрчдийн хэрэг замхарав. Эрх баригчид тэдэнтэй эвлэрсэн эсвэл тийм “намчид” анхнаасаа байгаагүй болж таарах нь. Гэхдээ нүүрснээс маш их хэмжээний мөнгө завшдаг болоод л улстөрчид хэдэн зуугаар нь машин нийлүүлж, нүүрс зөөсөөр ирсэн нь хүлээн зөвшөөрөгдсөн зүйл билээ. Тиймээс нүүрсний хулгайтай тэмцэнэ гэдэг эрх баригчид өөрийнхөнтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Жоомоо алах гээд гэрээ шатаав гэгчийн үлгэр болно гэсэн үг…

ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ ДОЛООН ХЭРЭГ

40 их наядын хохиролтой, 11000 мянган машин нүүрс хилээр бүртгэлгүй гаргасан нүүрсний гэх хэрэгт төрийн өндөр дээд албан тушаалтнуудын оролцсон гэдгээрээ олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Нүүрсний гэх тодотголтой нэг ч хэрэг шилжиж ирэээгүй” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд шилжиж ирсэн тохиолдолд олон нийтэд мэдээлэл өгөхөө амлав. Харин нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа үүний дараа ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Нийслэлийн прокурорын газраас нийт 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Үүнээс дөрөв нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, шийтгэх тогтоол нь гарсан байна. Одоо анхан шатны шүүх дээр хоёр хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан зарлагдчихсан хүлээгдэж байна.” гэжээ. Түүний дурдсан долоон хэргийг нь shuukh.mn-ээс үзвэл ихээхэн анхаарал татна. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн гээд буй хэрэг нь нүүрсний гэхээсээ илүүтэй “жижиг” гаруудын авлигын хэрэг шахуу аж. Автомашин, чиргүүлийг үзлэг оруулахгүйгээр мэдээллийн санд техникийн хяналтын үзлэгт оруулж, тэнцсэн мэтээр хуурамч мэдээлэл оруулж бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэг байх бөгөөд шүүхээс прокурорт буцаажээ.

Бусад нь иймэрхүү л хэргүүд байгаа төдийгүй тэрний дотор хаа хамаагүй хэргийг ч хамаатуулсан бололтой.

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналтын тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяагийн “40 их наяд гэдэг тоо бол мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тоо биш” гэдгийг хэлсэн бөгөөд энэ тоог улстөрчид цээжний пангаар зохиосон нь ойлгомжтой. Сүр дуулиантай эхлүүлсэн хэрэгт “Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 128 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Эдгээрээс 49 хүнийг хойшлуулахгүйгээр буюу 48 цагийн хугацаатайгаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Тэдгээрээс 23-ыг нь яллагдагчаар цагдан хорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн хүн цагдан хориотой хэвээр байна” гэж хэслнээс үзвэл энэ хэрэг завхрах шатандаа орсон бололтой. Улстөрчдийн нүүрсний хэрэг ал хэзээний үнс болоод салхинд хийсчээ. Сахил хүртсэн биш шал дордов л гэгч болж байх шиг.

ХЭН ЭНЭ ХЭРЭГТ ЯЛЛУУЛАХ ВЭ?

Бидний ярьж заншсанаар жараахайнууд л энэ хэрэгт ял авах нь тодорхой болжээ. Монголыг сүйрүүлж буй гэх сүр дуулиантайгаар зарласан сенсаацийн жижгэрсээр жижгэрсээр шүүхэд шилжиж, хэдэн байцаагч нарт ял оноогоод дуусах нь тодорхой боллоо. Учир нь нүүрсний гэх тодотголтой нэг ч хэрэг шүүхэд шилжиж ирээгүй гэж шүүхийнхэн мэдэгдэж байгаа бол прокурорынхан нүүрсний машиныг хуурамчаар үзлэгт оруулсан шалихгүй хэргийг ч нүүрсний хэрэгт хамааруулж буй аж. Тиймээс аль хэргийг нүүрсний хэрэг, алийг нь “ахуйн” хэрэг гэх вэ гэдгийг ялгаж салгах хэрэгтэй бололтой. тэгэхгүй бол тэмээ, ямаа, тэнгэр газар шиг ялгаатай хэргийг ч нүүрсний хэрэгт тооцож нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болох нь. Угтаа бол энэ хэрэгт нүүрсний гэрээний үнэ, гэрээ байгуулахдаа улсыг хохироож, танил талдаа олгосон, бүртгэлгүй тээвэр хийсэн, оффтэйк гэрээтэй холбоотой заалтууд, хилээр бүртгэлгүй бараа тээвэр гарсан, төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон хэргүүд л багтмаар…

Гэтэл тэнцэхгүй машинаа гарыг нь хүндрүүлж байгаад цохуулчихдаг тээврийн хэрэгслийн үзлэгийн жижиг хэрэг шиг л хэргүүд шийдэгдээд өнгөрөх нь. Эцэстээ улстөрчдийн улс орноо цөлмөсөн хэрэг бус улны хэдэн нөхдийг хоолноос нь салгах хэрэг болооп замхрах нь. Хөгжлийн банкны хэргийг дэгдээхдээ яаж сүржигнэж, өмнөх эрх баригчдаа гол буруутан гэж цоллож байсан засгийнхан өнөөдөр яагаад таг болов. Өөрсдийнх нь сүржигнэл, бодит хавтаст хэрэг хоёр ондоо болохоор Хөгжлийн банкны хэрэг ч сүйдтэй юм болохгүй л болов. Үүнтэй адилхан нүүрсний хэрэг ч замхарах нь. Тэр үед 40 их наядын хэргийг шүгэлдсэн ч худалдагдсан шүүх хаацайлаад ял шавшууллаа гэх гээд хэзээний бэлдсэн ч байх. Гэхдзээ тэдний хэлсэн хэрэг мөрдөн байцаалтын баримтаар тогтоогдохгүй байгаа бололтой. Дээр нь хэргийг шалгах явцад улстөрчид мултарч, улныхан ял аваад дуусах нь.

Эндээс Монгол, монголын улныхан хохирох бол увайгүй улстөрчид завшаад зогсохгүй  тархи “угаалтаа” хийх таатай хөрс суурь бүрдэх төдийгүй улиран сонгогдох сурталчилгааболгон бөмбөгдөх вий. Бүх юм учир утгатай. Дордохын дохио мэт долоон хэрэг шилжүүлдэг нь ч юу вэ дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-05 202.21.97.46

Буруутай улс төрчдөө яллааад шударга бай л даа, бөөрөнхий шийдвэргүй байгаад байвал улс орон маань хөгжихгүй байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-05 192.82.73.196

Тэгээд анх санаачилж дийлэнх луйврыг хийсэн АН, түүний гал хамгаалагч чи ард нь үлдэхнээ. Та нарын улаан луйврыг ард түмний өмнө илчилж байгаа энэ Засгийн газар руу дайрч, шархадсан чоно шиг эргэж ноцох нь танай араншин мөн дөө

Avatar

баатар 2023-06-05 139.5.218.59

нээрээ нүүрсний хулгай замхрах замдаа орсон бололтой. сая өмнөговьд ИХ Гишүүн асан д.батэрдэнэ ирээд явлаа.тэр хэлэхдээ нүүрсний хэрэгт холбогдсон бүх хүнийг зүгээр гаргана. би бүгдийг прокурор шүүхтэй тохиролцсон гэж ярьж байх юм. АН дээр ярьсан.

Avatar

бат 2023-06-05 66.181.187.253

Хулгайч хулгайчыг бариарай гэж хамгийн түрүүнд хашгирадаг. Одоо матрын нулимс унагаж байгаа хүмүүс Дүр үзүүлсэн ардчилагчид шүү.

Avatar

Зочин 2023-06-05 192.82.80.231

ЖДҮХС г МАН яаж ЗАМХРУУЛСАН яг тэр жишиг ЗАМААР нүүрсний болон Сангууд, ХБ ны ХЭРЭГ орлоо доо.Хэлэх үг алга даа

Avatar

Нэргүй 2023-06-05 103.26.194.7

Хийрхэгч, хоосон толгойнууд юугаа мэдэхгүй үлгэрийн тоо ярьж бүгдийг хардаж сэрдэж харааж зүхдэг.Одоо өөрсдөө зохиосон сенсациндаа улны үхэрнүүддээ алуулна.Уран гэж аймшигтай, х***а гэж монголыг эзлэх санаатай гэж шаардлага гарвал ярьж чадах оюук хүүе жонхуунууд.

Avatar

Нэргүй 2023-06-05 202.126.88.172

ХБ ны хэрэгт зээлээ төлсөн хүмүүс шүүхдүүлээд,төлөөгүй хэсэг нь зүв зүгээр яваад байрын .Хамгаалалттай зээлдэгч гэж байдагюм бнаа,

Avatar

Зочин 2023-06-05 202.9.40.150

Нүүрсний хэрэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 хоёулаа холбоотой Учир нь х***а нар манай улс төрчдийн хулгай хийдгийг маш сайн мэддэг
Нилээн дээр үеэс Монгол улс хулгайч дарга нартаа арга хэмжээ авч чадахгүй бол бид зарлана гэж мэдээ гаргаад байсан Өнгөрсөн намраар нүүрсний гол тоглогч нь Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ гэж зураг хөрөгтэй нь цацаад байсан Хүрэлсүхийг ч гэсэн Гөөгөн даргатай хамт зургийн нь постлоод байсан шдээ

Avatar

zochin 2023-06-05 142.114.8.170

XУВЬСГАЛААС ӨӨР ЮУ Ч XЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА МОНГОЛД ОДОО ИДЭГЧДИЙН ТОО НЭМЭГДСЭН.

Avatar

судлаач 2023-06-05 202.131.251.130

Манай Хүүк ерөнхийлөгч шадар сайд байхдаа, шахаанд байх үедээ тэр хонгил үнэхээр байдаг юм бна, Алтанхуяг худлаа хэлээгүй юм бна гээд шүүрс алдаад байсан чинь өөрөө ерөнхийлөгч болоод энэ сэдвээр амаа ангайлгахаа байлаа.Бид ийм нийгэмд, нэрээ мартахад тун ойрхон , ийм л цаг үед амьдарч бна даа.Одоо энэ хонгил байгаа юу гэвэл байгаа, харин эзэн нь солигдсон, нэгэн цагт Элбэгээ гэдэг хүн байсан, дараа нь Тулгаа хүү болсон, одоо мэдээж Хүүк хүү болсон.Энэ хонгилоор 30 хоног хашрааж, дараа нь ял өг

Avatar

Зочин 2023-06-05 192.82.90.208

Ардчилагч гэх этгээдүүдийн төр барьж байх үеэс л нүүрсний ийм хэрэг удаа дараагийн шалгалтаар илэрч, мөрдлөг шалгалтын дүн хууль хяналтын байгууллагад хүргэгдэж байсан ч зохих арга хэмжээ аваагүй. Харин ерөнхийлэгч солигдож, хууль хяналтын байгууллагы удирдлагын бүтцэд өөрчлөлт орж,зарим хууль тогтоомжийн заалтад өөрчлөгдсөний дараа нүүрсний энэ хэргийг шалгах ажил эрчимжсэн гэдэг.Гэхдээ сайн шалгаж нотлогоог бат гаргах хэрэгтэй. Энгэж байж л улс орныг хохиролгүй болгоно.Хэрэг завшуулахгүй.

Avatar

togoo 2023-06-05 45.117.35.6

tsalin chini buugaagui baigaa eu

Avatar

Нэргүй 2023-06-05 103.57.92.218

68-ED-A4-04-2B-A7

Avatar

Нэргүй 2023-06-05 124.158.67.33

4A4A32DC2E557DB50B8F3DC2A15A0241F0EBC5D35763E83DC6681FAB5D5C1E492605468071DAA0768300DD5604165941C3C7B42F67766478543BDF91967AB982

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж