Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Ногоон байгууламж сүйтгэсэн шугам сүлжээний ажлууд!

Дулааны улиралтай зэрэгцэж шугам сүлжээ болон бусад шаардлагатай урсгал засварын ажлууд хотод эд өрнөж буй. Хэдийгээр олон жилийн насжилттай, зайлшгүй засвар хийх ажлуудыг урьдчилан төлөвлөж хийж байгаа ч ногоон байгууламжийг сүйтгэж байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Насжилт өндөртэй моддыг тайрч, залуу модыг шилжүүлэн суулгаж тухайн заасан хэсгийн засварын ажлыг хийж байгааг нийслэлийнхэн тайлбарласан. Тодруулбал, энэ онд Улаанбаатарт инженерийн шугам сүлжээний хэд хэдэн том ажил хийгдэх аж. Тэрний нэг хэсэг нь Бага тойруугийн хэсэгт хийгдэх 4А,Б магистраль шугмыг өргөтгөх, солих ажил. Энэ ажлыг хийх хүрээнд шаардлагатай ногоон байгууламж, дугуйн замтай холбоотой асуудал үүсч, цахим хуудаст иргэдийг талцуулсан. Тус ажлыг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа бөгөөд ажлын захиалагч нь Эрчим хүчний яам бөгөөд төслийн нэгж байгуулагдсан. Нийслэлийн зүгээс уялдаа холбоог хангах ажлуудыг хийгээд явж байгааг онцолсон. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 278 модыг шилжүүлэхээс насжилтыг харгалзаж 160 гаруй модыг зөөсөн болохыг өнгөрсөн сард мэдээлж байв.

Гэхдээ зарим модыг зөөх боломжгүй учраас зайлшгүй тайрах шаардлага үүссэн. Ногоон байгууламжийн арчилгаа үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд насжилт болон буруу арчилгаанаас шалтгаалж зарим модыг тайрах нь зүйтэй гэж үзсэн.

Шилжүүлээд байгаа 171 модыг Гачууртын хар усан тохой руу аваачиж, мод үржүүлгийн газарт суулгасан. Модноос гадна дугуйн замуудыг мөн хуулах шаардлага үүссэн.

Тайрсан гэх моднуудын хувьд 1950-иад онд тарьсан улиаснууд. Насжилт өндөр учир өөр хөрс рүү шилжүүлэх боломжгүй учраас тайрсан гэж албаныхан тайлбарласан билээ.

НЭГ ГАРААРАА БҮТЭЭЖ, НӨГӨӨ ГАРААРАА СҮЙТГЭХИЙГ ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭВ

Нийслэлийн иргэд тав тухтай, амар тайван, цэвэр агаартай орчин нөхцөлд амьдрахыг хүсч байгаа. Түүгээр ч зогсохгүй байгаль эхээ хайрлаж, Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлж, мод тарих уриалгад ч нэгдээд явж байгаа. Гэвч нэг хэсэг нь байгаль экологио нөхөн сэргээж, хотын хүн амын эрүүл агаартай орчинд амьдрах нөхцөлийг дэмжиж байхад нөгөө хэсэг нь засвар шинэчлэлтийн ажил нэрийдлээр ногоон байгууламж, зүлэг, моддыг сүйтгэж байгаа нь таагүй.

Хотын ерөнхий менежер М.Баяраа хэлэхдээ "Энэ жил Улаанбаатарт хийх дэд бүтэц, инженерийн барилга байгууламж, дулааны шугам, цэвэр, бохирын шугамтай холбоотой олон ажил хийгдэх бөгөөд тодорхой байршилд зам талбайг чөлөөлөх, хуулах, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдана. Учир нь хотод нийтийн эдэлбэр газрын доор хийсэн шугам сүлжээ их байдаг. Тиймээс инженерийн шугам сүлжээг засварлах, өргөтгөх, шинэчлэх ажлын хүрээнд зарим нэг газар шорооны ажлыг хийхээс өөр аргагүй.

Төсөв нь батлагдсан, төлөвлөгөө нь гарсан учир зуны гурван сард багтаж зарим ажлыг дуусгана. Иймд иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна. Ногоон байгууламжийг зайлшгүй тохиолдолд хуулах, моддыг тайрах, шилжүүлэх шаардлага гарна.

Хотын зүгээс бусад байгууллагуудын хийх ажлын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, иргэдэд төвөг удахгүй байх, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаар зохицуулалтыг хийж ажиллана. Улаанбаатарын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангахаар зуны их засвар тохижилт бүтээн байгуулалтыг хийх инженер хангамжийн чиглэлээр 24 байгууллага үйл ажиллагаа хийнэ. Үүний 644 арга хэмжээ төсөл хөтөлбөр нь төлөвлөгдсөн.

Жишээбэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК бол дулааны шугам сүлжээний гол засварын ажлыг 19 байршилд хийхээр болсон.

Төлөвлөгөөний дагуух засвар шинэчлэлтийн ажлуудаас гадна нийслэлийн есөн дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Дээрх ажлуудыг нарийвчлан хэлж байгаа нь энэ бүх ажлын ард газар шорооны ажлууд хийгдэнэ. Тиймээс явган хүний замыг хуулах, ногоон байгууламжийг шилжүүлэх дээр иргэдийг хүлээцтэй байхыг хүсч байна" гэсэн юм.

Харин иргэд нэг гараараа бүтээж, нөгөө гараараа сүйтгэж байгаа нийслэлийнхний зарим ажлыг ихэд шүүмжилж байна.

Ямартай ч ногоон байгууламж сүйтгэсэн гэх хэсгүүдэд дахин тохижилтын ажлыг хийх гэнэ. Харин түүнд төсөвлөх санхүү болоод ажлын явцад иргэд өөрсдөө хяналт тавих хэрэгтэй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөбө 2023-06-06 103.229.122.163

Монголчууд байгаа газар бүх юм нурж эвдэрч байдаг. Энэ хөсрий хар эрчүүдээ алхам бүрт нь сануулж чичилж байхгүй бол давраад байдаг. Хөсрий монгол эрчүүдийн гараар юу ч орсон хог болдог. Тэд зөвхөн гэр доторхоо гоёж мэднэ гэрийн үүдэндээ хогоо хаяна. Ер нь бол хүчээр л хүмүүжүүлэхгүй бол пялдага ээж аавууд нь эрхлүүлцэн насанд хүрсэн мөртлөө хүүхдээрээ баахан хөсрий эрчүүд байна. За эмэгтэйчүүдийн нэг хэсэг нь мөн ийм ангилалд багтана.

Avatar

Нэргүй 2023-06-06 43.228.129.162

ХОТЫН ХӨЛДҮҮ МЕНЕЖЕР БАЯРААГ ЗОД ЦОХЬ

ЖИЛ БҮР ШИМТ ХӨРСИЙГ УСТГАДАГ

НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ УСТГАДАГ

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Teneg 2023-06-06 180.149.98.126

ene jil horoolliin gold baigaa erdenesee haihgyi yumuu

Avatar

Нэргүй 2023-06-06 203.169.50.233

AH duureg tul haiguul hiihgui bolhiig medegdeye

Avatar

хүннү 2023-06-06 202.55.188.97

Энэ хотод нэгдсэн цогц бодлого алга. Зөвхөн нурааж сүйтгэж л чадна. Хороололоор дүүрэн талыг нь нураасан граж, хог нов битүү. Одооны энэ ажил хийгдэх ёстой ажил. Дараа нь сэргээн босгох ажлыг хот өөрөө хариуцаж хийдэггүйгээс болж иргэж дургүйцээд байна. Хотын дарга нарын ганц хийдэг ажил нь нураах буулгах хураах торгох. Тэднээс сайн юм хүлээх хэрэггүй. Бүгдийг нь няслах ёстой. Одоо тэр орлогч дарга нарын байж байгааг нь ээ. Ээ бурхан минь ээ.

Avatar

Нэргүй 2023-06-06 203.169.50.233

songuulia ogohgui l baya daa

Avatar

зочин 2023-06-06 103.229.121.188

Улаанбаатар хотод анхнаасаа оросуудын гаргасан зураг төслөөр дулааны шугам хоолойг туннел хэлбэрт оруулаагүй учраас зуны улиралд ухаж гаргаж засахаас өөр аргаггүй байдаг. Хэрвээ зун ингэж засахгүй бол өвөл халаалт муу байна, хөлдөж үхлээ гээд дулааныхныг будаа болгох байлгүй. Тэгээд ч газар булсан ган трубаны насжилтын хугацаа 20 жил байдаг, сүүлийн үеийн ган труба стандартын шаардлага хангаагүйн улмаас 10-аад жил болоод цоороод байгаа гэсэн

Avatar

зочин 2023-06-06 202.131.245.69

газарт булдаг труба 40-100 жил байж болдог. гадны орнуудын инженерийн шугам сүлжээг хар. 2000 оны эхээр дэлхийн банкны төслөөр хийгдсэн зарим инженерийн шугам сүлжээ 40 ба түүнээс дээш жил байсан. Гагцхүү монгол байгулулагууд мөнгө завших гэж ингэж булж ухаад сурчихсан. дулаан, ус суваг гээд энэ байгууллагын үе үеийн удирдлагыг шалгахад шууд нотлогдоно.

Avatar

zochin 2023-06-06 103.229.121.188

2000 оны эхээр хийгдсэн гэхээр 23 жил болж байгаа гэсэн үг, буруу тооцоолоод байх шиг , , , кккк

Avatar

зочин 2023-06-06 202.131.245.69

сайн чанарын трубаг оруулж хийж шугам сүлжээг сайжруулсан юм. 23 жил болж байгаа. хэрэв гар хүрч сольсон бол мөнгө угаалт гэсэн үг. Гадны компани шалгарч байсийн. тэр үеийн хотын болоод дэд бүтцийн хөгжлийн яамны ажилтнууд сайн мэднэ.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-06-06 192.82.84.103

Хотын даргаа, Байгаль орчны сайдаа, ажлаа хийгээч ээ. Шинээр юм хийдэггүй юм аа гэхэд, ядаж байгаа юмаа хамгаалмаар байна. ОРК–уудаа..

Avatar

Нэргүй 2023-06-06 203.98.76.176

Яг энэ цаг үед байгаа юмаа хамгаалах гэдэг л чухал болчихоод байна,өөр хүсэх зүйл алга…….

Avatar

Нэргүй 2023-06-06 202.21.107.45

10-р хороолол, 1-р хорооллын урд хийсэн шугамын ажлын чинь үр дүн – 2 жилийн турш пургисан шороо л байна.

Avatar

зочин 2023-06-06 202.131.245.69

таван шард бүр олон жил ийм байдал нүүрлэсэн. Хичнээн цэвэрхэн хотхон байлаа. шугам сүлжээний засварын дараа хороолол дундах явган, авто зам байхгүй, мод, зүлэг байхгүй. оронд нь баахан шороо, нүх, ТҮЦ, жижигхэн дэлгүүр, гараж, хашаа л бий болсон. Хорооны засаг дарга гэж унхиагүй хэдэн юм намаа магтахаас өөр хийх ажилгүй. 90-ээд оны үед Байгалмаа гэж засаг дарга авгай сүрхий ажилтай байсан. тэрнээс хойш хот, дүүрэг, хороонд шургалсан АН, МАН-ы ангайсан юмнууд огт ажил хийхгүй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж