Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлнө

Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлнө

Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлнө

Ромын пап Францис ирэх намар Монголд анх удаа айлчлал хийх талаар олон улсын хэвлэлүүд онцолсон. Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Монголд христийн католик шашны сүмүүд хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүмүүс католикийн шашинтай гэх тоо ч байдаг. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад  “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа. Уг айлчлалын талаарх хөтөлбөрийг эцэслэн баталсны дараагаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Нарийвчилсан хөтөлбөр батлагдаагүй байна. Ромын папын анхны айлчлал мэдээж аялал жуулчлалд нөлөөлөлгүй яахав. Монголд ирэх гадаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тэр жуулчдыг аялал жуулчлалын компаниуд хүлээн авна. Ирсэн жуулчдын үйлчилгээний орлогыг салбарын компаниудад л ашиг болж орно" гэв.

Ромын пап Францас ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан.

Түүнчлэн энэхүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх өдрүүдэд нарийвчлан мэдээлнэ гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм. Францис Улаанбаатарт айлчлах тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Африк дахь айлчлалаас эргэж ирснийхээ дараа хамба нарын хуралдааны үеэр анх зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-06 213.87.90.112

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

leer 2023-06-06 180.149.98.126

hutsalgyi shiid ard tymnii amidral syirlee juulchin muulchin hend hamaa bainaa

Avatar

Гна 2023-06-06 202.72.243.182

Богд Зонховын хөшөөт цогцолбороо бариулахгүй юм. Харийн шашинтан их болоод эцэстээ Пап лам нь ирэх нь ээ. Гадны шашнаас мөнгө ихээр аваад л хөгжүүлжүүлээд л байдаг гэтэл шашны хувьд дайн зарлах дээрээ тулбал юу болох вэ. Ум мани бадмэ хум.

Avatar

Irgen 2023-06-06 66.181.161.189

Bitgii gorid zugeer l jorlon usand ordog gazaraa aimag oron nutgiin zochid buudlaa saijruulchih deer n hooloo sain hiigeed surchuul juulchid hureed irne

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-06-06 202.21.107.65

Энэ хүн иэрэх нь хэнд ч хэрэгтэй юм бэ??? Нөгөө Далай ..ЛАМ нь ХҮНИЙ ХЭЛ хөхөөд баларсан гэсэн ….Энэ нь бас л балаг тарьдаг хүн арай биш биз.итгэхэд хэцүү люм энд тэнд бичих юм өө…..Сүүлд нэг улс ..гүрэн нь …ЛАЛЫН Ертөнц…Турк …Иран…Ирак нь яах бол доо?????…

Avatar

Үл итгэгч 2023-06-06 202.126.90.135

"ӨРГӨСТ МОДНЫ ШУВУУ:

Avatar

Зочин 2023-06-06 202.131.229.163

Юуных нь ашиг байхав дээ, энэний айлчлалаас

Avatar

Ямар ач холбогдол, хор хөнөөл агуулагдаж байна вэ? 2023-06-06 202.131.251.98

Ямар ач холбогдол, хор хөнөөл агуулагдаж байна вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж