Японд инээмсэглэлийн сургалт 7700 иенийн төлбөртэй

Японд инээмсэглэлийн сургалт 7700 иенийн төлбөртэй

Японд инээмсэглэлийн сургалт 7700 иенийн төлбөртэй

Covid-19 цар тахлын үед гурван жил амны хаалт зүүсэн япончуудын дунд инээмсэглэлийн сургалт дэлгэрч байна. Инээмсэглэлийн сургалтын эрэлт өнгөрсөн жилээс дөрөв дахин өсчээ. Нэг цагийн ганцаарчилсан хичээл 7700 иен буюу 55 ам.долларын үнэтэй байна. Инээмсэглэлийн сургалтад хамрагдсан 20 настай Химавари Ёшида хэлэхдээ "Хөдөлмөрийн зах зээлд бэлэн байхын тулд инээмсэглэл дээрээ ажиллах хэрэгтэй. Цар тахлын үеэр нүүрний булчингаа нэг их ашиглаагүй тул дасгал хийх нь зүйтэй" гэв.

Японд Covid-19 цар тахлаас ч өмнө амны хаалт зүүх нь хэвийн үзэгдэл байсан. Засгийн газар энэ оны гуравдугаар сард амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлагыг цуцалсан ч олон хүн энэ дадал зуршлаа орхиогүй л байна. "NHK" телевизийн санал асуулгаар япончуудын 55 хувь нь одоо ч амны хаалтаа зүүж байгаа гэж хариулжээ. Иргэдийн зөвхөн найман хувь нь л амны хаалт зүүхээ бүрмөсөн больсон гэв.

Радиогийн хөтлөгч асан Кэйко Кавано 2017 оноос хойш инээмсэглэлийн хичээл зааж буй. "Эмэгтэйчүүд нүүрээ будахгүй, эрчүүд сахлаа хусахгүй гарах нь илүү хялбар байсан тул тэд амны хаалттай амьдралдаа дассан байх" гэж Кавано ярьжээ. Тэрбээр төгс инээмсэглэлийг бий болгохын тулд инээмсэглэлийн сургагч багш 23-ыг бэлтгэсэн байна. Соёл талаасаа инээмсэглэл нь би танд аюул учруулахгүй гэдгийг илэрхийлнэ гэж тэр хэлдэг.

Каваногийн заадаг брэнд инээмсэглэл бол "Холливуд маягийн инээмсэглэх техник" юм. Ингэхдээ нүдээ хавирган сар хэлбэрт оруулж, хацраа бумбайлгах ба дээд эгнээний найман ширхэг шүд ил гарах ёстой. Оюутнууд тусгай таблет руу инээмсэглэж, оноо авна.

Япончууд нь барууныхныг бодвол бага инээмсэглэдэг гэж мэргэжлийн хүн үзэж байна. "Цар тахлын хязгаарлалт үгүй болж, аялал жуулчлал идэвхжиж буй тул япончууд гадаадын иргэдтэй зөвхөн нүдээрээ харьцах нь хангалтгүй. Инээмсэглэх хэрэгцээ улам бүр л нэмэгдэж байна" гэж Кавано хэллээ.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-05 139.5.217.91

Хуурмаг зангийн "Худал" инээдэнд суралцдаг юм биз дээ. Монголчуудад тохирохгүй л юм байна. Чингис Хаан хуурамч инээж мишээсэн хүнийг шууд цаазлаж байсан юм шүү.

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-05 202.21.107.12

zavtai huuruud shu haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж