"Шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцно"

"Шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцно"

"Шинжээч эмчийн дүгнэлт гарсны дараа хариуцлага тооцно"

Жирэмсэн эхнэр, таван настай хүүгээ зодсон хэрэг /2023.05.31/гарсан талаар иргэн цахим хуудастаа мэдээлсэн. Тодруулбал, хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, таван настай хүүхдийг хүнд гэмтээсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд тухайн хүнийг хүргэсэн ч хорих заалтгүй учир сулласан. Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Ар гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учраас эрүүлжүүлэх байранд оруулсан. Гэр бүлтэйгээ уулзаж, заналхийлсэн үйлдэл байхгүй. Ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан, гэртээ байгаа. Мөн хорооны хамтарсан багтай хамтран ажиллаж байна. Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Одоо шинжээч эмчийн дүгнэлт гарахаар хэрэг бүртгэл нээж, шалгана" гэв.

Гэмтлийн зэрэг гарсан бол гэр бүлийн хүчирхийлэл гэхгүйгээр шууд хүний биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэдэг. Харин гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгсөн бол шүүхээс 7-14 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай.

Таван настай хүүгийн ээжийн хэлснээр "Тухайн хүнтэй хамтран амьдраад дөрвөн сар болж байгаа. Тавдугаар сарын 31-ний орой гэр бүлийн маргаан гарч, биднийг зодсон. Гэрээсээ гарч зугтаасан ч араас гүйцэж ирээд хүүхдийг маань зодож, намайг мөн цохисон.

Өмнө нь нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдэж байсан ч цагдаад өгөөгүй.

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсныг нь мэдэж байсан ч хүчирхийлэл үйлдэнэ гэж бодоогүй" гэх тайлбарыг өгчээ. Хүүгийн гэмтлийн зэргийг шүүх шинжилгээний эмнэлэг хийж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсны дараа тухайн этгээдэд хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 66.181.161.237

Өөдтэй мэдээ алга. Баахан эмзэг сэдэв.

Avatar

Нэргүй 2023-06-05 202.126.88.125

eh huuhed buruutai, eregtei n buruugui gej togtoogdoh baihaa

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-05 122.201.23.83

өмнө ял эдэлж байсан хүмүүсээс цагдаагийнхан айдаг харин жирийн хүмүүсийг бол дарамталдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж