“Эрдэнэс Тавантолгой”-н албан тушаалтан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н албан тушаалтан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

“Эрдэнэс Тавантолгой”-н албан тушаалтан хахууль авсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бол 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй аж.

Түүнчлэн эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Хилийн цэргийн …-р ангийн удирдах албан тушаалтан “Б”, “Ч” нар бусдаас хахууль авсан гэх;
  • “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Баянзүрх дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн албан тушаалтан “Э” нь гомдол мэдээллийг шалгах үедээ хувьдаа мөнгө завшсан гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө ашигтай эдийн засгийн хууль бус давуу байдлыг олж авсан гэх;
  • Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан “Э” нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын албан тушаалтан “Г” нь албан тушаалын байдлаа ашиглаж нийт 36 удаагийн үйлдлээр хахууль авсан гэх хэргүүд багтжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж