Гаалийн байгууллага нь 70 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаад байна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн материалыг зургадугаар сарын 9-ний 17.00 цаг хүртэл хүлээн авах аж.
Засгийн газраас зарласан “Шүүр” ажиллагаагаар Гаалийн байгууллагаас өнгөрсөн тавдугаар сарын 1-нд 61 албан тушаалтан чөлөөлөгдсөн. Ингэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий шалгалт өгөөгүй 61 албан тушаалтныг чөлөөлсөн юм. Иймээс дээрх сул орон тоонд ажлын байрны сонгон шалгаруулалт зарлажээ.
ТАВИГДАХ БОЛЗОЛ, ШААРДЛАГА:
- Төрийн алба, төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- Зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет /шинэчлэгдсэн/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрийн албан хаагчийн тангаргийн хуудас
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг
- Нийгмийн даатгалын дэвтэр болон шимтгэл төлсөн цахим лавлагаа
- Ажилд томилогдсон тушаалын хуулбар
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт / байгаа болон байсан эсэх 2 тодорхойлолт
- Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт/ 2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэхийг байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт /
- Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт / Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн/
- Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээний хуудас /2022 оны / 12. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг Гаалийн ерөнхий газрын 605 тоотод ирүүлэх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү линкээр орж үзэх боломжтой.
https://www.customs.gov.mn/wp-content/uploads/2023/06/%D0%A2%D0%90%D0%97-%D0%97%D0%B0%D1%80-%D0%BB%D0%B0%D1%81%D1%82.pdf?fbclid=IwAR3N-5tT-w4eWfYS3SWqmCm0dSuKLgAqku2osI3v6HWfDshs7sXOKayGNKQ
Г.ХОРОЛ