Зам, тээврийн хөгжлийн яамнаас орон нутгийн нислэгийн тоог нэмж, тийзийн үнийг хямдруулна гэдгийг мэдэгдээд хагас жил өнгөрч буй. Тиймээс энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч ирэх долдугаар сарын 1-нээс орон нутгийн нислэгийн тийзийн үнийг 50-70 хувь хямдруулахаар болсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Тодруулбал, ирэх сараас эхлэн агаарын тээврээр зорчдог есөн аймагт билетийн үнийг хядруулахаар болсон билээ.
Гэвч хэт өндөр үнэтэй тийзийн үнэ тодорхой хэмжээнд буурсан ч эрэлт бага байхыг иргэд хэлж байгаа юм. Учир нь жуулчдын ихээр ирдэг улиралд агаарын тээврийн авиа компаниудын үнэ тэнгэрт хаддаг бөгөөд дотоодынхон төдийгүй жуулчид ч сонгодоггүй болохыг хэлж буй.
Тиймээс нэгдсэн зохицуулалтыг сайжруулж, цаашид ч орон нутгийн нислэгийн үнийг хямдруулахыг иргэд төдийгүй аяллын компаниуд хүсч байна.
Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч 11 авиа компаниас "Хүннү Эйр", "Аэро Монголиа" зэрэг компани орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байна. Эдгээр компанийн нислэгийн тухайд Баян-Өлгий чиглэлд 724-880, Ховд чиглэлд 576-826 мянга, дунджаар 600 төгрөгийн үнэтэй нисч байгаа юм.
Мөн долоо хоногт тогтмол 1-2 удаагийн төлөвлөгөөт нислэгтэй. Хэдийгээр өнгөрсөн оны 9-10 дугаар сард тийзийн үнийг 150-200 мянгаар хямдруулсан ч зорчигч цөөн байгаа тул үнээ нэмж магадгүйг хэлж байгаа юм. Тиймээс тийзийн бодит хямдрал эхлэх хүртэл нэгдсэн мэдээлэл өгөхгүй боломжгүй гэлээ.
ГАДААДЫН ЖУУЛЧИД Ч ТИЙЗ ҮНЭТЭЙ БАЙГААГ ХЭЛЖ БАЙНА
Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал уул уурхайн бус салбараар эдийн засгаа сэргээнэ. Харамсалтай нь, гадаадын аялагчдыг горилж суусаар байтал дотоодын аялагчдаа гадагш алдаж дуусах нь. Учир нь орон нутгийн нислэгийн энгийн суудлын тийз нэг талдаа 650-980 мянган төгрөг байгаа бол хоёр талдаа 1.3-2.1 сая төгрөгийн ханштай. Энэ нь дэлхийн дунджаас гурав дахин өндөр өртөг учраас монголчууд орон нутаг руу бус гадаад руу явахыг илүүд үзэж байна.
Энэ зуны статистикаас харахад, дотоодод аялсан хүмүүсээс илүү гаднын орныг зорьж буй тоо улирлаас хамаарч 3-5 дахин өндөр байгаа аж.
Одоогийн байдлаар агаарын тээврийн дотоодын авиа компаниуд Ховд, Баян-Өлгий чиглэлд л нислэг үйлдэж байна. Эдгээр гурван чиглэл зорчигч ихтэй учраас хуваарийг хасаагүй үргэлжлүүлнэ. Харин Увс болон зарим аймаг руу суудлын тоо бүрдэхгүй гэх шалтгаанаар өнгөрсөн тавдугаар сараас нислэг үйлдэхгүйгээ мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч авиа компаниудын дотоодын нислэгийн дундаж үнэ:
- Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлд 724-880 мянган төгрөг
- Улаанбаатар-Ховд чиглэлд 574-827 мянган төгрөг
- Улаанбаатар-Улиастай чиглэлд 350-470 мянган төгрөг байна.
Зочин 2023-06-05 192.82.71.153
ховд том хүн 2 талдаа хэл вэ
Зочин 2023-06-05 202.126.90.78
орон нутгийн тийз хямдарсан гэнээ тийм аймаар үнэтэй юманд хэн суух вээ өмхий хулгайчууд доромжилсон юмаа
Зочин 2023-06-05 213.87.90.49
!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 202.126.90.105
zugeeree nemegdene
И 2023-06-05 66.181.161.44
прүис бхад онгоцны хэрэг юун???
Зочин 2023-06-05 203.217.139.240
Ushuu l hyamdruulah heregtei gsn vg dee.
иргэн 2023-06-05 66.181.160.6
УБ хотоос хөдөө рүү зорьсон авто замууд сайжирсан тул онгоцоор зорчих хүмүүсийн тоо буурах нь аргагүй байх аа, харин алсын аймгууд руу унтлагын ортой, тохитой автобусууд явбал хүмүүс олноор суух болов уу.
харин зам дагууд нь буудал, зоогийн газрууд, бие засах газрууд, эмнэлгийн салбарууд байгуулбал сайн сан.
Дээхэн үед Бээжингийн галт тэрэгний тийз олдохгүй зовоодог сон, дараа нь онгоцны тийзийн үнэ галт тэрэгнийхээс хол зөрүүгүй болсон чинь галт тэргээр зорчих хүн эрс багассан.
ужуж 2023-06-05 103.229.122.163
Төгрөгийн ханшийн уналтаас сэргийлэх нь Засгийн газрын гол ажил. Энэ болн Монгол банкны биш одоо бол ЭЗХЯ-ны гол хийх ажил. ХҮрэлбаатар сайд энэ тансаг хэрэглээг хязгаарлах, үйлдвэрлжилтийг дэмжих эдийн засгийн, татвартай хосолсон бодлого яаралтай хэрэгжүүлэхгүй бол монголчууд тансаг машин унаад виски уугаад хамаг мөнгөө гадагш нь өгөөд дууслаа.