Белгород руу Кадыровын армийг илгээнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

Белгород руу Кадыровын армийг илгээнэ

Белгород руу Кадыровын армийг илгээнэ

Орос, Украины хил дагуу Белгород мужид халдлага гарсан. Энэхүү хил дамнасан халдлагыг шийдвэрлэхийн тулд Белгород руу цэргээ илгээх саналыг Чеченийн удирдагч Рамзан Кадыров гаргажээ. "Белгород муж руу дайрсан алан хядагчидтай Чеченийн анги нэгтгэлүүд тэмцэж чадна гэдгийг хэлмээр байна. Нийтдээ 70 мянга гаруй чечень дайчин байна. Энэ бол гурван арми. Тэд захиалга хүлээж байгаа" гэж Кадыров хэлэв.

Оросын тэрс үзэлтнүүд Украины командлал дор Белгородод халдлага үйлдэж байна гэж тус мужийн захирагч өчигдөр /2023.06.04/ мэдэгдэв. Оросын сайн дурын корпус болон Оросын эрх чөлөөний легион бүлэглэлүүд Белгород дахь орос цэргүүдийн олзолсон гэх мэдээлэл байна.

Удаан хүлээгдсэн Украины сөрөг довтолгоо ойртож буй тодорхой шинж тэмдгүүд байгаа ч албаныхан илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Сөрөг довтолгооны талаарх мэдээллийг тараахгүй байхыг Украины армийнхан цахим сүлжээгээр дамжуулан уриалжээ. Тухайлбал, Батлан хамгаалахын дэд сайд Ханна Маляр хэлэхдээ "Төлөвлөгөө нууцлаг байх нь дээр. Сөрөг довтолгооны эхлэлийг бид зарлахгүй" гэжээ.

Ерөнхийлөгч Зеленский Бямба гаригт арав гаруй цэргийг онцгойлон нэр цохож дурдаад, талархал илэрхийлсэн байна. Энэ цэргүүд нь сөрөг довтолгоонд чухал үүрэг гүйцэтгэх хүмүүс гэж "CNN" агентлаг мэдээллээ. Цэргүүдийн дунд командлагч, бууч, тэнгисийн цэрэг, явган цэргүүд байсан. "Бидний хамгаалалт, идэвхтэй үйл ажиллагаа, тусгаар тогтнол бол хий хоосон зүйл биш. Тэд бол онцгой баатарлаг үйл хийсэн тусгай хүмүүс. Украины оршин тогтнолын төлөө тэдэнд талархал илэрхийлье" гэж тэр хэлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж