Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг энэ жил тэмдэглэхээр болж баярын нээлт, хаалтын тоглолтыг Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр найруулагч Б.Анар найруулахаар ажилдаа ороод байгаа.
Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2023 оны долдугаар сарын 10-н Даваа гаригт таарч байна. Ингэснээр долдугаар сарын 8-ний Бямба гаригаас эхлэн долдугаар сарын 17-ны Даваа гариг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт ес хоногийн амралт үргэлжлэх нь.
Соёлын яамнаас энэ талаар тодруулахад "Улсын их баяр наадмын концерт, тоглолтын арга хэмжээг шинэ залуу уран бүтээлчдийг оролцуулж, тэдэнд зөвлөгөө зөвлөмжийг өгч, цаашид залуу найруулагчдаа дэмжин ажиллах бодлоготойгоор ажиллаж байна. Хуучин шиг найруулагч Н.Наранбаатар найруулагч багаа бүрдүүлж ажиллана гэхгүйгээр залуу найруулагчид зөвлөнө, тусална. “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчдийн хувьд мундаг зөвлөх багаа авч ажилласан байна лээ. Сайн ч төсөл оруулж ирсэн. Энэ жилийн сонгон шалгаруулалтад хоёр найруулагчийн төсөл, таван зохиол ирсэн.
Уран бүтээлчдээс сонгон шалгаруулалтад оролцохгүй байна гээд хугацааг нь хойшлуулах боломжгүй. Ирсэн цөөн төсөл, зохиолоос маш сайн санал ирсэн. Одоо салбар хороогоор хуралдаж, албан ёсны мэдээллийг өгнө" гэсэн юм.
Улсын баяр наадмын өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд мөн амрах юм.
Зочин 2023-06-05 202.179.11.230
Naadam bol hangiin saikhan bayar shuu. Jil buriin naadmiig tesen yadan huleeh yum daa.
УХААНТАН 2023-06-05 27.123.214.2
Цагаан сар наадмаар ахиухан амрадаг бусад дэл сул хэрэггүй амралтуудыг болих хэрэгтэй энийг хийчэх ухаалаг улс төрч гарахгүй байхдаа.. Хүүхдийн баярыг үлдээж болно
Зочин 2023-06-05 213.87.90.49
!!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 192.82.80.15
МАН-ын мэргэн жолоодлогоор Монгол улс 100 гаруй жилийн турш баастай жорлонг чадан ядан байгуулж сурсан. Аймаг, сумдын ой, жил гэдэг нь МАН-ын өөрийгөө сурталчлах хэрэгсэлээс хэтрэхгүй зүйл. МАН Монгол улс үндэстний урьдын түүхийг бүр мөсөн үгүйсгэн байж ямар ч хөгжил дэвшил гаргаагүй хэрнээ өөрийн буй болгосон хаалттай, харанхуй үзэл суртлынхаа ертөнцөд асар их хөгжил дэвшил гаргасан мэтээр магтан дуулдаг байсан. Монголчуудын нүд нээгдсэн өнөөгийн үед энэ 100 жил гэдэг бол ОНИГОО шүү…
Зочин 2023-06-05 165.225.97.19
10- ны өдрийг амралтын өдөр болгосон юм уу? Хэзээ тийм шийдвэр гарсан юм бол?
Зочин 2023-06-05 202.126.90.13
өнгөрсөн жил хуулинд өөрчлөлт оруулсан
Зочин 2023-06-05 202.9.40.29
Улсын наадмаар амарсан шиг амрах нь зөвөө. Энэ баяр бол хятадаас тусгаар улс болсныг тэмдэглэж түүхтэй юм. Гэвч зарим улс төрийн нам, хувь хүмүүс "нөү наадам" гээд уг баярыг тэмдэглэхийн эсрэг байр суурьтай байдаг. Түүхч Батсайхан гэдэг хүн энэ баяр бол тэмдэглэлт баяр биш гэж 2 жилийн өмнө ярьж байсан. Эсэргүүцэж байгаа хүмүүс шууд санаагаа хэлэхгүй өөр байдлаар илэрхийлдэг. Хятад цустай хүмүүст энэ баяр бол хамгийн гутамшигтай баяр юм. Монгол улс БНХАУ-ын бүрэлдэхүүнд байх байлаа
Зочин 2023-06-05 202.21.111.170
Наадам цагаан сараар санй амрах хэрэгтэй бусад баяр бол чухал биш