Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Шувуу" ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Бид сүүлийн үед БНСУ, Хятад улсаас хэд хэдэн хүмүүсийг авч ирээд байна. Энэ долоо хоногт бас цөөнгүй хүмүүсийг авч ирнэ. Тодруулбал, "МИАТ" компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсий авч ирэхээр төлөвлөж, БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг авч, ирж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирэх ажилд ахиц гарч байна. Үүний хажуугаар өөрсдөө сайн дураараа ирж, шалгуулж байна. Бид хоёр ч удаа 92, 128 хүн гэдэг тоо хэлсэн. Одоо нийт 20 хэдэн хүнийг авч ирээд байна. Би Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран албан ёсны нэр устай мэдээллийг танилцуулна.
Энэ ажил хоёр долоо хоног хойшилсон. Чадвал ирэх Лхагва гаригт "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийнэ.
Хүмүүс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг олны танил гэдэг утгаар ярьж байгаа. Холбогдох улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийлгэе. Тэр хүмүүстэй холбоотой гүйлгээ хийж, санхүүжилт хийж байгаа асуудлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа. Хууль зөрчиж, мөнгө угаасан бол тухайн байгууллагууд, иргэдэд хариуцлага тооцно. Хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт өгье. Өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэдийн заримаас дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан гэдэг мэдээлэлтэй байсан. Бусад хууль сахиулагчидтай холбогдож, иргэн Н БНСУ-ын хилээр орсон мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна. Нүүрсний сонсголыг ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоос асуусан нь зөв байх" гэв.
Хуулийн байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулж байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлж байсан юм.
Зочин 2023-06-05 192.82.77.20
хөшөөчих юмаа энэ кккк
Зочин 2023-06-05 213.87.90.49
))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 66.181.187.44
сайд ингээд зарлаад яваад байдаг юм байхдаа.хүчний хүмүүс юу хийж байгаа юм.ёр нь утгаа алдаж бна даа.
Зочин 2023-06-05 192.82.87.117
Энд коммент бичигсэдийн ихэнх нь өөрсдөө нүүрсчдийн хамааралтай ноход бна доо ! Яавал энэ хэргийг замхруула х вэ л гээд өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа юм бна.
Хардагч 2023-06-05 202.126.90.29
ЗАНГУУНЫ ҮЛГЭР УЛСАА ХУДАЛДАХ АЖИЛЛАГААНЫ ХАЛХАВЧ ТӨӨРӨГДҮҮЛЭЛТ.
Зочин 2023-06-05 64.119.24.201
Жүжиг, эсрэг этгээдүүдээ намнах ажиллагаа
Зочин 2023-06-05 192.82.66.101
гоншигнож коммент бичиж байхаар ах дүү хамаатан садныхаа тендер ш****г компанийг шүгэлдээч та нар
Зочин 2023-06-05 64.119.29.144
Еерсдийнхее зохион баталсан хуулийнхаа дагуу асуудлыг шийдэж чадахгуй худлаа "шувуу" нисгээд яахав дээ. Ард тумэн эсэргууцээд байхад дэмжиж бна гээд УХ=даа гишууний тоог 126 болгон еерчлелт хийж чадаж байгаа "шувуу" амтангуудын хийж чадах ажил гэж байдаг юм уу даа!!!
Зочин 2023-06-05 103.57.92.241
нүүрсний хэрэг реклаам төдий үлдэж. мандахбаяраар мөнгөө угаалгасан амарсайхан яаж шийтгүүлэв…солир нүдтэй бас аюурсайхан яав….шүлэгч мөнхбат яав
Зочин 2023-06-05 103.57.92.241
амарбаясгалан..амарсайхан гээд андуурав
үнэн 2023-06-05 202.21.126.82
Нүүрсний хэрэг ч худлаа болно доо, Дандаа тодорхой хэмжээг нь намдаа хандивласан байгаа. Тэгээд ч төрийн хамгийн нөлөөтэй том нөхдүүд оролцсон байгаа.
Зочин 2023-06-05 64.119.21.94
Чамайг хүлээгээд л сууж байх байхдаа тиймээ
Зочин 2023-06-05 192.82.87.117
НҮҮРСНИЙ хэргийг орхих юм бол дэмийшүү, сайхан мэдээрэй !!!