"Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан иргэнийг авч ирнэ"

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

"Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан иргэнийг авч ирнэ"

"Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан иргэнийг авч ирнэ"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шувуу" ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Шувуу" ажиллагаа батлагдсан төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Бид сүүлийн үед БНСУ, Хятад улсаас хэд хэдэн хүмүүсийг авч ирээд байна. Энэ долоо хоногт бас цөөнгүй хүмүүсийг авч ирнэ. Тодруулбал, "МИАТ" компанийн нислэгээр тодорхой тооны хүмүүсий авч ирэхээр төлөвлөж, БНСУ-ын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг авч, ирж мөрдөн шалгахаас гадна бусад эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийг авч ирэх ажилд ахиц гарч байна. Үүний хажуугаар өөрсдөө сайн дураараа ирж, шалгуулж байна. Бид хоёр ч удаа 92, 128 хүн гэдэг тоо хэлсэн. Одоо нийт 20 хэдэн хүнийг авч ирээд байна. Би Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран албан ёсны нэр устай мэдээллийг танилцуулна.

Энэ ажил хоёр долоо хоног хойшилсон. Чадвал ирэх Лхагва гаригт "Шувуу" ажиллагааны явцын талаар мэдээлэл хийнэ.

Хүмүүс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нарыг олны танил гэдэг утгаар ярьж байгаа. Холбогдох улсын хууль сахиулагчидтай хамтран ажиллаж байна. АТГ-аас энэ талаар мэдээлэл хийлгэе. Тэр хүмүүстэй холбоотой гүйлгээ хийж, санхүүжилт хийж байгаа асуудлыг хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж байгаа. Хууль зөрчиж, мөнгө угаасан бол тухайн байгууллагууд, иргэдэд хариуцлага тооцно. Хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт өгье. Өөрөө хүсэлт гаргасан цөөн иргэдийн заримаас дурдвал, иргэн Н гэхэд нүүрсний гэх хэрэгт шалгагдаж байгаад Хятад руу гарсан гэдэг мэдээлэлтэй байсан. Бусад хууль сахиулагчидтай холбогдож, иргэн Н БНСУ-ын хилээр орсон мэдээлэл ирсэн. Тиймээс энэ долоо н.Наранхүү гэдэг хүнийг авч ирэхээр болж байна. Нүүрсний сонсголыг ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболдоос асуусан нь зөв байх" гэв.

Хуулийн байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын 20-нд Гашуунсухайт боомт дахь төлөөлөгч Ш.Эрдэнэжаргал, Б.Наранхүү М.Дөлгөөн нарын гурван хүнийг 48 цагаар цагдан хорих байранд саатуулж байв. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар БНХАУ 2023 оны нэгдүгээр сарын 8-нд хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор бөмбөлөг тээвэр үүсгэх шаардлагагүй байхад бөмбөлөг үүсгэж, нүүрс тээврийн компаниудад хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан гэж мэдээлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж