Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүй

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүй

Энхийн чуулга уулзалтад Оросыг уриагүй

Украин дахь дайныг дуусгах шийдэл олох энх тайвны чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг чуулга уулзалтад дэлхийн олон орны удирдагчид оролцох боловч Оросыг уриагүй гэж "Wall street journal" мэдээллээ.

Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак хэлэхдээ "Бидэнд үнэхээр энх тайван амьдрахыг хүсдэг, хариуцлагатай соёл иргэншсэн ертөнцийн нэгдсэн төлөвлөгөө шаардлагатай байна. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд Украин буулт хийх хүсэлгүй байна. Мөн Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрт байгаа цагт хэлэлцээр хийх боломжгүй" гэв.

Чуулга уулзалт болох байршил болон хугацаа хараахан тодорхой болоогүй байна. Энэ уулзалтаар Украины талаас гаргасан 10 зүйлт энхийн төлөвлөгөөг хэлэлцэх аж. "Wall street journal" хуудаснаа мэдээлснээр уг уулзалтыг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон зэрэг Европын удирдагч хүчтэй дэмжиж байна. Дани улс уулзалтыг зохион байгуулах сонирхолтой байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен хэллээ. Барууны орнуудаар хязгаарлагдахгүй Энэтхэг, Бразил, Хятад улсууд ч хэлэлцээнд оролцох нь чухал гэж дэлхийн удирдагчид үзэж байна.

Эх сурвалж: WSJ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж