Монголбанк хариуцан хэрэгжүүлж байсан ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил ирэх долдугаар сарын 1-нд ажил хэрэг болох нь ээ. Тодруулбал, ипотекийн зээлийг Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэхээр холбогдох ажлын хэсэг ажиллаж буй аж.
Олон улсын валютын сангаас “Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн ажлаа л хийх ёстой. Ипотекийн зээлийг Засгийн газартаа шилжүүлэх ёстой” гэдэг зөвлөмжийг 2018 оноос эхлэн өгч ирсэн. Гэвч төв банкнаас 2013 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлийн санхүүжилтийг найдвартай үргэлжлүүлэх суурийг бий болгох зорилгоор Засгийн газарт шилжүүлэх ажил хойшлогдсоор өнөөг хүргэсэн юм. Харин өнгөрсөн онд УИХ-аас баталсан тогтоолын дагуу энэ оны долдугаар сарын 1-нд багтаан дээрх санхүүжилтийг Засгийн газарт шилжүүлэх чиглэлийн дагуу энэхүү ажил хийгдэж буй юм.
Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон ажлын хэсэг гарч ажилласнаар ипотекийн санхүүжилтийг Барилга хот байгуулалтын яамны нэгжид шилжүүлэхээр санал нэгджээ.
Олон улсын валютын сангийн хувьд ипотекийн зээлийн санхүүжилтийг Сангийн яаманд шилжүүлэх ёстой гэдэг зөвлөмж өгсөн байдаг. Харин ажлын хэсгийн хувьд Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэх шийдвэрт хүрчээ.
Сануулахад, энэ оны таван сарын байдлаар төв банкнаас ипотекийн зургаан хувийн зээлд зориулж, 30 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Уг зээлийг 2500 орчим иргэн авсан юм байна.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс жилдээ 450 орчим тэрбум төгрөг орж ирдэг бөгөөд банкуудын эх үүсвэрийг нэмэгдүүлбэл жилдээ 600 орчим тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулах боломж бүрджээ.
Г.ХОРОЛ
Зочин 2023-06-05 202.126.89.154
Улс төрч нарын гар хөлөөс хол байлгах арга байхгүй юу ааг
Зочин 2023-06-05 202.131.226.226
Энэ хөтөлбөрийг бүр сэглээд, одоо болохоор чандарлаад булшлах нь ээ МАН-ын хулгайчууд
Төр,сайд дарга шийднэ,авилгалч гаарахнээ. 2023-06-05 111.65.59.229
төр,Сайд дарга нарын үзэмжээр Зээл өгнөө гнээ.Энэ завхарсан хахуул авилгал цэцэглэж өгөхнээ.Дарга шийднээ л гнэ.дараа нь дарга зугтаад бултана.Бөөн өр авлага үүснэ.Энэ гаж тогтолцоог устгах юмсан
Зочин 2023-06-05 213.87.90.49
))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
цацаахай 2023-06-05 202.9.47.59
ипотекийн зээл нэрээр баахан мөнгө идээд барилгын яамаа татан буулгаад алга болох уу эсвэл тэр мөнгөөр оросын дайныг санхүүжүүлэх үү даваасүрэн барилгын сайд болсон шалтгаан одоо л ил гарч ирлээ нэг л сайн юм ирэхгүй гэдгийг гадарлаж байсан юм аа хаана даваасүрэн очино тэнд бүх юм нурдаг түүхтэй
Зочин 2023-06-05 202.70.41.114
Юу ч ойлгохоо болилоо УЛСаа сүйрүүлэх, Хотоо нураах, Барилгын яамыг авилгажуулах гэх мэт төлөвлөгөөгөө л хийхийх Дан Монголоо гэсэн сэтгэлгүй Харь хүмүүс ТӨР ЗАСАГ удирдаад байдаг болцон юмуу даа.
Зочин 2023-06-05 103.26.193.109
Яам нь бодлого боловсруулах газар. гэтэл одоо аж ахуйн ажил, хувийнхний ажил, хурал зөвлөгөөн, шагнал уралдаан хийдэг газар боллоо. мэргэжлийн чадвар байхгүй болохоор өөр юм хийж чадахгүй.
Баттогтох 2023-06-05 43.228.131.103
БХБЯ ипотекийн кзээлийг хариуцах нь үндсээрээ буруу шүү. Тэд өөрсдөө авах сонирхол нь хөдлөөд Сонгуулийн мөнгөө босгох, авилгыг өдөөх далд санаа байж болох. Ер нь зээл, санхүүжилтийн бодлогыг санхүүгийн яам нь хариуцдаг бичигдээгүй хуультай. ХАрин барилгын үй түмэн асуудал байхад түүнээ хийхгүй байж ипотекийн зээлийг хариуцах нь эвэртэй туулайн үлгэрийг санагдуулна. Эрх биш Ерөнхий сайд, ОУ-ын санхүүгийн зөвлөхүүд ийм шийдвэр гаргахгүй байлгүй гэж найдья.
teneglel boon ocer tugjirel bolnoooo 2023-06-05 220.255.95.45
ulam zabaarsan hahuul bollooo doo
Зочин 2023-06-05 66.181.181.14
Ингээд ирэхээрээ л биш болдог доо. Банк нь хариуцвал яасан юм бэ.
Зочин 2023-06-05 103.111.68.3
za ingeed sanguudiin hoinoos orovoo gej
Зочин 2023-06-05 192.82.78.196
Улаанбаатар ипотекийн зээл өгөхийг зогсоо. Инфиляци 13% байхад хотод байр авах гэсэн хүүрнүүдийн зээл 6% гэдэг байж болохгүй зүйл юм. Олон жил хөдөөний иргэд инфиляциас болж өрөнд баригдаж байхад хотын пиздаа нар зах зээлийн хуулиас гажууд байдлаар улсаа сүйрүүлж байна.
Зочин 2023-06-05 202.55.191.130
Зогсоох нь зөв. Байрны үнэ талийлаа. Бага хүүтэй зээл байгаа д ч нэмэр алга. Угаасаа нийлүүлэлт нь хязгаарлагдмал үед зээл олгож эрэлтийг дэмжих нь үндсээрээ буруу.
Зочин 2023-06-05 192.82.68.127
malaa can mallaarai