Засгийн газар тэгш байдал, хууль дээдлэх зарчмаа зөрчсөн

LiveЗасгийн газар тэгш байдал, хууль дээдлэх зарчмаа зөрчсөн


Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.06.05/ 35 дахь өдрөө үргэлжилж байна.

 

14 : 12
2023-6-5

Бэрэн групп компаний гурван зээл гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна

Бэрэн групп компанийн гурав дахь зээл буюу барилгын Ё блокт хамаарах 720 айлын орон сууцтай холбоотой зээлийн хүсэлтийг тус компаниас 2017 онд Хөгжлийн банкинд ирүүлсэн байдаг. Бэрэн групп компани тухайн үед хэвийн бус зээлийн үлдэгдэлтэй, эргэлзээтэй зээлийн ангилалд байгаа. Мөн дээрээс нь барьцаанд тавих гэж байсан үл хөдлөх хөрөнгө болон барьж байгуулах үл хөдлөх хөрөнгө нь 35 хувийн гүйцэтгэлтэй боловч 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн хуурамч гэрчилгээ гаргуулсан байдал нь инженерийн дүгнэлтээр мөн тогтоогдож байна. Ийм нөхцөл байдал тогтоогдсоор байхад Зээлийн удирдлагын хороо 2017.09.27-ны өдөр хуралдаж, Бэрэн групп компанид 18 сая хүртэлх ам.долларын зээлийг 9.3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгохын өмнө банкны зээлийн бодлогын шаардлагыг хангуулж, чанаргүй зээлийн төлбөрийг арилгуулах гэсэн нөхцлийг мөн зааж оруулсан үйлдэл мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоно. Зээлийн удирдлагын хорооны шийдвэрийг ТУЗ 2017.09.28-ны өдөр ТУЗ-ын дарга Даажамба гишүүд болох Даваасамбуу, Баттулга, Оюунчимэг, Үхэртар нар ирц хүрээгүй байхад гишүүн Махбал, Бат-Очир нарыг бичгээр санал өгнө хэмээн танилцуулж, нэг хоногийн өмнө бичгээр саналаа өгөх ёстой байхад хурлыг хуралдуулж, Бэрэн групп компанид зээл олгох нөхцлийг бүрдүүлж, давуу байдал олгосон нөхцөл байдал бий болсон. Мөн хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн  ТУЗ-ийн шийдвэрийг Төслийн зээл санхүүжилтийн газрын мэргэжилтэн Батзориг нь 2017.10.10-ны өдрийн байдлаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд Бэрэн групп компани хэвийн бус, эргэлзээтэй зээлийн ангилалтай байхад Хаан банкнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн чанаргүй зээлийн үлдэгдэл арилсан гэсэн нөхцөл шаардлага хангагдсан мэтээр зээл олгох нөхцлийг бүрдүүлж давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлуудаар Зээлийн удирдлагын хорооны гишүүд, ТУЗ-ийн биечлэн оролцоогүй хоёр гишүүн болон биечлэн оролцсон таван гишүүд 2017 оны Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.3-т заасан хараат бус байх, 7.1.5-д заасан хариуцлагатай байх зарчмууд 11.2,11.6-д заасан нөхцөл байдлыг хангаагүй байхад, хууль бус ирцтэй хуралдсан, зээлийн бодлогын бусад банк бус санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх зарчмыг зөрчиж Бэрэн групп ХХК-д давуу байдал олгосон нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна. Мөн эдгээр нөхцөл байдлуудаар Бэрэн групп компани нь Хөгжлийн банкнаас авсан гурван зээл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа нь харагдаж байна. Тус компани болон Хөгжлийн банкны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудтай Бэрэн групп компаний Мөнхтөр ямар харилцаа хамааралтай вэ гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.  2014 онд захирлаар ажиллаж байсан Мөнхбат нь Бэрэн групп компани хуулийн шаардлага хангаагүй, журмын шаардлага хангаагүй төслийг яаралтай дэмжих, дэмжсэн санал өгүүлэх талаар хоблогдох албан тушаалтнаар хүчээр гарын үсэг зуруулсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн ТУЗ-ийн дарга байсан Даажамба 2018 оны 11 сарын сүүл 12 сарын эхээр гадаадмулсад Бэрэн групп компанийн захирал Мөнхтөртэй хамт явсан. Нэг дор цуг байрласан, цуг онгоцоор ниссэн, буцаж ирсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явц холбогдох байгууллагаас авсан лавлагаа гэрчийн мэдүүлгээр мөн тогтоогддог. Мөн актив, пассив хөрөнгийн удирлагын газрын захирал Чойжилжалбуу нь Архангай аймгийнх буюу Мөнхтөртэй нэг нутаг. Мөн тухайн зээлийг судалж байх үед Хөгжлийн банктай холбоотой зээлийг судалж байсан мэргэжилтнүүдийг өрөөндөө дуудаж загнисан, “зээлийг хурдан олгоогүйгээс бий болгох хохирлыг чи хариуцах юм уу” гэж загнисан нь тогтоогддог. Мөн мэргэжилтэн Батзоригийн тухайд Бэрэн группийн шаардлага хангаагүй төслийн санхүүжилтийг олгох нөхцлийг шаардлага хангасан мэтээр олгуулсныхаа дараа Бэрэн групп компанид ажилд орсон. Одоог хүртэл ажиллаж байгаа нөхцөл байдал мөн тогтоогдсон. Мөнхбаатар, Шинэбаатар, Батбаяр нарын харилцаа хамаарлыг харуулж байна. Н.Батбаяр буюу Эдийн засаг хөгжлийн сайдын ТНБД-аар Шинэбаатар ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсхн. Н.Батбаярын туслах зөвлөхөөр Мөнхбаатар ажиллаж байсан нь тогтоогддог.

 

12 : 06
2023-6-5

Бэрэн группт эдийн засгийн давуу байдал олгосон гэм буруу тогтоогдож байна

 

Бэрэн групп компанийн 2018 оны төмрийн үйлдвэрийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зээлийн хүсэлтийг Бэрэн групп кампаниас 2018. 02.07 өдөр Хөгжлийн банкинд ирүүллсэн байдаг. Хөгжлийн банкны холбогдох газар, хэлтсүүдийг дүгнэлт гарсан байгаа. Хууль зүйн дүгнэлтээр Бэрэн групп компани нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн 2018.04.10-ны өдөр хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь зээлийн бодлогын 4.1.2-т заасан бусад банк, банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байна гэсэн шаардлагыг хангаагүй байсан. Мөн хууль зүйн дүгнэлтээр эрсдлийн дүгнэлт болон танилцуулга дээр гарсан эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Хөгжлийн банкны шаардлагыг хангасан гэж Пүрэвсүрэн, Чинзориг хуульч нар санаатайгаар буруу дүгнэлт гаргасан.  Гүйцэтгэх захирал Батөаяр, Энхбат, Мөнхбаяр, Сод-Эрдэнэ, Чойжилжалбуу, Дэлгэрсайхан, Будхүү, Цогтбаатар нар нь Бэрэн групп компанийн эргэлтийн хөрөнгийн зээлийг хэлэлцээд 4.5 сая ам.долларын зээлийг 9.26 хувийн хүүтэй олгохыг зөвшөөрсөн. Гэрээ байгуулахаас өмнө Нэхээсгүй эдлэл компани дээр үүссэн хугацаа хэтэрсэн зээлийн зөрчлийг арилгуулах талаар тусгасан байна. Мөн үйлдвэрийн үндсэн эдийн засгийн болон төмрийн хүдрийн тээвэр, ложистик холбогдох зардлыг нь тооцоолол болон бүтээгдэхүүн үйлчилгээний нөлөөллийн тооцооллыг авах, ТЭЗҮ-д тодотгол хийлгүүлэх, 2018 оны гуравдугаар улиралд ирүүлэх гэдгээр бусад нөхцлөөр мөн оруулсан байдаг. Хөгжлийн банкны тухай хууль болон Зээлийн бодлогын шаардлагуудыг нөхцөл болгож оруулж байгаа үйлдэл нь өөрөө Зээлийн удирдлагын хорооны гишүүд хууль зөрчсөн үйлдэл байна  гэж үзэж байна. Мөн ТУЗ 2018.05.07-ны өдөр Баярмагнай, Бат-Эрдэнэ, Наранцогт, Магнайсүрэн, Баярчимэг, Даваасамбуу, Оюунчимэг нар хуралдаж Бэрэн групп компанид 4.5 сая ам. доллар хүртэл ам. долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Нэхээсгүй эдлэл компани дээр үүссэн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдлийг арилгуулах, барилгын төсөвт магадлалаар хянуулах нөхцлийг мөн тусгаж өгсөн байдаг. Үүний дагуу зээлийнм гэрээг 2018.05.24-ний өдөр байгуулж Бэрэн групп компани 4.5 сая ам доллар хүртэлх гурван жилийн хугацаатай 9.26 хувийн хүүтэйгээр олгосон. Уг шийдвэрийн дагуу 4.5 сая ам. доллар буюу 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Бэрэн групп ХХК-д олгож эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйлдлээрээ ТУЗ-ийн гишүүд болох Баярмагнай, Даваасамбуу, Бат-Эрдэнэ, Үхэртар, Магнайсүрэн, Оюунчимэг нар мөн Зээлийн хорооны удирдлагын гишүүд болох Батбаяр, Сод-Эрдэнэ,Эрдэнэбат, Дэлгэрсайхан, Мөнхбаяр, Будхүү, Чойжилжалбуу, Цогтбаатар нар мөн хуульч Пүрэвсүрэн, Чинзориг нар нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11.1.3, 11.1.5,11.1.6, 7.1.3, 7.1.5, 21.6 дахь зүйл заалтыг зөрчиж, Зээлийн бодлогын холбогдох заалтуудыг зөрчсөн нөхцөл байдлаар Бэрэн групп компанид эдийн засгийн давуу байдал олгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

11 : 15
2023-6-5

Хөгжлийн банкны шүүх хуралдаан үргэлжилж байна

Шүүх хуралдаан "Бэрэн групп" ХХК-д олгосон нийт 38.8 сая ам.долларын зээлд гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна.

Улсын ахлагч Ганбулган: Бэрэн ХХК-д давуу байдал бий болгосон хэргийн хууль зүйн дүгнэлт болон хууль баримтлан тодорхойлолтоо хэлье

Хөгжлийн банкнаас Бэрэн групп компанид 2014,2017,2018 онуудад нийт гурван удаагийн төслийн санхүүжилтээр 38.8 сая ам.доллар олгосон байдаг.  Энэ үнийн дүнг задалж нэг бүрчлэн ярихын тулд Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 06-ны өдрийн 256 дугаартай тогтоолыг ярих шаардлага гардаг. Энэ тогтоол нь төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих тухай гэж гарсан боловч Мон Лаа,Монгол Метал Майнинг Холдинг, Монголросс Цеветмент, Бэрэн групп комданид 50 хүртлэх сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкаар дамжуулан олгох талаар компанийн нэрийг зоож, тухайн компаниудын олгох зээлийн хэмжээг тодорхой тусгаж оруулж ирсэн. Засгийн газрын тогтоолын дөрөвдүгээр зүйлд Бэрэн групп кампанид 22.7 хүртэлх сая ам.доллар олгохоор баталсан. Монгол Улсын Засгийн газар ньЗасгийн  газрын тухай хуулийнхаа шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаа зөрсөн үйлдэл харагдаж байна.

Мөн Засгийн газрын тухай хуулийн наймдугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж, шударга өрсөлдөөнийг дэмжин дангаар ноёрхлыг хязгаарлах буюу эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах” үндсэн чиг үүргээ хэтрүүлсэн нөхцөл байдал харагдаж байна.

Мөн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхийг Засгийн газрын тогтоол дээрээ заахдаа 2011 оны Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-д заасан “Хөгжлийн банк нь Монгол Улсын Их хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зээл олгох бөгөөд зээл олгох төсөл санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг, УИХ-ын бүрэн эрхийн заалтыг ашиглан Засгийн газрын тогтоолоо баталсан. Мөн Засгийн газрын тогтоолыг батлах үйл явц нь Засгийн газрын 2013.07.09-ний өдрийн хуралдаанаар эдийн засгийн тооцоо судалгаа байхгүй, холбогдох яамдын зөвшөөрөлгүй буюу санал аваагүй, Засгийн газар товлосон өдрөө биш хоёр хоногийн дараа хуралдсан хуралдаанаар нэн яаралтай гэдэг зарчмаар хуралдсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Засгийн газрын хуралдааны дэгд заасан нэн яаралтай журмаар хуралдах нөхцөл байдал болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Засгийн газрын хуралдаанаар Н.Алтанхуяг сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайд болох Н.Батбаяр нар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.1, 8.4, Хөгжлийн банкны тухай хуулийн холбогдох заалтууд, Мөн Засгийн газрын тухай хуулийн 29.2.6, 29.2.7 Засгийн газрын хуралдааны дэгийн холбогдох заалтуудыг зөрчиж нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Мөн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Шинэбаатар, гүйцэтгэх захирал Мөнхбат нарт даалгасан байдаг.

Бэрэн групп компаний Орхон аймаг дахь төмрийн арматурын үйлдвэрийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг Хөгжлийн банк 2013 оны нэгдүгээр сард хүлээж аваад тухайн хэлтэс, газруудын дүгнэлт гарсан байдаг. Эдгээр дүгнэлтээр Бэрэн групп компани нь эрсдлийн дүгнэлтээр зээлийн хэмжээ, төсөлд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, зээлийн саналд хөрөнгийн гурван эх үүсвэрээс бүрдэхээр тооцоолсон. Гэвч Бэрэн групп компани нь 2013 оны гуравдугаар улиралд алдагдалтай ажилласан. Дарөвдүгээр улирлын санхүүгийн тайлан мэдээлэл гараагүй буюу өөрийгөө сннхүүжүүлэх эх үүсвэр тодорхойгүй, Япон улсын JPIES банкнаас олгогдох санхүүжилтийн хэмжээ тодорхойгүй. Банк дээр гацах эрсдэлтэй, хайгуулын дөрөв тусгай зөвшөөрөл, хоёр хайгуулын зөвшөөрлийг олгосон нь нэг төрлийн барьцаа хөрөнгийг их хэмжээгээр хүлээн авах нь төвлөрлийг эрсдлийг нэмэгдүүлнэ гэсэн үндэслэлээр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Гэвч ийм эрсдлийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлт, зээлийн шинжилгээний танилцуулга гарсан байхад зээлийн удирдлагын хороо 2014.02.05-ны өдөр хуралдаж Бэрэн групп компанид 22.7 сая ам.доллар хүртэл зээлийг найман хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг ТУЗ-д танилцуулахаар шийдвэрлэсэн байдаг.

ТУЗ-ийн 2014.02.08-ны өдөр дээрх танилцуулга болон Зээлийн хорооны дүгнэлтийг үндэслэж Бэрэн групп ХХК-д 22.7 сая ам.доллар олгохоор Шинэбаатар, Батмөнх, Батзаяа, Болдбаатар, Лхагвасүрэн, Найдлаа, Нэргүй, Отгочулуу нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэрлэсэн байдаг.Үүнийг дагуу  2014.02.11 өдрийн 08 дугаартай ТУЗ-ийн тогтоол гарч тогтоолоор Бэрэн групп компанид 22.7 сая ам.доллар хүртлэх зээлийг 8 хувийн хүүтэй 45 сарын хугацаатай олгохоор тогтоолоор баталгаажсан. Энэ тогтоолын дагуу 2014.02.12-ний өдрийн 14, 11 дугаартай зээлийн гэрээг Бэрэн групп компани болон Хөгжлийн банкны хооронд байгуулсан. Энэ гэрээ болон ТУЗ-ийн шийдвэр дээр алдагдалтай ажилласан, эрсдлийн дүгнэлт дээр тусгасан байгаа нөхцлүүдийг нөхцөл болгож огт тусгаж оруулж ирээгүй. Хэдэн сарын турш нөхцөл зааж оруулж ирэх боломжтой гэж шүүгдэгч нар яриад байдаг боловч 2014 оны Бэрэн ХХК-ны зээл дээр нөхцөл болгож оруулж ирсэн зүйл зээлийн гэрээн дээр ч байхгүй, ТУЗ-ийн шийдвэрийн хавсралт дээр ч байхгүй.Зээлийн удирлагын хорооны шийдвэрийн хавсралт дээр ч байхгүй. Үүн дээр шууд олгохоор гэрээ байгуулсан байдаг. Энэ үйлдлүүд дээр нь ТУЗ-ийн гишүүд болох Шинэбаатар, Батмөнх, Батзаяа, Болдбаатар, Лхагвасүрэн, Найдлаа, Нэргүй, Отгочулуу нар мөн Зээлийн удирдлагын хорооны Мөнхбат, Одонтуул, Дашцэвэг, Батбаяр, Золзаяа, Амгалан нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна хэмээн дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-05 202.9.40.29

Төр зээл олгодог субьект бишээ. Харин зээл хариуцсан албан хаагч нар л банкны зээл олгодог. Гэтэл танай сайт болохоор МАН-ын засгийн газар зээл олгож тэгш байдал хууль дээдлэх зарчмаа зөрчсөн мэтээр бичиж байгаа нь энэ хэргээр далимдуулж засгийн газрын нэр хүндийг унагах гэсэн явуургүй үйлдэл юм. Тэнэг хүмүүс биш иргэд юмныг учрыг ойлгоно шүү дээ Элбэгдоржийн сайтынхан үнэн юм бичиж бай л даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж