Японы арми шивээстэй залуусаа хүлээн зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

Японы арми шивээстэй залуусаа хүлээн зөвшөөрчээ

Японы арми шивээстэй залуусаа хүлээн зөвшөөрчээ

Японы Өөрийгөө хамгаалах хүчин хүн хүчний хомсдолд орсон тул шивээстэй залуусаа хүлээн зөвшөөрчээ. Тус улсад төрөлтийн хэмжээ буурч байгаатай энэ нь мөн холбогдоно.

Японд ерөнхийдөө шивээсийг хориотой гэж үздэг боловч сүүлийн үед жижиг шивээс залуусын дунд түгээмэл болсон. Шивээс нь якуза эсвэл нийгмийн эсрэг бусад бүлэглэлтэй холбоотой гэж япончууд үздэг.

Нэн шаардлагатай боловсон хүчнийг бүрдүүлэхэд хүндрэл үүсч байгаа тул ийм хоригийг цуцлах талаар эрх баригч Либерал ардчилсан намын хууль тогтоогч анх санаачлага гаргасан. Өргөдөл гаргагчдыг шивээстэй гээд татгалзаж байгаа нь хүний нөөцийн баазыг сайжруулахад хүндрэл учруулж буй аж. Түүнчлэн өнгөрсөн жил Японд төрөлт буурч, 800 мянгаас доош унасан тул засгийн газар шивээстэй холбоотой тогтоолоо эргэн харах шаардлагатай болжээ. Хятад улс цэргийн хүчээ эрчимтэй хөгжүүлж, Хойд Солонгос пуужин болон цөмийн аюул заналхийлэл учруулсаар байгаа тул Японы аюулгүй байдал улам бүр эгзэгтэй болж байна. Тиймээс Өөрийгөө хамгаалах хүчний гишүүдийн тоог хангалттай олон болгохыг засгийн газар удаа дараалан анхааруулсаар ирсэн.

Угтаа бол ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг Өөрийгөө хамгаалах хүчинд сонсогчоор элсүүлдэг ч төрөлт буурч, дээд боловсрол эзэмших хүсэлтэй залуусын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор элсэгчдийн тоо буурч байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж