Танилц: Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

Танилц: Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

Танилц: Тэгш ойтой аймаг, сумдын баяр наадмын тов

Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгууд сумдын баяр наадмын хуваариа гаргаж эхэлжээ. Энэ жил 100 жилийн ойтой аймаг, сумдын мэдээллийг нэгтгэн хүргэж байна. 

АРХАНГАЙ АЙМГИЙН 100 ЖИЛИЙГ ДОЛДУГААР САРЫН СҮҮЛД ТЭМДЭГЛЭНЭ
Архангай аймгийн тухайд улсын их баяр наадмыг бүх нийтээр тэмдэглэх шийдвэртэй холбоотойгоор сумдын наадмыг ч нэгдсэн зохион байгуулалттай тэмдэглэхээр болжээ. Тус аймаг нийт 19 сумтай бөгөөд аймгийн 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байгаа. Архангай аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх, бэлтгэл ажлыг зохион байгуулах зургаан салбар хороог аймгийн Засаг даргын захирамжаар байгуулжээ. Тус аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид зургаан салбар хороог бүрэн бүрэлдэхүүнээр нь хуралдуулж тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгч баярын товоо гаргажээ. Тодруулбал, тэгш ойтой дараах зургаан сумын баярыг ижил өдөр зохион байгуулах аж. Үүнд:
  • Ихтамир,
  • Тариат,
  • Хашаат,
  • Хотонт,
  • Цахир,
  • Цэнхэр зураг сумын тэгш ойг долдугаар сарын 16-18-нд,
  • Өндөр-Улаан сумын ойг ирэх сарын 16-17-нд зохион байгуулах аж.

Харин аймгийн 100 жилийн ойг долдугаар сарын 26-28-нд тэмдэглэхээр болжээ.

Архангай аймгийн хувьд наадмаа ойгоос өмнө буюу ирэх сарын 10-11-ны өдөр зохион байгуулж, цол, чимгийг олгох, сумдын баяр наадмыг нэг өдөр зохион байгуулах юм байна. Мөн аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар Хангайн бүсийн хурдан морины уралдааны хамт хийх саналаа Засгийн газарт хүргүүлжээ.
БАЯНХОНГОР АЙМАГ ТАВАН СУМЫН ТЭГШ ОЙТОЙ

Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жил, Хангайн бүсийн хурд, Монгол Улсын Арслан Пагамын Аюушийн мэндэлсний 101 жил, Доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 91 жилийн ойн баяр наадам ирэх сард тохионо. Ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглох бөгөөд бусад хөтөлбөрийг наадмын комисс хэлэлцэж байгаа аж. Тэгш ой тохиож байгаа таван сумын хувьд:

  • Баян-Өндөр,
  • Бөмбөгөр,
  • Галуут,
  • Хүрээмарал,
  • Эрдэнэцогт сум бөгөөд наадмаа ирэх долдугаар сарын 19-21-нд хийхээр төлөвлөжээ.
БУЛГАНЫХАН ХОЁР СУМЫН ТЭГШ ОЙГОО ИРЭХ САРЫН 25-30-НД ХИЙНЭ

Энэ жил Булган аймгийн Бүрэгхангай, Хишиг-Өндөр сумын тэгш ой тохиож байна. Бүрэгхангай сумын ойн наадам долдугаар сарын 28-30-нд болох бол Хишиг-Өндөр сумын ойг ирэх сарын 25-27-нд тэмдэглэхээр товложээ. Мөн олон улсын “Алтаргана” наадам ирэх жил Булган аймагт болно. Өнгөрсөн онд ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулсан Буриад түмний олон улсын “Алтаргана” наадамд аймгийн урлаг, спортын 40 төлөөлөгч  оролцож, 2024 оны наадмыг аймагтаа зохион байгуулах эрхийг авсан юм.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр “Алтаргана” наадмыг зохион байгуулах ажлын багийг аймгийн Засаг даргаар ахлуулан байгуулаад байгаа аж.

Одоогоор тэгш ойн баяр наадмын хөтөлбөрийн төлөвлөгөө хараахан батлагдаагүй байгааг юм байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН 5 СУМЫН ТЭГШ ОЙ ТОХИОНО

Дуу хуур, өв соёлын өлгий Дундговь аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ойн баяр цэнгэл наадам ирэх сард болох бөгөөд тэгш ой тохиож буй таван сумын баярын товыг гаргажээ. Тодруулбал,

  • Эрдэнэдалай, 07.19-07.20
  • Дэлгэрцогт, 07.20-07.21
  • Хулд, 07.22-07.23
  • Дэлгэрхангай, 07.24-07.25
  • Сайхан-Овоо, 07.26-07.27-нд болох аж.

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жил, Дундговь аймаг үүсэж хөгжсөний түүхт 81 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааны хөтөлбөрийг баярын комиссоос гаргаж байгаа юм байна.

ЗАВХАН АЙМГИЙНХАН ДОЛДУГААР САРЫГ ДУУСТАЛ НААДНА

Завхан аймгийн баяр наадам ирэх сарын 10-12-нд болох бол тэгш ой тохиож байгаа сумдын баяр наадам долдугаар сарын 19-21-нд нэгэн зэрэг болно. Түүхэн тэгш ой тохиож буй:

  • Завханмандал,
  • Их-Уул,
  • Нөмрөг,
  • Тосонцэнгэл,
  • Яруу сумдын ой улсын наадмаас хойш болох хуваарийг тус аймгийн Засаг дарга гаргажээ.

Харин аймгийн 100 жил долдугаар сарын 30-31-нд болох аж.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМД 28-30-НД ЗЭРЭГ НААДНА

Өмнөговь аймаг ойн хүрээнд ирэх сарын 28-30-нд хурдан морьдын уралдаан болоод бусад арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр мөн жуулчны бүсүүдэд тусгай үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа аж. Тэгш ойтой сумдын тухайд:

  • Баяндалай,
  • Ноён,
  • Сэврэй,
  • Хүрмэн,
  • Мандал-Овоо зэрэг сумд бөгөөд ирэх сарын 28-30-нд тухайн сумдын наадам болох юм.

ТӨВ АЙМАГ ДОЛООН СУМЫН ТЭГШ ОЙТОЙ

Төв аймгийн 100, Зуунмод хотын 81 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх зодоглох аж. Тус аймгийн баяр наадам зохион байгуулах комиссоос сумдын наадмын тов болон аймгийн 100 жилийн ойг тэмдэглэх өдрүүдийг товложээ. Тухайлбал,

  • Баяндэлгэр, 07.10-07.12
  • Баянжаргалан, 07.10-07.12
  • Дэлгэрхаан, 07.21-07.23
  • Заамар, 07.21-07.23
  • Мөнгөнморьт, 07.10-07.12
  • Эрдэнэсант, 07.21-07.23

Харин аймгийн 100 жилийн ойг ирэх сарын 27-29-нд тэмдэглэх юм байна.

ХЭНТИЙН 100 ЖИЛИЙН ОЙН НААДАМ ДОЛДУГААР САРЫН 27, 28-НД БОЛНО

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын тов болон тэгш ойтой сумдын баярын өдрийг зохион байгуулах комиссоос баталжээ. Тодруулбал,

  • Баян-Адрага,
  • Баян-Овоо,
  • Биндэр,
  • Галшар,
  • Дадал,
  • Жаргалтхаан,
  • Мөрөн,
  • Өмнөдэлгэр зэрэг тэгш ойтой сумдын наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадам ирэх сарын 27-28-нд болох юм байна.

ХӨВСГӨЛ, ХОВД, СҮХБААТАР АЙМГУУД СУМДЫН НААДМАА 7-8 ДУГААР САРД ХИЙНЭ

Дээрх аймгуудаас гадна Сүхбаатар аймгийн тэгш ой тохиож буй Мөнххаан сум долдугаар сарын 19-21-нд, Ховд аймгийн Манхан сум наймдугаар сарын 10-12-нд,  Хөвсгөлийн Жаргалант долдугаар сарын 8-10, Рашаант сумын тэгш ой ирэх сарын 17-19-нд тус тус болохоор товлогджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
19
ГайхмаарГайхмаар
17
ХарамсалтайХарамсалтай
16
БурууБуруу
11
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-05 202.179.21.219

Сумын 100 жилээрээ 7 хоног амардаг хууль гаргаачээ.

Avatar

Нэргүй 2023-06-05 109.78.241.220

Бага байна. 100 жилээрээ бүтэн жил амардаг баймаар байна.

Avatar

Нэргүй 2023-06-05 43.228.129.134

Хандив авахгүй гээд байсан. Хандив нэхээстэй

Avatar

Нэргүй 2023-06-05 43.228.129.134

Ойн баярт хандив авахгүй гээд байсан. ТББ аараа дамжуулаад хандив нэхээд байгааг яах ёстой вэ

Avatar

Нэргүй 2023-06-05 202.126.88.113

бүх наадмаа 7сарын 11.12 н доо хийж болдоггүй юм байх даа

Avatar

Зочин 2023-06-05 103.212.118.215

11-15 ны хооронд шүү дээ мангараа

Avatar

Зочин 2023-06-05 64.119.21.93

ёооооо энэ баяр наадмаа болимоор юм

Avatar

Нэргүй 2023-06-05 66.181.178.135

хийж гийгүүлсэн юмгүй ,боловсрол мэдлэг хомс хөдөө хотгүй хэдэн малаар л удирдуулаад бна даа .Ганц олигтой зам ч бхгүй ,ганц олигтой жорлон ч бхгүй ,ажилгүй иргэдтэй байж юун 100 жил ,юун ой мой тэмдэглэх болимоор юм .Тэгсэн хирнээ угтах хаалга гэггч сүртэй2 шавар хаалга барьж мөнгө идэцгээсэн хүмүүс

Avatar

Нэргүй 2023-06-05 103.161.242.96

Аймаг сумдын баяр наадамаар сүүлийн 30 жилд ямар бүтээн байгуулалт хийсэн юуг өөрчилсөн хүмүүсийн амьдрал ямар болсон гээд бүх тайлан тооцоогоо ард иргэддээ тайлан тавих хэрэгтэй

Avatar

Сээг й 2023-06-05 64.119.19.40

Ой тэдэглэх мөнгөөрөө сум аймагаа хөгжүүлмээр юм.

Avatar

ЗОЧИН 2023-06-05 103.161.242.138

Ганц Өндөр -Улаан сумынхныг 2 өдөр, бусад бүх сум 3 өдөр байдаг нь ямар учиртай юм бол.

Avatar

Иргэн 2023-06-05 66.181.179.174

Баяр наадам тэмдэглэж, бөөн бөөнөөрөө цугларна, хүн л юм чинь бие засна биз дээ. Наадам тэмдэглэх төсөвтөө боловсон 00 барих мөнгө төгрөгөө тусгаж, хийж хэрэгжүүлээсэй билээ. Газар дэлхий, уул ус, нуга жалгаа хүний ялгадсаар дүүргэж, хог новшиндоо дарагдсан, хогийн ургамлаар дүүрсэн газрууд л үлдэх вий дээ. Аймаг, сумдын Засаг дарга, тамгын газрынхан сэтгэх байлгүй дээ…. эсвэл сэтгэхгүй ч юм билүү, яана вэ та минь ээ….

Avatar

зочин 2023-06-05 202.131.245.69

энэ жилээс эхлээд баяр наадам, тэмдэглэлт ой, хурал уулзалт, өдөрлөг, цуглаан хийх мөнгөөрөө сумын эмнэлэг, сургууль, цагдаагийн хэлтсийг өөд нь татья. юуны түрүүн боловсон жорлонтой болгоё, дуудлагын машинтай болгоё, өрөө тасалгааг нь засцгаая, эмч, багш, цагдаа нараа орон гэртэй болгоё. цэвэр усны шугамтай болцгооё, халуун устай болцгооё. мусын төвөө жижигхэн барууны суурин хот шиг болгоод мод зүлэг ургуулья. нутгийн зөвлөл ийм ажилд хандив бас цуглуул.Сангийн яам төсвийг ийм л зүйлд зарцуул.

Avatar

зочин 2023-06-05 202.21.100.210

Сэлэнгээс ямар ямар сум ойтой юм болоо мэдэх хүн байна уу Багадаа сэлэнгэд байлаа Ойн баяр боловол ангийнхантайгаа уулзаж хүүхэн бавмаар байна шүү кккк

Avatar

Нэргүй 2023-06-05 202.126.90.145

хүчингийн хэрэгт оров доо

Avatar

Нэргүй 2023-06-05 202.21.107.21

onigoooooo… jorlon ch ugui bj 100 jil…..

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-05 192.82.80.15

МАН-ын мэргэн жолоодлогоор Монгол улс 100 гаруй жилийн турш баастай жорлонг чадан ядан байгуулж сурсан. Аймаг, сумдын ой, жил гэдэг нь МАН-ын өөрийгөө сурталчлах хэрэгсэлээс хэтрэхгүй зүйл. МАН Монгол улс үндэстний урьдын түүхийг бүр мөсөн үгүйсгэн байж ямар ч хөгжил дэвшил гаргаагүй хэрнээ өөрийн буй болгосон хаалттай, харанхуй үзэл суртлынхаа ертөнцөд асар их хөгжил дэвшил гаргасан мэтээр магтан дуулдаг байсан. Монголчуудын нүд нээгдсэн өнөөгийн үед энэ 100 жил гэдэг бол ОНИГОО шүү…

Avatar

zochin 2023-06-05 202.131.251.130

Manaihan oi temdegleh bolohoor buh barilduulj, mori uralduulaad heden munguu salhind hiisgeed, yamarch uldetsgui 100 jil bolloo! Odoo bolivol yaasan be? Yadahdaa neg surguuli yum uu emneleg, tsetserleg, yadahdaa neg bolovson jorlon bariad 100 jiliin oid zoriulav geed uldeevel!!! Tegsh oi burtee neg buteen baiguulalt hiivel hugjih bus uu? Aimag sumin amjilt ni tsoltoi buh, uyaach, odontoi humuusiin toogoor ilerhiildeggui yum!

Avatar

Нэргүй 2023-06-05 203.217.139.240

Modon jorlongoo ch shiidej chadahgui, aimag ni tusvuus tataas avjiij uhsnii tegsh oi, ene neg baliar yma bolih heregtei shde

Avatar

Нэргүй 2023-06-05 182.160.103.147

Iim urt hugatsaand hugjvul hugjihuur l bolson. Aimag sumaa ochood neg sain harchihaarai. Arhi uusan sogtuu nudeer bish eruul nudeer.

Avatar

Зочин 2023-06-05 64.119.16.62

цус чинь тэнгэрээд олгойдоцгоо

Avatar

Нэргүй 2023-06-05 202.9.46.254

Болиоч ээ, наад мөнгөөрөө боловсон жорлон байгуулаач! Ичихэд яадгийн бэ?

Avatar

Нэргүй 2023-06-05 64.119.20.139

Аймгууд 100 жил ба тэгш ойнуудаараа хулгайч гишүүд ба дарга нараа тодоруулж хамгийн сайн хулгайч, шилдгийн шилдэг хулгайч, манлай хулгайн үйлдэл зэргээ олон түмэнээ сонордуулан дэлхийн дэвжээнээ гаргах цаг болжээ

Avatar

Нэргүй 2023-06-05 103.229.123.11

Наадмаа даруу тэмдэглээд аймаг сумандаа тустай нэг чухал зуйл хийж бутээдэг болвол сайхандаа.

Avatar

Zochin 2023-06-05 202.21.111.170

Ой тэмдэглэх тийм чухал ажил уу. Ямар хөгжилд хүрсэн бэ. Архангай хулгайч дарга нараар дүүрэн, Баянххонгор худалч дарга нараар дүүрэн…… Жаахан даруухан мөн хөрөнгө мөнгөө хэмнэж баяр наадмаа хийцгээе.

Avatar

nnnn 2023-06-05 202.126.89.132

Bid nar ch 99% hulgaich. Genidee baigaa. Bolomj garval husdag bid. Tegheeer heduulee gants naadahad yahav dee

Avatar

Бадарч тахар 2023-06-05 66.181.180.211

Архангайн 100 жилийн ой гэж Улсын наадмаас том юм болно ! улсын наадам хажууд нь юу ч биш !

Avatar

Нэргүй 2023-06-05 202.21.111.198

whahahaha… yamar mundag ym be!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж