Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн нь бүтэлгүйтэж, Шар тэнгис орчимд унасан. Хиймэл дагуул хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос, Японы засгийн газар иргэддээ хандан сэрэмжлүүлэг зарласан билээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралджээ. Баллистик технологи ашигласан аливаа хөөргөлт хийхийг хориглосон атал Хойд Солонгос ийнхүү хиймэл дагуул хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолын зөрчсөн явдал юм. Тиймээс АНУ, Япон болон бусад улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралджээ.
Тэгвэл өчигдөр /2023.06.05/ Ким Жон Уны дүү Ким Ё Жон НҮБ-ын хуралдааныг шүүмжилсэн мэдэгдэл хийв. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг АНУ-ын улс төрийн гар хөл гэж хэлсэн байна.
Мөн "АНУ-ын танхай балмад хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Бусад орны хөөргөсөн олон мянган хиймэл дагуул аль хэдийнэ сансарт ажиллаж л байна. Гэтэл Умардын хиймэл дагуултай холбоотой асуудлаар ийн хуралдаж байгаа нь ялгаварлан гадуурхсан, бүдүүлэг үйлдэл. Манай улс цэргийн тагнуулын хиймэл дагуултай болох гэсэн нь АНУ болон түүний холбоотнуудаас ирж буй аюул заналхийлэлд авах хууль ёсны хариу арга хэмжээ юм. Бид цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх зэрэг идэвхтэй арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байх болно. Умардын тагнуулын хиймэл дагуулыг ойрын ирээдүйд сансрын тойрог замд зөв оруулах болно" гэжээ.
Гэхдээ хоёр дахь удаагийн оролдлогыг хэзээ хийх тодорхой хугацаа хэлээгүй байна.
Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх үйл ажиллагаа бүтэлгүйтсэн шалтгааныг олж мэдэхэд хэдэн долоо хоногоос ч илүү хугацаа шаардагдана гэдгийг Өмнөд Солонгос мэдэгдэв. Ноцтой гэмтэл гараагүй бол хоёр дахь удаагийн оролдогоо хийнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: NBC
Зочин 2023-06-05 213.87.90.49
)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 66.181.161.68
Өмнөд солонгос япон хоёр арчвалч арчаад хаяналдаа гэхдээ бас хууль дүрэм гэж байналдаа
Зочин 2023-06-05 202.126.89.198
Дэлхийн бүх улсууд хойд солонгосоос айгаад байх юм. Тэгэхээр Хойд солонгос энэ дэлхийн хамгийн хүчтэй мундаг улс юм шигээ.
Зочин 2023-06-05 66.181.160.118
б** барьсан галзуу хүнээс хэн ч гэсэн болгоомжилдог юм!!
Зочин 2023-06-05 202.21.124.69
Боловсролгүй,дарангуйлагч удирдагчтай , ард түмэн нь толгойгоо угаалгасан, ийм л орнуудаас орчин үед хүн төрөлхтөн айна шүү дээ Түүнээс биш зэвсгийг одоо үед ямраар л бол ямраар хийж чадаж байна . Зэвсэгээс нь биш яаж тэнэгтэх бол гэхээс нь эмээж байгаам Нэг хүний тэнэглэл дэлхийд ямар их заналхийлэл учруулж болох жишээг бэлхэнээ харж байна. Үр удмаараа тэрсэлдэхийн донтой , хэн нэгэн түүнийг дээрэлхээд байгаа мэдрэмжтэйгээр бүх насаа элээдэг өвчтэй хүмүүс л дэлхийг сүйрүүлэх гээд байгаам
Зочин 2023-06-05 192.82.65.88
Ер нь зөв шүү дээ. Яагаад бусад нь болдог, яагаад АНУ бусад улсын хэрэгт оролцож, улс орнуудын хувь заяагаар тоглож болдог юм бэ?
Зочин 2023-06-05 202.179.25.183
Өмнөдүүд нь өчнөөн хиймэл дагуултай байх шүү.