АНУ-ын балмад хүсэлтийн дагуу НҮБ хуралдсан гэв

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

АНУ-ын балмад хүсэлтийн дагуу НҮБ хуралдсан гэв

АНУ-ын балмад хүсэлтийн дагуу НҮБ хуралдсан гэв

Хойд Солонгос улс өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн нь бүтэлгүйтэж, Шар тэнгис орчимд унасан. Хиймэл дагуул хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос, Японы засгийн газар иргэддээ хандан сэрэмжлүүлэг зарласан билээ. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ асуудлаар хуралджээ. Баллистик технологи ашигласан аливаа хөөргөлт хийхийг хориглосон атал Хойд Солонгос ийнхүү хиймэл дагуул хөөргөсөн нь НҮБ-ын тогтоолын зөрчсөн явдал юм. Тиймээс АНУ, Япон болон бусад улсын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралджээ.

Тэгвэл өчигдөр /2023.06.05/ Ким Жон Уны дүү Ким Ё Жон НҮБ-ын хуралдааныг шүүмжилсэн мэдэгдэл хийв. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг АНУ-ын улс төрийн гар хөл гэж хэлсэн байна.

Мөн "АНУ-ын танхай балмад хүсэлтийн дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдлаа. Бусад орны хөөргөсөн олон мянган хиймэл дагуул аль хэдийнэ сансарт ажиллаж л байна. Гэтэл Умардын хиймэл дагуултай холбоотой асуудлаар ийн хуралдаж байгаа нь ялгаварлан гадуурхсан, бүдүүлэг үйлдэл. Манай улс цэргийн тагнуулын хиймэл дагуултай болох гэсэн нь АНУ болон түүний холбоотнуудаас ирж буй аюул заналхийлэлд авах хууль ёсны хариу арга хэмжээ юм. Бид цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөх зэрэг идэвхтэй арга хэмжээг үргэлжлүүлэн авсаар байх болно. Умардын тагнуулын хиймэл дагуулыг ойрын ирээдүйд сансрын тойрог замд зөв оруулах болно" гэжээ. 

Гэхдээ хоёр дахь удаагийн оролдлогыг хэзээ хийх тодорхой хугацаа хэлээгүй байна.

Хойд Солонгосын хиймэл дагуул хөөргөх үйл ажиллагаа бүтэлгүйтсэн шалтгааныг олж мэдэхэд хэдэн долоо хоногоос ч илүү хугацаа шаардагдана гэдгийг Өмнөд Солонгос мэдэгдэв. Ноцтой гэмтэл гараагүй бол хоёр дахь удаагийн оролдогоо хийнэ гэж үзэж байна.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж