Британийн эрдэмтэд дахин нэг бүтээлийг Шекспирийнх болохыг тогтоов

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Британийн эрдэмтэд дахин нэг бүтээлийг Шекспирийнх болохыг тогтоов

Уильяам Шекспирийн уран бүтээл
гэдгийг зарлажээ. 300 гаруй жилийн
өмнө олдсон "Давхар заль" жүжгийг 18 дугаар зуунаас хойш Шекспирийн бүтээл биш гэж үзсээр ирсэн юм. Ноттингемийн их сургуулийн
мэргэжилтн
үүд тусгайлан судалж үзсэний эцэст энэ нь ташаа ойлголт байжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэд уг зохиолыг Жон Флетчер
Шекспир хоёр  хамтран
бичсэн бөгөөд жүжгийн ихэнхийг зохиолч өөрөө бичсэн гэдгийг тогтоосон байна. Эмгэнэлт
ж
үжгийн зохиолчид хамтран өөр хоёр ч жүжиг дээр ажиллаж байсныг бид бүхэн мэдэх юм. Ноттингемийн их сургуулийн профессор  Хаммонд "Энэ жүжгийн эхний болон хоёр дахь үзэгдлүүд бас гурав дахь үзэгдлийн нэг хоёрдугаар хэсгүүдийг Шекспир бичсэн нь тодорхой байна.
Тэгээд ч тэр
үед жүжгийн зохиолыг уран бүтээлчид ихэвчлэн хамтран бичдэг байсан" гэжээ. Мөн түүний үгээр бол "Давхар заль" нь 1612
онд Серва
нтесын "Дон Кихот"-ын орчуулга нийтэд гарсны дараахан
бичигдсэн байх гэж таамаглаж байна. Профессор Хаммонд нь Шекспирийн уран бүтээлүүдээр ном гаргаж
байсан
юм. 

                                                                                           
                                     
Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж