Парламентын ёс суртахуун хүний ЗӨВДӨӨ!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Парламентын ёс суртахуун хүний ЗӨВДӨӨ!

Парламентын ёс суртахуун хүний ЗӨВДӨӨ!

Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг. Үүнийг жорлонгийн хаалган дээр бичих биш Төрийн ордны ханан дээр хадмаар үг.  Учир нь улстөрчид дундаас зөв хүн олох нь өвсөн дотроос зүү хайхаас хэцүү болсон цаг.  Зурагтаар шударга ёс ярьсан олон улстөрч амьдрал дээр шударга бусаар улсаа хэрхэн тоносон олон жишээг бүгдээрээ харцгаалаа.

Хулгай хэлж, худлаа хэлдэггүй, адаглаад хийсэн гэм буруугаа ухамсарлаж, хариуцлага хүлээх  чадвартай ёс зүйтэй хүнээр Монголын парламент өлдөж, хуулийн ард нуугдсан хулгайч нь олдсон.  Ихэнх нь наанаа нийгэмд таалагдах улс төр хийж, цаанаа нийгмээсээ чадах хэмжээгээрээ хулгайлах болжээ. Улсаасаа баян улстөрчид нь улсаа байшин барилгатай нь, банк санхүүтэй нь, уул устай нь, уул уурхайтай нь, төмөр замтай нь, төмс ногоотой нь худалдаж авдаг, иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгийн бүх боломжийн урдуур нь дайрдаг өнөөгийн системээ өөрчлөх гол шалтгаан, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн зорилго байх ёстой.

-1-

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 66 гишүүний дэмжсэнээр Монголын парламент 126 гишүүнтэй байхаар, үүний 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаар сонгохоор болж байна. Энэхүү өөрчлөлтийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх тул ирэх намар ээлжит бус сонгууль болно гэх явган яриа цуурхал төдий юм. Гэсэн хэдий ч тоо, тогтолцоог өөрчлөхтэй зэрэгцээд горилогчид ирэх 2024 оны сонгуулийн бэлтгэлдээ эхнээсээ гарцгааж байх шиг. Зарим нэг хүмүүс улс төрд албадлагаар орохоор болсноо зарлаж, зарим нэг  улс төрийн нам нэр зүсээ өөрчлөх хөдөлгөөн хийж байна. Цүнхний намууд нь үнэд орж, цүнхчид нь Төрийн ордноор гүйдэлтэй ч болжээ. Эндээс дүгнэхэд шинэ парламент хуучин улстөрчдийн шинэ өв залгамжлагчдаас бүрдэж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байна. Иргэдийнхээ бүх боломжийг эцэг, эхтэйгээ нийлээд хулгайлсан залуус нийгэмд шударга ёсыг тогтоож, шинэ салхи сэвэлзүүнэ гэдэг бүр худлаа. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж эртний үгийг дурын тэнэг нь зохиочихоогүй биз.

Ирж яваа цагийн дууг харьж яваа цагийн хүн дуулдаггүй гэдэг нь төрийн данс болгон руу хуруу хумсаа дүрсэн хулгайч аавыг нь хүүгээр, авлигач ээжийг нь охиноор нь солихын нэр биш юм.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, холимог тогтолцоогоор сонгуулийг явуулснаар нэг хүнд оногдох эрх мэдэл саарч, нийгэмд нүүрлэсэн авлига хулгай буурна гэсэн амлалтыг Ардын нам нь ч, Ардчилсан нам нь ч өгөх болсон. Өнгөрсөн гучин жилийн хямрал тооны бага, тогтолцооны алдаандаа байсныг мэдээж үгүйсгэхгүй. Гэхдээ хамгийн чухал нь хүний ёс суртахуунаа уландаа гишгэчихээд нийгмийн ёс суртахууныг амлах нь утгагүй. Тиймээс ирэх 2024 оноос шинэ 30 жилийг өнгийг тодорхойлъё гэж хүсч байвал намууд ядаж хулгай, авлигаас ангид хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай. Иргэдээ луйвардаж, эх орноо мэхлэн Харвард, Стэнфорд, Кембридж, Оксфорд төгссөн хулгайчдаас өөрийнхөө хүч, чадлаар Монголдоо сурсан залуус ёс суртахууны хувьд илүү. Ийм хүмүүсийг олж нэр дэвшүүлсэн нам илүү жин дарна. Шинэ тоглоомын дүрмээр шинэ нийгмийг бүтээх нь үнэн юм бол таньдаг чөтгөрүүдийн явуулах цаг нь 2024 он юм. Энэ утгаараа улс төрийн намууд болон иргэд нь хаана, хаанаа хариуцлагатай хандах эгзэгтэй үе.  Хэрэвзээ 2024 онд ёс суртахууны зөв эхлэлийг тавьж чадахгүй бол ахиад буруу тал руугаа зам хальтирна гэсэн үг.

-2-

Гишүүдийн тоо 126. Горилогч хар мянгаараа байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9-д зааснаар  “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”.   Өөрөөр хэлбэл, үндэс, угсаа, хэл яриа, арьсны өнгө, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, үзэл бодол ,боловсролоор нь ялгаварлахгүйгээр сонгох эрх нь иргэдэд бий.  Сошиалын од Осоржамаа, шарк танк О.Тэнүүн хоёрт ийм эрх хэн, хэнд нь нээлттэй. Гэхдээ хэн, хэнд нь УИХ дээр биднийг төлөөлөх чадвар, чадамж бий юу гэвэл хоёулаа эргэлзээтэй. Юм үнэнээрээ байх сайхан. О.Тэнүүний хувьд гадаадын сургуульд сурсан, мэдсэнээрээ Осоржамаагаас илүү, боловсролтой шинэ үеийн “Шарк танк” байж болно. Гэвч, хүссэн ч эс хүссэн ч түүний эцэг С.Отгонбаяр авлигын хэрэгт нэр холбогдож явсан нэгэн. Тэгвэл хадам эцэг нь Монголын мафийн гол толгойлогч. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, төмөр замын луйвар гээд түүнд холбогдох хавтаст хэрэг улам зузаарсаар байгаа.  Алим модноосоо хол унадаггүй л гэдэг….!

Үндсэн хуулиар хүссэн болгон нэр дэвших эрхтэй байж болох ч хүссэн болгоныг нэр дэвших эрхийг хязгаарлах эрх нь намуудад, намуудын дарга нарт бий. Жагсаалтын 48, тойрогт өрсөлдөх 78 хүнээ ёс суртахуун, ёс зүйтэй хүмүүсээр бүрдүүлэхгүй бол нийгэм нэг үеэ бодвол хэрсүүжсэн. Үүнд Цукерберг ноёны гавъяа ч бий.

Мөнгөний сонгуулиас бодлогын сонгуульд шилжихийн тулд намууд өөрчлөлт шинэчлэлтийг өөрсдөөсөө эхлүүлэх хэрэгтэй болжээ. Намууд засгийн эрхийг авахын төлөө өрсөлдөнө, мэдээж. Гэхдээ ганц кноп ч ганцдахгүй гэдэг урьдын ирсэн замаараа, сурсан дуугаа дуулаад мөнгөтэй олигархиуд, нөлөөтэй лүүзэрүүд, нийгмийн шантаажчид, поп улстөрчид, топ баячуудаа сойж, жагсаах юм бол ирээдүйн 30 жилд өнгөрсөн 30 жилийнхээ алдааг ахиад давтана гэсэн үг. Үүнийг иргэд хүсээ гэж үү?

 -3-

Ёс суртахуун бол хүний хүмүүжил. Ёс зүй бол хүний мөн чанар. Хүн нь хүмүүжилгүй бол түүнийг тоо, тогтолцоогоор мянгантаа өөрчлөх аргагүй.

УИХ-ын гишүүдээс Хөгжлийн банкны хэрэгт Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар шүүгдэгчээр татагдсан.  Тэднээс гадна Хөгжлийн банкнаас зээл авсан улстөрч УИХ-ын танхимд ч, засгийн танхимд ч байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэхэд хүүхэд хүртэл үнэмшихгүй биз.

Тэгвэл нүүрсний хулгайн хэрэгт А.Адъасүрэн, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар нарын гишүүд сэжигтнээр зарлагдсан, ялагдагчаар татагдсан. БЗС-гаас Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр,  Ш.Адъшаа, Г.Дамдинням, Т.Доржханд нарын хүмүүс өөртөө болон үр хүүхдэдээ зээл авсан нь баримтаар нотлогдсон. Гэх мэтчилэн энэ парламентад сонгогдсолн 76-гийн халаасыг ухвал ариухан амьтан цөөхөн олдоно. Хэрэвзээ ёс зүйн хариуцлага хүлээгээд огцордог ёс суртахуунтай улстөрчидтэй байсан бол энэ парламентын  тал нь бүрэн эрхээ дуусгаж амжилгүй бүрэн эрхээсээ түдгэлзэх байлаа.  Ийм парламентаас нийгмийн шударга ёс хүсэх нь бүр илүүц.  Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн гол зорилго нь зөв хүнээр төр бариулах тухай л юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-05 192.82.73.196

УИХ-д та нар шиг хулгайчууд байхгүй. Монголд хулгайчууд нь зохиомлоор үймээн үүсгэж төр засгийн эсрэг. дайрдаг онцлогтой, явуургүй дээ. Муу лалрууд сонгуульд хэзээч ялахгүй болсон.

Avatar

Монгол улсын иргэн 2023-06-05 185.54.229.60

1-рт манай Монгол улсын жирийн ард иргэд УИХ-ын гишүүний тоог 76- өсгөж 120 гаргах тухай хэн ч ам нээгээгүй шүү. Ам нээгээгүй учраас зөвшөөрөөгүй гэсэн үг. Энэ олон хулгайч нар залилж төрийн ордонд хурж хуулиар өөрийгөө хамгаалуулсан хөгийн амьтдыг ард түмэн буцааж татмаар бна. Үгүй бол нийт олноороо эсэргүүцэн тэмцэнэ гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Зочин 2023-06-05 192.82.91.91

Зуу зуун тэрбумын хулгайчууд л луйврыг нь илрүүсний төлөө Хүрэлсүх рүү өдөр алгасахгүй дайрч байна. Бас энд жинхэнэ луйварчдыг нь нэрлээгүй байна, тоогоо алдсан юм чинь аргагүй байх

Avatar

Нэргүй 2023-06-05 66.181.168.199

ХҮНД ОЙЛГОМЖТОЙХОН ШИГ ГАРЧИГ ӨГЧИЖ ЧАДАХГҮЙ ЯМАР АРЧААГҮЙ БАЙНАА. СЭТГҮҮЛЧИНЦЭРҮҮДЭЭ ГЭЖ!!!

Avatar

Нэргүй 2023-06-05 154.26.139.187

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА

Avatar

Нэргүй 2023-06-05 103.161.242.114

Чадахгүй байхоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж