Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж байна.
Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба болон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байна.
Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон 230,1 тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байна.
Зочин 2023-06-05 213.87.90.49
>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 66.181.187.120
оноо багатай бол ойлгомжтой
orgiltsetseg 2023-06-05 103.254.123.73
er n yahaa ednariin sursan tolboriig bid nar toloh estoi gej zeel avsan l bol toloh estoi zaaval toluul davartsan garuud ve
Зочин 2023-06-05 192.82.90.208
Урьд өмнө нь энэ бүхнийг сөхөн тавьж шалгуулахгүй яасан юм. Сонгууль дөхөхөөр үүнийг сөхөж, орон даяар шалгалт шүүлэг болж,гэмтэн ялтан эрж хайх бужигнуулах ямар учиртай юм. Сонгуультай уялдуулан сөрөг хүчний зүгээс зориуд зохион байгуулж буй ажил бололтой.Төр засгийн хийж буй бүх ажлыг харлуулах,төрд зөвхөн нийгмийн хөрөнгийг идэж уухыг хүсэгч гэмт этгээдүүд цугларсан, ард иргэдийн өмч хөрөнгө шамшигдуулж, улс орны эсрэг ажиллаж байгаа мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлэх зорилготой бололтой.
Зочин 2023-06-05 192.82.72.20
УБ ГАМШИГ БОЛГОСОН ГАЗРИН НАИМАГ ШАЛГАЧЭЭЭЭЭ
Зочин 2023-06-05 192.82.87.117
БЗС яахав дээ, хэдэн хүүхэд сургуульд сураад, эрдэм ном той болоод ирсний муу гэж юу байхав, миний хүүхэд яваа гүй, чиний хүүхэд явсан нтр гэсэн атаа жөтөө л юмдоо.
Харин ГАЗРЫН НАЙМААГ л сайн ухах хэрэгтэй шүү !!! МАН-ын хаиаг бузар тэнд бий !!!