ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө Зөвлөлтийн элит тагнуулч байсан гэж олон нийтэд итгүүлдэг. Тэгвэл Путин хэзээ ч шилдэг тагнуулч байгаагүй гэх мэдээллийг Германы "Der Spiegel" мэдээллийн агентлаг судлан гаргаж иржээ. Путины 1980-аад оны үед тагнуулын ажилтан байсан тухай түүх янз бүр байдаг. Мөн тэрбээр өөрөө энэ үеийн талаар хэзээ ч тайлбар хийж байгаагүй тул энэ нь зарим талаараа нууцлагдмал үе юм. Гэвч олон түүх түүнийг КГБ-ын байрыг дээрэмчдээс ганцаараа хамгаалж, Улаан армийн фракцын гишүүдтэй уулзах зэрэг маш нууц даалгавруудыг гүйцэтгэсэн баатарлаг дүрээр дүрсэлсэн байдаг. Түүнчлэн Баруун Германд үймээн самуун дэгдээж, хэд хэдэн хүн хулгайлж, аллага үйлдсэн гэх мэт.
Гэхдээ "Der Spiegel"-ийн мэдээлэлд дурдсанаар, Путины ихэнх ажил нь үнэндээ "уйтгартай, энгийн" захиргааны ажлуудаар хязгаарлагдаж байжээ. КГБ-ын Дрезден дэх оффист Путинтай хамт ажиллаж байсан хүмүүсийн нэг хэлэхдээ, "Түүний ажил нь баруун Герман дахь хамаатан садныдаа зочлох хүмүүсийн эцэс төгсгөлгүй хүсэлтийг хянан шалгах эсвэл Дрездений их сургуулийн гадаад оюутнуудын дунд боломжит мэдээллэгч хайх зэрэг байсан" гэжээ.
Зүүн Германы улсын аюулгүй байдлын алба болох Штазийн баримт бичгүүдэд Путиныг бараг дурддаггүй гэж мэдээлэлд дурджээ. Дрезден хотод ажиллаж байсан Штазийн офицер асан Хорст Жемлич хэлэхдээ, "Путин бол "цүнх баригч" л байсан" гэв.
Путины мэдээлэлд ЗХУ-ын тагнуулын албад 20 орчим жил ажилласан бөгөөд 1985 онд Зүүн Германы Дрезден рүү нүүсэн гэдэг. Үүнээс дөрвөн жилийн дараа Берлин хотыг тусгаарласан хана нуран унаж, Хүйтэн дайн дуусч, Герман улс нэгдэх эхний том алхам болсон. Путин КГБ-аас дэд хурандаа цолтой халагдсан гэдэг. Харин КГБ-ын өндөр албан тушаалтан байсан Олег Калугин 2015 онд хэлэхдээ, "Путин худлаа хэлж, тэр зүгээр л хошууч байсан" гэж хэлсэн байдаг.
ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Зочин 2023-06-05 213.87.90.49
)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-05 59.153.85.2
chadaj baigaa bol yaadgiin
Зочин 2023-06-05 192.82.80.15
Орос, Монгол мэтийн тогтолцоотой газар хэзээ ч чадалтай, боловсролтой, мэдлэгтэй хүмүүс удирдлагад гарч чаддаггүй. Зөвхөн зусарууд, цүнхчид өөрийнхөө заль, бялдууч, удирдлагынхаа төлөө ямар ч хууль бус юм хийхэд бэлэн зэрэг хамгийн буруу арга замаар аливаа байгуулагын толгойд гарч ирдэг. Ийм ч учраас Монгол хөгждөггүй. Өнөөдөр манай ихэнх их, дээд сургуулиудын удирдлага ийм замаар гарч ирдэг, ийм л хүмүүсээр өөрийгөө тойруулан эрх мэдлээ хамгаалдаг. Ж: МУИС-ийн хуулийн сургуулийн удирдлага, .
КГБ-д ийм новшнууд 2023-06-05 122.201.22.121
КГБ-д ийм новшнууд их газар авдаг. Манай НАХЯ-д ч гэсэн. Манайх Оросыг яг хуулбарладаг.
Зочин 2023-06-05 192.82.90.208
В,Путин тэргүүтэй оросын эх орончид, улс орноо барууны чононууд, нацистууд,ардчилагч нэртэй урвагчдаас хамгааж байна.Барууны харгис хүчин, ОХУ-ыг устгаж, дэлхийн бүх орныг ганцаар захирах, гартаа базаж ноёрхох,колоноо болгох, нийгмийн баялагийг нь ,паразит мэт сорж амьдрах ганц зорилготой. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд юу ч хийхээс буцахаа байжээ.Хөжлийн хурдаар бусад оронд гүйцэгдээд ,дэлхийн эдийн засагт эзлэх байр суурь нь муудаад ирэхээр дайн өдөөж, хориг тавьж,бүлэглэн дайсагнаад
зочин 2023-06-05 37.120.244.6
Орос унгас аа.! муу муу даа муна нь гадсандаа гэдэг үг байдаг юм. украйныг дээрэлхэж гөрдөж суухынхаа оронд нато эд нартайгаа шууд байлдаач. Та жижиг хүүхэд зодчихоод өөрийгөө зөттгөхийн тулд худлаа ярьдаг архичинтай адилхан юм бичих юм даа.
зочин 2023-06-05 202.9.46.56
Ардчилал ЗХУыг задалж Орос орныг бутарган сүйрүүлж барууны идэш болохын өмнө Путин гарч цэвэрлгээ хийж эмх цэгцэнд оруулж сэргээн босгосон АНУ Украйны үндэсний үзэлтнүүдийг уугуул орос үндэстэн рүү турхирч 14 жил ялгаварлан гадуурхан эрх чөлөнд халдан хүчирхийлж алан хядаж эцсын үр дүн ийм байдапд хүргэсэн
Зочин 2023-06-05 66.181.160.79
Ийм тэнэг юм тавидаг ам нь салтаа шигээ өмхийрсөн хэдэн тэнэг юм энэ сайтад юу олж долооно гэж ингэж эзэн шигээ гошгордог байнаа
Зочин 2023-06-05 103.26.195.246
Магадгүй л байх. Тэгэхдээ Зөнөг Байдангаас дээр байхаа. Манай цүнх баригчидаас хамаагүй илүү
Зочин 2023-06-05 202.126.89.231
Байнга цүнх баригчаар амьдарсан хүн ЗАСАГТ гарахаар их аюултай. Буухгүй гэж байдаг бүх зэрлэг арга хэрэглэнэ
КГБ-аас гараад Ленинград мужийн Собчакын цүнх баригчаар явж байгаад дэвшсэн.
Зочин 2023-06-05 202.179.25.183
Ельцин өөрийн алдаагаа ухаараад Путиныг шууд залгамжлагчаар гаргаж ирсэн. Цүнх баригч хэээч нэгдүгээр хүнээр дэвшдэггүй л байхгүй юу.
BAYAR 2023-06-05 174.206.40.62
XYYK iig XAP
Зочин 2023-06-05 192.82.80.15
МАН-ын үе, үеийн удирдлагууд цүнхчид л байсан. Өнөөдөр ч ялгаагүй. МАН-ын удирлагыг бүх гишүүдээр сонгож гаргаж ирдэггүй. Харин хуучин удирлдагын бүрэн нөлөөнд байдаг, тойрон хүрээлэгчид нь удирдлагынхаа оруулж ирсэн хүнийг дэмжих маягаар буюу урдахь удирдлага нь залгамжлагчаа тодруулдаг. Өөрөөр хэлбэл мафийн тогтолцоотой. Ийм ч учраас хамгийн чадалгүй, боловсролгүй, эрээ цээргүй цүнхчид энэ намыг, мөн Монгол улсыг удирдсаар л ирсэн…
Зочин 2023-06-05 202.21.108.16
Өнөөдөр Герман улс Германы ард түмэн АНУ ын цүнх баригч , бэлгэвч болчоод байгаа нь л сонин юм бишүү.
Зочин 2023-06-05 66.181.177.196
Сталины бузар яргачидыг оросын ард түмэн удахгүй шүүх болно
Зочин 2023-06-05 202.179.25.183
Сталин үхээд 70 жил болсон байна.
Зочин 2023-06-05 202.131.238.26
хэн байсан нь ямар хамаа байнаа, гол нь хэн болчоод байгаа нь л сонин
Хотын уугуул 2023-06-05 202.126.89.220
битгий худлаа шаагаад байгаарай, яргачин фашист Гитлерийн герман гуцах болоогүй шүү
Зочин 2023-06-05 192.82.90.208
Ардчилагчид гэх хулгайчуудын, буцаж сэргэхгүй болтол нь сүйрүүлсэн орос орныг В.Путин тэргүүтэй эх орончид асар богино хугацаанд сэргээж ,хүчирхэгжүүлж ,дэлхийд гайхагдаж байна. Дэлхийн нийт бүтээгдэхүүний 14 хувийг үйлдвэрлэж байсан орос орныг, ардчилагчид нь, нэг хувийг ч үйлдвэрлэх тэнхээгүй болгосон.Нутаг, хүн амын бараг 40 хувийг алдаж,нийгмийн баялгийн 35 хувийг гадаад рүү зөөсөн. 1990-ээд онд өдөрт13000 үйлдвэр аж ахуйн газар дампуурч,имфляч 200 хувь хүрч байсан гэдэг. Хэн нь дайсан вэ.
Зочин 2023-06-05 192.82.90.208
Б.Анхтуяа гуай та эх орончдыг доромжилж ,эх орноосоо урвагчдыг магтаж алдаршуулах гээд байна. Цөөн долларт шундаг хувиа боддог хүмүүс л ийм зүйл хийдаг
Зочин 2023-06-05 192.82.87.117
Оросын КГБ, манай ДоЯ буюу Тагнуулын газарт дандаа удам сударгүы, хүн чанаргүй,ёс суртахуунгүй юмнууд л элсэгдэн ордог !
Зочин 2023-06-05 202.179.25.183
Тэгвэл дотоод яам, тагнуулын газар хэрэгггүй гэсэн үг үү?
Зочин 2023-06-05 202.179.25.183
Зайлуул нэг иймэрхүү ядарсан юм бичих юм. Тэрийг нь сүрхий хүлээж аваад л гүүгэлдээд нийтлэх юм.