Туркийн нийслэл Анкара хотод хүчтэй аадар бороо орсны улмаас зам, талбай үерлэж, хүмүүсийн амьдрал зогсонги байдалд ороод байна. Болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд Туркийн цаг уурын алба 27 мужид шар түвшний түгшүүр зарлав. Аадар бороо Бямба гаригийн өглөөнөөс эхлээд үд дунд улам ширүүсэн, мөндөр оржээ. Гудамж талбай, газар доорх гарцууд усанд автаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл учирсан байна. Мөн Анкара-Эскишехир хурдны замын ойролцоох Сиврихисар сууринд хар салхи дэгджээ.
Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгээс харахад Анкара хот дахь орон сууцны байшингийн цонхоор үерийн ус хүчтэй халгиж гарч байна.
Эрх баригчдын мэдээлснээр олон зуун машин живж, иргэдийн өмч хөрөнгө эвдэрч сүйджээ. Аянга цахилгаантай бороо өнөө оройг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Анкара болон төвийн Гемерек хотод сургуулиудыг хаажээ.




Дашрамд дурдахад, Режеп Тайип Эрдоган өнгөрсөн сарын 28-ний өдөр Туркийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдож, 20 жилийн засаглалаа дахин таван жилээр сунгасан. Тэрбээр мөн Бямба гаригт тангарагаа өргөсөн юм. Тангараг өргөх ёслолын дараа дэлхийн олон арван удирдагч нийслэл дэх ерөнхийлөгчийн ордонд болсон хүлээн авалтад оролцжээ. Тодруулбал, уг ёслолд олон улсын хамтын нийгэмлэгийн дор хаяж 78 гишүүн оролцсон байна. Мөн Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Арменийн ерөнхий сайд Никол Пашинян нар хүрэлцэн иржээ.
Инфляци 43.7 хувьд хүрсэн энэ үед эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх нь Эрдоганы тэргүүлэх чиглэл юм. Мөн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн дараах гамшгийн сэргээн босголтод анхаарлаа хандуулахаа тэр хэлжээ.
Эх сурвалж: AL JAZEERA, HURRIYET DAILY NEWS
Зочин 2023-06-05 213.87.90.49
> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Бадарч тахар 2023-06-05 66.181.180.211
Бороо хур авчирлаа гээд Эрдагон султаанд туркууд баярлаж байгаа да !