20 орчим орны тагнуулын албаныхан Сингапурт уулзав

Хуучирсан мэдээ: 2023.06.05-нд нийтлэгдсэн

20 орчим орны тагнуулын албаныхан Сингапурт уулзав

20 орчим орны тагнуулын албаныхан Сингапурт уулзав

Сингапурт өнгөрсөн амралтын өдрөөр болсон Шангри-Лагийн аюулгүй байдлын чуулга уулзалтын үеэр 20 орчим орны тагнуулын агентлагийн албаныхан тусдаа хуралджээ. Батлан хамгаалах салбарын чуулганы дундуур Сингапурын талаас ийм уулзалтыг сүүлийн хэдэн жил  зохион байгуулж байна. АНУ-ын талаас Үндэсний тагнуулын газрын дарга Аврил Хайнс уг уулзалтад оролцсоноос гадна Хятад зэрэг сөргөлдөгч бусад орны төлөөлөгчид ч байсан аж.

Энэтхэгийн Гадаад дахь тагнуулын албаны Судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга  Самант Гоел хэлэхдээ " Энэ уулзалт нь олон улсын тагнуулын агентлагуудын хувьд асуудал хэлэлцэх чухал арга хэмжээ юм. Оролцож буй улс орнуудын өргөн цар хүрээг харгалзан энэ нь худалдааны баяр биш, харин зорилго, эцсийн үр дүнгийн талаар илүү гүнзгий ойлголттой болгох арга зам юм. Тагнуулын албадын дунд илүү албан ёсны, нээлттэй дипломат ажиллагааг хэцүү үед ярьж чаддаг нууц код байдаг" гэжээ.

Өргөн хүрээний тагнуулын мэдээллийг цуглуулж, хуваалцах зорилгоор "Таван нүд" сүлжээг АНУ, Их Британи, Канад, Австрали, Шинэ Зеланд улсууд  ажиллуулдаг бөгөөд тэд тогтмол уулздаг. Харин тагнуулынхны илүү өргөн хүрээтэй уулзалт ховор болдог бөгөөд олонд мэдээлдэггүй. 

Украинд дайн хийснээс шалтгаалан ОХУ-ын талаас төлөөлөгчид Шангри-Лагийн чуулганд оролцоогүй. Харин Украин батлан хамгаалахын орлогч сайд Владимир Гаврылов аюулгүй байдлын уулзалтад оролцсон ч тагнуулынхны цугларалтанд оролцоогүй гэв.

Батлан хамгаалахын гол чуулга уулзалтад 49 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, гурван өдрийн турш хаалттай хаалганы цаана хуралджээ.  Энэ үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу, Австралийн Энтони Албанес, АНУ-ын Ллойд Остин зэрэг хүмүүс илтгэл тавьсан байна. Мөн Их Британи, Япон, Канад, Индонез, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын албаныхан үг хэлжээ. 

Байдены засаг захиргаа Бээжинтэй харилцаа холбоогоо сайжруулахыг эрмэлзэж байгаа тул Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс өнгөрсөн сард Хятадад айлчилж, Бээжингийн түншүүдтэй хэлэлцээ хийсэн гэж АНУ-ын албаны хүмүүс Баасан гаригт мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж