“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг боллоо

“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг боллоо

“БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг боллоо

Эко дүүргийн “Баялаг бүтээгч” иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, сурталчлах зорилготой төр, хувийн хэвшлийн хамтарсан “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” нээлттэй өдөрлөг “Мөсөн өргөө”-н гадна талбайд зургадугаар сарын 4-нд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд 100 гаруй аж ахуй нэгж, байгууллага нэг дор цугларч үзэсгэлэн худалдаа, нээлттэй өдөрлөг хийж иргэнд ойр, түргэн шуурхай төрийн үйлчилгээг үзүүлэх, инноваци шингэсэн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг нийтэд таниулан сурталчиллаа.

ШИНЭ ГҮҮР АШИГЛАЛТАД ОРНО

Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН:

-Төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудыг нэг дор цуглуулан иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгөөр төрийн зүгээс хийж байгаа ажлуудаа Хан-Уул дүүргийн иргэдэд хүргэх, хувийн хэвшлийн компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, нийгмийн даатгалын байгууллага, татварын байгууллага, бүртгэлийн байгууллага бүгд ирж иргэддээ нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байна. Намар бид дахин өдөрлөг зохион байгуулна. Анх удаа зохион байгуулж байгаа гэхэд олон хүн оролцож байна. Өдөрлөгт 100 орчим компани энд оролцож байгаа. Төрийн 20 гаруй байгууллага энд ирэн ажиллаж байна. Төрийн бүх шатны байгууллагууд энд оролцож байгаад баяртай байна. Ковидын 2 жилийн хугацаанд алдсан цаг хугацаагаа бид нөхөх гэж 2022 онд бүтээн байгуулалт хийсэн. Өнгөрсөн 4 жилд Хан-Уул дүүрэгт 9 сургууль, 18 цэцэрлэг, 5 гүүр ашиглалтад орсон. Тухайлбал, Тавантолгойн гүүр, Сонсголонгийн гүүр, Биокомбинатын гүүр, Яармагийн шинэ гүүр ашиглалтад орлоо. Мөн Яармагаас хойшоо Хархорин зах хүртэл 490 метр гүүр арванхоёрдугаар сарын 1-н гэхэд ашиглалтад орохоор тооцож байгаа. Зайсангийн гүүр хос гүүр болж байна. Тус гүүр 1974 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаа шинэчлэгдэж наймдугаар сарын 1-ээс хөдөлгөөнөө нээх гэж байгаа” хэмээн өдөрлөг болон бүтээн байгуулалтын талаар дурьдлаа.

АЖИЛ ОЛГОГЧ КОМПАНИУД НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЛАА

Нээлттэй ажлын байрыг зарлаж, ажилтай орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх, гэр бүл хүүхэд залуучуудын төлөө авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг сурталчлах, хөдөлмөр халамж үйлчилгээ, газар зохион байгуулалт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл гэх зэрэг нийт төрийн 50 гаруй байгууллага төрийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ. Мөн зарим байгууллагууд нээлттэй ажлын байр зарлаж хүний нөөцийн бүрдүүлэлт хийлээ.

“Мишээл сити” төслийн менежер Ц.САНЧИР:

-Мишээл групп” компани энэхүү өдөрлөгт “Мишээл сити” төслийн хүрээнд оролцож байна. Энэхүү төслийн хэмжээнд ажлын байрны нээлттэй өдөрлөг болон төслийн хэмжээнд баригдаж байгаа барилга, орон сууц, оффис, бусад үйлчилгээний талбайн үйл ажиллагааг танилцуулсан өдөрлөг болж байна. Тус төслийн хэмжээнд 2023 онд туслах ажилтны орон тоон хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийж байна. Тухайлбал, барилгын туслах ажилтан, гадна дотно цэвэрлэгээ үйлчилгээний туслах ажилтны хүний нөөцийн бүрдүүлэлт хийж байна” гэв.

“Манайх Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зам засвар арчлалтын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит байгууллага. Байгууллага дээр маань нийтдээ 20-22 ажилчид байгаа. Жил ирэх тусам үйл ажиллагаа өргөжихийн хэрээр техник тоног төхөөрөмж нэмэгдэж ажлын байрны хэрэгцээ шаардлага гарч байна. Тиймээс энэхүү өдөрлөгт нээлттэй ажлын байр зарлаж байна. Тухайлбал, авто грейдерийн оператор, крантай майтины жолооч, замын туслах ажилтан зэрэг 3 ажлын байранд нээлттэй ажлын байр зарлан ажилтан бэлтгэн авч байна. Ажлын туршлага шаардахгүй гэдгээрээ онцлогтой. Өнөөдрийн өдөрлөгийн хувьд иргэд болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд бүх мэдээ мэдээллийг нээлттэйгээр хүн өөрөө биеэрээ ирээд юу хийх талаарх бэлтгэсэн танилцуулга, тоног төхөөрөмжтэй танилцах боломжтой гэдгээрээ давуу талтай гэж харж байна. Иргэд ажлын байртай танилцаад танилцуулга болон зөвлөгөө мэдээлэл авч зарим нь шууд анкетаа бөглөж байна” хэмээв.

Мөн өдөрлөгийн үеэр ажлын байр хайж буй иргэдийн хувьд сэтгэл өндөр байлаа. Зарим иргэдийн хувьд сонирхсон газраа анкет бөглөн сонирхсон ажлынхаа талаар зөвлөгөө мэдээлэл авлаа.

Хан-Уул дүүргийн оршин суугч Э.Сосорбарам “Би Хан-Уул дүүрэгт 3 жил оршин сууж байна. Миний хувьд цэцэрлэгт багш хийдэг. Тиймээс амралтаараа зуны 3 сард хийх боломжтой ажил хайж байна. Энэхүү үйл ажиллагаанд ирээд “Говь кашмер”-т анкет бөглөсөн. Учир нь надад ажлын цаг болон цалин нь боломжийн санагдсан. Хүмүүс ажлын цагаар ажилтай байдаг учраас ажил хөөцөлдөж амжуулж чаддаггүй. Тиймээс энэхүү өдөрлөгт нэг дор бүх зүйл байгаа нь таалагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ХОГГҮЙ ХАН-УУЛ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ ХИЙЖЭЭ

Хан-Уул дүүргийн Эко хотын тээвэр ААТҮГ-ын захирал Ц.Чинзоригт “Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул хөтөлбөр”-ийн хүрээнд эко дүүрэг байх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд хог хаягдлыг ачиж тээвэрлэх, зам талбайн ногоон байгууламжийг усжуулах, өвлийн улиралд усжуулдаг техникийг давс цацах зориулалтаар ашигладаг. Мөн иргэдийн аятай тухтай зорчих нөхцөл бололцоог хангах зорилготойгоор аван зам засвар, ашиглалтын техникүүд парк шинэчлэлт хийсэн. Хамгийн гол нь хог хаягдлыг бууруулах, цаг хугацаандаа хог хаягдлыг тээвэрлэх чиглэлд том зорилго тавин ажилласан. Нийт тусгай зориулалтын комаз автомашин 10, хог тээврийн тусгай зориулалтын автомашин 16 шинээр авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашдаа энэ эрчээ алдахгүй ажиллах,хуучин техникүүдээ шинэчлэх, иргэдийн ая тухтай байлгах, хог хаягдлаа ангилан ялгах, ангилан ялгасан хог хаягдлуудыг боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх чиглэл рүү ажиллана” гэлээ.

                                                                                                                            Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж