Харалган төрийн үрэлгэн бодлого

Харалган төрийн үрэлгэн бодлого

Харалган төрийн үрэлгэн бодлого

Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж  УИХ-ын гишүүний тоог 126 болгох улмаар 78 нь тойргоос 48 нь жагсаалтаар сонгогдох, холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах нөхцөл бүрдлээ. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгажээ.  Наанаа “Манай тойргийн иргэд, сонгогчдын  ихэнх нь гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй байна. Цалин тэтгэврийг нэмэгдүүлж, үнийн өсөлтийг бууруулах асуудлыг ярьж байна. Иргэдийн амьдрал хүнд байна” хэмээн толгой дохин тонголзох атлаа цаашаа хараад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өөрсдийнхөө тоог нэмэхийг дэмжлээ. Хамгийн гол нь иргэдийн эсэргүүцлийг намжаахаас сэргийлсэн үү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдахтай зэрэгцэн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд олгох шийдвэр гаргав. Цалин тэтгэвэртэй холбоотой дуулиан шуугиан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс иргэдийн анхаарлыг холдуулах үүргээ ч амжилттай гүйцэтгэсэн гэж хэлж болно.

Харамсалтай нь,2023 оны төсвийг батлах үеэр буюу одоогоос долоохон сарын өмнө “Ирэх оны төсөв шинэчлэлийн бас хэмнэлтийн төсөв байх болно” хэмээн тоть шиг давтаж байсан Засгийн газрын эрхэм гишүүдийн шүлс нь ч хатаж амжаагүй байна. Гэтэл шинэчлэлийн бас хэмнэлтийн төсвөөсөө алхмаар биш алдаар ухрах шийдвэр гаргаж цалин, тэтгэврийг нэмэгдүүлж улсын төсвийн урсгал зардлыг даруй 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ.

Эргэн сануулахад, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийг батлах үед дараах нөхцөлийг тодотгож байлаа.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49.6 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.9 хувь, нийт зарлагыг 20 их наяд 475.3 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.6 хувь, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 425.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.6 хувьтай тэнцүү байхаар тооцсон. Ирж буй төсвийн жилд дараах нийгэм, эдийн засгийн үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:

  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд боловсруулагдаж, хэрэгжих анхны жилийн төсөв болж байна. Ингэснээр ирэх 2023 онд 1 их наяд төгрөгийг хэмнэнэ.
  • Эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг огцом бууруулж, 2020 онд  4.4 их наяд төгрөг, 2021 онд 2.9 их наяд төгрөг, 2022 онд 2.4 их наяд төгрөг байсан төсвийн алдагдлыг 2023 онд даруй 1 их наяд төгрөгөөр бууруулж 1.4 их наяд төгрөг байхаар баталсан.

Түүнчлэн халамжийн хавтгайрсан бодлогоос үе шаттай татгалзах эхний алхмыг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгохоос татгалзах шийдвэрээс эхэлнэ хэмээн эсэргүүцэл, тэмцлийг үл тоон нийт 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаж байлаа.  Тэр ч бүү хэл олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсыг хавтгайрсан халамжийн бодлогоосоо татгалзахгүй бол хар, саарал жагсаалтад оруулж, хориг тавихад ойрхон байна хэмээн олныг айдаст автуулсан. Эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн боломждоо тааруулан  өндөр орлоготой, чинээлэг өрхийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс татгалзаж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай өрхүүдийг хамааруулахаар төлөвлөлөө хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж, "Хүүхдийн мөнгийг аль болох зорилтот бүлэг рүү буюу илүү хэрэгцээтэй байгаа тэр хэсэг рүү өгөх шинэчлэлийг эхлүүлсэн. Өндөр орлоготой хэсэг нь эхнээсээ татгалзаад 90 хувьд нь 100 мянган төгрөгөөр нь олгоно. Ингэснээр өмнөх жилээс 120-оод тэрбум төгрөгөөр багасна. Өрхийн орлого дунджаар нийслэлд 1.9 сая , орон нутагт 1.5 сая гэж гарсан. Үүнийг хоёр дахин илүү авахаар 3.5 сая гэж гарч байгаа. Тэгэхээр 8.8 хувь нь 3.5 саяас дээш орлоготой гэж үзсэн" гэсэн юм хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр энэ бодлогоосоо ухарч хүсэлт гаргасан хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоос гадна, өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргав.

Долоохон сарын өмнө хавтгайрсан халамжаасаа татгалзахгүй бол хар саарал жагсаалтад орно хэмээн олон улсын байгууллагын зөвлөмжийг дагаж байсан бол эдийн засаг нь багахан өндийхөд тэдэнд эргэж хараад дунд хуруу өгч байгаа нь энэ.

Энэ мэт эргэж буцсан, эрхэлж нялхарсан шийдвэрүүд үүгээр дууссангүй.”Хэмнэлтийн төсөв баталснаар нэг их наяд төгрөг хэмнэлээ” хэмээн алга ташуулж байсан Засгийн газрынхан эргүүлээд 1.8 их наядын зардал нэмж төсөвт тодотгол хийлээ. Хэмнэсэн төсөв будаа, хэлмэгдсэн иргэд үлдлээ.

Хамгийн хачирхалтай нь "Өмнө нь бид төсвийн алдагдлыг нөхөхийн тулд төсөвт тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ удаа төсвийн орлого нэмэгдэж, тооцоолсноос өндөр ашигтай гарсан учраас төсөвт тодотгол хийж байна” хэмээн итгэл дүүрэн, бахархалтайгаар мэдэгдэж байгаа Засгийн газрын эрхэм гишүүдийн мэдрэл нь зүгээр, сэтгэц нь хэвийн эсэхийг шалгуулах шаардлагатай ч байж мэднэ.

Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлав гэгчээр цар тахлын болоод геополитикийн эрсдэлээс бүрэн ангижраагүй байхад зөвхөн эхний улирлын 7.9 хувийн өсөлтдөө бардаж төсөвт тодотгол хийж байгаа нь цаашид олон эрсдэлийг бий болгоно гэдгийг эдийн засагчид хэлсээр, анхааруулсаар ирсэн.

Эхний улирлын эдийн засгийн өсөлт болох 7.9 хувийн өсөлт цаашид энэ хэвээр үргэлжлэхгүй гэдгийг Засгийн газрынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Эдийн засгийн энгийн дүрэм болох “Сайн цагт хуримтлуулж, муу цагт зарцуулах” зарчмаас Монгол Улсын Засгийн газар ухарлаа. Үүний үр дүнд нэг оронтой тоонд аваачих зорилт тавьсан инфляцийн хэмжээ өсч иргэд илүү их хохирол амсах дүр зурагтай байна. Цалин, тэтгэврээ нэмэгдүүлснийхээ төлөөсийг үнийн өсөлт, татварын дарамтаар төлөх л болно. Ямар ч улсын Засгийн газрын  зардал эдийн засаг доройтож, унасан үед халамж, тэтгэврийг нэмэгдүүлэх, элдэв татвараас иргэдээ чөлөөлөх гэх мэтээр тэлэх заримтай байдаг. Харин эдийн засаг сэргэх үед татвараа нэмэгдүүлж, халамжаа бууруулах зарчим баримталдаг.

Гэтэл Монгол Улсын засгийн газар энэ бодлогыг тэс хөндлөн зөрж явна. Төсөв тэлсэн учраас цалин тэтгэврээ нэмэх биш, дэд бүтцээ хөгжүүлж, үндэсний орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийн хувийг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг илүү урт хугацаанд хангах шийдвэр гаргаж болох байлаа. Харалган төрийн үрэлгэн шийдвэрийн төлөөсийг бид бүгдээрээ төлнө. Төлөх төлөхдөө өнөөдрийн цалин тэтгэврийн өчүүхэн нэмэгдлээс хэд дахин нугалж төлнө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жирийн иргэн 2023-06-05 192.82.77.44

Заваан хогнууд. Сонгууль дөхөхөөр л нэг муу шүлс шиг хэдэн төгрөг шидэж, болсон болоогүй халамжаар хуурч, сонгогдсоныхоо дараа улных болтол нь гишгэлчихээд өөрсдөө энд тэндхийн зээл тусламж, хөрөнгө оруулалт, сангуудыг цөлмөөд ИХ НАЯД ИХ НАЯД-р идэж уугаад байж байдаг. Ярьж байгаа зарим асуудал нь бөөн сүр, хийж байгаа ажил нь даржин. Мэдлэггүй, чадваргүй, сэтгэлгүй улс төрчидтэй болж дээ энэ Монгол улс. Үнэн чанартаа бол Монголын ард түмнийг улных байлгаж байх сонирхолтой

Avatar

ИРГЭН 2023-06-05 59.153.114.238

АЛБИН АДШАА ГЭЖ ХҮН ДАХИН СОНГОГДОХ ГЭЭД ҮХЭХНЭЭ

Avatar

Уншигч 2023-06-05 122.201.21.227

хулгай хийх гэж очдог төрийн ордон зээл авсан бүх хулгайч нараараа төлүүл

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-05 192.82.91.69

Оюунэрдэнээс салахгүй бол хойшдын хор хөнөөл ихээр ирэх болно

Avatar

Зочин 2023-06-05 192.82.73.196

Түүхийг фашистууд л гуйвуулдаг. Зуун жилийн өмнөх байтугай зургаан хоногийн өмнөхийг үгүйсгэдэг балмадууд ардчиллыг гутаасаар 30 жил боллоо. Засгийн эрхэнд гарч луйвраа хийж дахин сөнөөх дон туссан этгээдүүд горьддолтгүй, хэн болохыг чинь бүгд мэддэг болсон

Avatar

Sunuluu ene uls 2023-06-05 68.187.88.152

Ene uls ene uls turchidtei muxux ni oilgomjtoi bolloo.Evlelden negdej, bvgdiig ni unagaya,Ard tvmen xvchtei gedgiig xaruulya.Zuv bodlogotoi zuv xvn gargaya.Daxij xuurtaxgui

Avatar

Zochin 2023-06-05 176.237.76.213

Zogsson bairlalaar ni harval yag hen ni henii hvn be gej tanigdahaar bna shuu

Avatar

Нэргүй 2023-06-05 66.181.187.44

мөнгө хангалттай хэдэн их наяд ногооноор байгаа.ард иргэдийг ядуу өлмөн зөлмөн байлгах сонирхолтой байгаа юм.

Avatar

Монгол иргэн 2023-06-05 192.82.71.225

Өнөөдрийн Монголын нийгэмд НАМ гэдэг Нийлж Авилгажсан Мафи гэж ойлгогдоход хүрээд байна. НАМ-ууд нь сонгуулийг хэрхэн явуулах "дүрэм" гаргадаг. Гэтэл Монголын нийгэмд сонгогчдын 70-80% нь НАМ бус иргэд гэдгийг УИХ-ын 76 "мал" огт ойлгохгүй юм… Дээр нь өмнөх сонгуулиар тойргийн сонгогчдын олонхийн санал авч УИХ-д сонгогдсон 2 нөхөр У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нар МУЕ, УБ хотын даргад өрсөлдөж, өөрчлөгдөхдөө тойргийн сонгогчдынхоо саналыг авах ёстой баймаар??? Жинхэнэ "хөлдүү"???

Avatar

Зочин 2023-06-05 192.82.74.195

Энэ 7.9 хувийн өсөлт бодитой бус учир нь Оюу толгой компанийн борлуулалтын бүх орлого манай хилийн гадна захиран зарцуулагдаж байгааг дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулан тооцож байгаагаас нүд хуурсан хоосон өсөлт гаргаж ард иргэдийг хууран мэхэлж байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-05 59.153.114.167

Хулгайч луйварчид нь өөрсдийгөө төр гээд даам гарсан улс орон гэж байна уу. Арчаагүй ард иргэдтэй улс мөхдөг гэж

Avatar

Зочин 2023-06-05 192.82.80.15

МАН-ын мэргэн жолоодлогоор Монгол улс 100 гаруй жилийн турш баастай жорлонг чадан ядан байгуулж сурсан. Аймаг, сумдын ой, жил гэдэг нь МАН-ын өөрийгөө сурталчлах хэрэгсэлээс хэтрэхгүй зүйл. МАН Монгол улс үндэстний урьдын түүхийг бүр мөсөн үгүйсгэн байж ямар ч хөгжил дэвшил гаргаагүй хэрнээ өөрийн буй болгосон хаалттай, харанхуй үзэл суртлынхаа ертөнцөд асар их хөгжил дэвшил гаргасан мэтээр магтан дуулдаг байсан. Монголчуудын нүд нээгдсэн өнөөгийн үед энэ 100 жил гэдэг бол ОНИГОО шүү…

Avatar

Zochin 2023-06-05 202.126.88.229

MAN iin buyand ih buteen bguulalt hiij. hotsrogdson niigmees orchin ueiin uls bolj chadsan. Harin AN hemeeh gadnii taviuluudiin buyand buteesen buhnee sunuuj odoo cham shig aliigaa medehgui bolchihood bn Niigmeeree

Avatar

Нэргүй 2023-06-05 77.248.52.248

"Засгийн газрын эрхэм гишүүдийн мэдрэл нь зүгээр, сэтгэц нь хэвийн эсэхийг шалгуулах шаардлагатай ч байж мэднэ." -Uuntei sanal neg bna. Deerees ni bas huuli togtoogchdiig hamruulaad delhiid shalgarsan setgetsiin emch, setgel zuich naar shalguulah ymsan. Tsochrdmoor too garch irne gedegt ergelzehgui bna

Avatar

судлаач 2023-06-05 202.131.251.130

Ардын нам ээлжит заль ажиллагаагаа хийлээ. Одоо ч иргэд энэ зэргийн жижиг мэхийг ойлгох болсон доо. Ард иргэдээ улны давхаргад 100 % оруулчихаад, гэнэт ухаан орж, яльгүй хүн хуурсан арга хэмжээ авна гээд байгаа нь сайн зүйл огт биш. Сонгууль ойртсоны дохио. 24 оны сонгууль Ардын намд ухамсарын шанаа өгөх сонгууль болно. Жаргал зовлон ээлжилдэг хорвоо шүү дээ.

Avatar

zochin 2023-06-05 142.114.8.170

Эднийг бүгдийг нь огцруулаx болжээ, энэ улс сүйрлээ, устлаа

Avatar

Нэргүй 2023-06-05 202.9.40.29

УИХ-ын гишүүдийн тоог нэмдэг нь маш том алдаа боллоо. МАН цаашид олонх болж чадахгүй

Avatar

Зочин 2023-06-05 192.82.91.91

Цалин тэтгэвэр нэм гэж нийгмээс шаардаад 2 жил болох гэж байна. Жагсаалууд, ҮЭ гээд. Дайн самуунтай, цар тахал зэрэг бэрхшээлийг засаг нь, ард түмэн нь дөнгөж давж байна. Хүнд байна шүү дээ луйвраар баяжигсад, бохир улстөрчид минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж