Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн финалын барилдаан өчигдөр /2023.06.04/болж, зургаан тойргийн турш нэг ч ялагдалгүй шалгарч үлдсэн Архангай–Булган аймгийн багууд алтан цомын төлөө өрсөлдлөө. Таван тойргийн турш өргөө дүүрэн үзэгчтэй, өрсөлдөөн дүүрэн барилдаантай өрнөсөн хоёр багийн тулаанд Архангай аймгийн баг 16:9-өөр ялалт байгуулж, анхны алтан цомын эзэн болов.
Архангай аймгийн багт улсын гарди М.Бадарч /3/, улсын харцага Б.Зоригтбаатар /1/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва /2/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /5/, аймгийн хурц арслан С.Сүхбат /1/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/, нийт 16 даваа авсан бол Булган аймгийн багт улсын начин Д.Амарсайхан /1/, улсын начин Х.Цогтгэрэл /2/ улсын начин Б.Түмэндэмбэрэл /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан улсын начин Д.Амаржаргал /2/, улсын начин Э.Сумъяабат /2/, улсын начин Б.Түвшинтөгс /2/, нийт есөн даваа авцгаасан юм.
Цуврал барилдаанд тэргүүлсэн Архангай аймгийн баг Алтан цом, 200 сая төгрөг, дэд байрт шалгарсан Булган аймгийн баг 50 сая төгрөг тус тус гардлаа.
Мөн хэсгийн барилдаанд хамгийн олон буюу 10 барилдаанаас 10 давсан улсын харцага Ц.Бямба-Отгон, шигшээ барилдаанд хамгийн олон буюу 45 барилдаанаас 39 давсан улсын начин Д.Хүдэрбулга нарт МҮБХ-ны Батламж, мөнгөн шагнал гардуулсан бол “Бэлгэдлийн баг” буюу үзэгчдээс хамгийн олон санал авсан зургаан бөхөд мөн "Батламж" гардуулав.
Бэлгэдлийн багт улсын харцага:
- Б.Зоригтбаатар /1930 санал/,
- улсын гарди М.Бадарч /1393 санал/,
- улсын заан М.Лхагвагэрэл /1085 санал/,
- улсын начин Э.Батмагнай /1081 санал/,
- аймгийн арслан Э.Мөнхжаргал /1028 санал/,
- сэлгээнээс орсон бөхчүүдээс улсын арслан Р.Пүрэвдагва /1692 санал/ тус тус авч "Бэлгэдлийн багийн гишүүн"-ээр тодорсон юм.
Зочин 2023-06-05 43.242.243.50
Урвагч халхууд Дөрвөдүүдийг барахгүй.
Зочин 2023-06-05 213.87.90.49
===== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Huurhii 2023-06-05 103.26.195.98
Mahan tolgoinuud n uls ornoo hogjuulhin bgaz. Shatriin temtseen zohiogood 200 sayaa huvaaj ogoosei enenii orond.
Зочин 2023-06-05 66.181.184.16
Цом нь цул алт байлгуй, алтан цом нэртэй шармал гууль арай баймааргуй
Зочин 2023-06-05 124.158.92.16
Манай нутгийн хүчтэнүүд арай л өөр шүү.
Бөхбилэг дэвжээ сайн бна.
МӨН ивээн тэтгэж ажилласан Завхан Жим интернешнл компанид талархалаа.
Зочин 2023-06-05 103.26.194.7
Оюунболд энэ Мөнхжаргал гээд гахай шиг гарууд зууралдсаар байгаад даваад байдаг.Энийг ойлгодоггүй ээ.
Зочин 2023-06-05 202.126.88.209
Мөнх жаргал зууралддаггүй бга шүү.
Бадарч тахар 2023-06-05 66.181.180.211
тэр гишүүн нь нүүрсний биш өөр юмны хулгайч юм ! 1999 онд хотод ганц урзалак үүрчихсэн ирж байсан хулгайч да !
Зочин 2023-06-05 192.82.87.117
Тахар та яах ч аргагүй л соц. үеийн бүтээгдэхүүэ юм бна. Хүн их муу хэлдэг, их атаархуу……
Зочин 2023-06-05 64.119.26.57
Баяр хүргэе. Ганц муухай юм нь нүүрсний хулгайч нь зүгээр л явж байдаг