Ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг Засгийн газраас мэдээлсэн. Тэгвэл хүүхдийн мөнгөтэй холбоотой журамд өөрчлөлт оруулах гэнэ. Ингэхдээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдэд мөнгийг нөхөж олгохдоо аль болох хүндрэл чирэгдэлгүй байхаар зохицуулалт хийж, журманд өөрчлөлт оруулах аж.
Хүүхдийн мөнгөний талаар Сангийн сайд Б.Жавхлан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Өнгөрсөн зургаан сарын хугацааг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг олгох бөгөөд 142.4 мянган хүүхэд хамрагдана" гэх мэдээллийг өгсөн билээ. Түүнчлэн энэ онд хүүхдийн мөнгөнд 1,283.5 мянган хүүхэд хамрагдах бөгөөд 2023 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно. Мөн 1-6 сард хамрагдаагүй хүүхдийн мөнгийг нөхөн олгох юм.
Холбоотой мэдээ