Хятад технологийг олон улсад гаргах төгс суваг Европ

Хятад технологийг олон улсад гаргах төгс суваг Европ

Хятад технологийг олон улсад гаргах төгс суваг Европ

Хятад улс 21 дүгээр зууны эхэн үеэс гадаадад хөрөнгө оруулах үйл явцыг дэмжиж ирсэн. Энэ хүрээнд засгийн газраас олон төрлийн санаачлага, бодлого хэрэгжүүлсэн, хэрэгжүүлсээр ч байна. Глобалчлалын бодлогоор дамжуулан Хятад улс эдийн засгийн тогтолцоогоо шинэчлэх эхлэлийг тавьсан юм. Үүний гол зорилго нь гадаадад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шинэ технологийг бий болгох байв. 

Өдгөө 20 жил өнгөрсөн хойно харахад Хятад улсын глобалчлалын бодлого үр дүнд хүрчээ. Энэ бодлогын цар хүрээг бид ойлгохоос ч өмнө тэд ногоон технологи, цахилгаан автомашины үйлдвэрлэл зэрэг хамгийн чухал, шинэлэг салбаруудад гол тоглогч болсон байна. Ойрын ирээдүйд тэд дээрх салбаруудад нөлөөгөө улам л тэлэх төлөвтэй байна. 

Хятадаас гадаад руу чиглэсэн хөрөнгө оруулалтын гол цөм болохын хувьд Европ тив нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэсэн. Европт хөрөнгө оруулалт хийх томоохон шалтгаанууд бий. Тухайлбал, энэ зуунд тус тивд газар авч буй аж үйлдвэржилтийг сааруулах хандлага, дэлхийд алдартай брэнд, технологиудаас суралцах боломж зэргийг энд дурдаж болно. Европ дахь Хятадын хөрөнгө оруулалт 2000 оноос хойш тогтмол өссөөр 2016 онд дээд цэгтээ хүрсэн. Тодруулбал, 2016 онд Хятад улс Европт 37.3 тэрбум еврогийн хөрөнгө оруулжээ.

Гэвч 2016 оноос хойш энэ хандлага өөрчлөгдөж эхлэв. Европ дахь Хятадын хөрөнгө оруулалт энэ үеэс хойш тогтмол буурсаар 2022 онд 7.9 тэрбум евро хүрчээ. Энэ нь сүүлийн 10 жилд байгаагүй шинэ доод түвшин боллоо. Оргил үетэй нь харьцуулбал даруй 83 хувиар буурсан үзүүлэлт.

АГУУ УХРАЛТ

Зөвхөн Европын тухай ярьж байгаа боловч энэ нь үндсэндээ өргөн цар хүрээг хамарсан чиг хандлага юм. Covid-19 цар тахал, улам хурцдаж буй геополитикийн нөхцөл байдал, Украин дахь дайн зэрэг нь хил дамнасан хөрөнгө оруулалтын урсгалыг бууруулах томоохон хүчин зүйл болж байна. Хятадын албан ёсны статистик мэдээг харвал, өнгөрсөн онд гадаадад чиглэсэн нийт хөрөнгө оруулалт 23 хувиар буурчээ. Тодруулбал, энэ нь 2014 оноос хойших хамгийн бага дүн буюу 111 тэрбум евро байна.

Европын холбоо болон АНУ нь сүүлийн үед Хятадад илүү болгоомжтой хандах болсон. Энэ хандлага нь эдийн засгийн хувьд Хятадтай хэт гүн гүнзгий нэгдэж, цул болсноор ямар үр дагавар гарах вэ гэдэг түгшүүртэй холбогдоно. Европын холбоо 2019 оноос хойш Хятадыг системийн өрсөлдөгч гэж нэрлэх болсон. Мөн хятад компаниудын хөрөнгө оруулалтыг шалгах журмыг чангатгажээ. Өнгөрсөн онд л гэхэд Хятадын компаниуд технологи, дэд бүтцийн салбарт 16 хөрөнгө оруулалт хийснээс дор хаяж 10-ыг нь зогсоосон байна. Эдгээр нь гол төлөв Их Британи, Герман, Итали, Дани улсуудад зориулсан хөрөнгө оруулалт байсан. Хагас дамжуулагч зэрэг стратегийн шинж чанартай тодорхой салбаруудын хөрөнгө оруулалт нь Европын аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзсэн учир ийм шийдвэр гаргажээ. Ийн хатуу хяналт тавьснаар технологийн ноу-хаугаа Бээжин рүү урсгах явцыг багасгана гэж үзсэн байна.

Европын хяналт чангарсан нь барууныхны дунд нийтлэг ажиглагдаад буй хандлага юм. Тухайлбал, АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хороо нь сүүлийн үед Хятадын саналд улам хатуу хандах болжээ.

Гэхдээ нөгөө талд Хятад улс ч бас 2016 оноос хойш гадагшаа чиглэсэн хөрөнгийн урсгалд хатуу хяналт тавих тогтолцоог аажмаар дахин нэвтрүүлсэн. Гадаадын аж ахуйн нэгжид бус дотоодын эдийн засагтаа хөрөнгө оруулахыг компаниудад шахсанаар хөрөнгийн болон валютын гадагшлах урсгалыг хязгаарлах зорилготой. Мэдээж гурван жил үргэлжилсэн цар тахлын хатуу бодлого ч гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалт буурахад чухал нөлөө үзүүлсэн. Тэг ковид бодлого нь хил дамнасан аялал, яриа хэлэлцээнд саад болсноор хөрөнгө оруулалтууд ч зогсонги байдалд орсон юм.

ТОО ХЭМЖЭЭ БАГАССАН Ч ЧАНАР НЬ НЭМЭГДСЭН ҮҮ?

Хөрөнгө оруулалтын хэмжээ багасахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын шинж чанар, зорилгод томоохон өөрчлөлт оржээ. Үйл ажиллагаа эрхлэх барилга байгууламжаа бариж, бүхнийг эхнээс нь эхэлдэг зарчим бүхий шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 4.5 тэрбум евро хүрчээ. Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа "M&A" хөрөнгө оруулалтын хэмжээг давсан үзүүлэлт байв. "M&A" хөрөнгө оруулалт гэдэг нь аливаа компани, аж ахуйн нэгжийн өмчлөх эрх, үүнд холбогдох бүх хөрөнгө, өр төлбөрийг өөр байгууллагад шилжүүлэхийг хэлнэ. Компани худалдан авах болон нэгтгэх ч гэж хэлдэг. Европт ийм төрлийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2016 онд 45.9 тэрбум байсан бол 2022 онд 7.9 тэрбум евро болж буурчээ.

Шууд хөрөнгө оруулалтад шилжихэд автомашины салбарын томоохон төслүүд нөлөөлсөн. Тухайлбал, Хятадын батерей үйлдвэрлэгч "CATL", "Envision AESC", "SVOLT" зэрэг компани нь Герман, Унгар, Их Британи, Францад үйлдвэр барих хөрөнгө оруулалт хийжээ. 

Хятад сүүлийн жилүүдэд ногоон эрчим хүчний салбараа эрчимтэй хөгжүүлэх болсон. Цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Бээжин толгой цохиж байна. Тодруулбал, 2022 онд дэлхий дахинд үйлдвэрлэсэн нийт цахилгаан автомашины 64 хувь буюу 6.7 сая ширхэгийг нь Хятад үйлдвэрлэжээ. Мөн дэлхийн нийт борлуулалтын 59 хувийг эзэлжээ. Гэхдээ энэ борлуулалтын дийлэнх нь дотооддоо буюу Хятадад хийгдсэн гэдгийг анхаарах хэрэгтэй. Хятадын дотоодын зах зээл нь цахилгаан автомашины борлуулалтын гуравны хоёр орчим хувийг эзэлсээр байна.

Европ тив бол цахилгаан автомашины хоёр дахь том зах зээл юм. Сүүлийн үед тус тив нь ногоон шилжилт, авто замын тээврийг нүүрстөрөгчгүйжүүлэхэд улам бүр анхаарч байна. Гэвч Европт зах зээлийн эрэлтийг хангах чадвартай батерей үйлдвэрлэгчид дутагдалтай байдаг.

Тиймээс Европ нь Хятадын өндөр технологийн бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүргэх төгс суваг болж байна. Энэ бол урт хугацаандаа үр өгөөж арвинтай том зах зээл. 

Гэтэл АНУ-ын хувьд Хятадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдлаараа Европыг гүйцэхгүй байгаа аж. АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хуульд зааснаар цахилгаан автомашины татварын хөнгөлөлт нь Хятадад үйлдвэрлэсэн эд ангиудгүй батерейнд л хамаарах юм. Энэ нь Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн АНУ дахь хөрөнгө оруулалтыг эрс хумисан. Тиймээс Европын ногоон салбар дахь Хятадын хөрөнгө оруулалт цаашид нэмэгдвэл гайхаад байх зүйлгүй ажээ. Ногоон эрчим хүчний салбар болон цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч гэдгээ батлах нь Хятадын стратегийн нэг хэсэг юм. 

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-06-05 174.251.160.42

Mongol hun hezee ch , bur hezeeeee ch Hyatadiin hogjliin galt tergend suuhgui bolgoo!!!!!!!!!

Avatar

Zochin 2023-06-05 174.251.160.42

Hyatadiin hogjiloos Europ, USA hurtel jiirhej bhad manaih yahaaraa daldaganaj news.mn iim handalt saitai site deeree hyatad hogjliig surtalchlah yostoi um. Bichih saihan um oldohgui bnu? Harin ch esregeeree bh yostoi bizdee. b**s hatawch omhiigoo tawihgui, hyatad hogjiwch manaid sonin bish. Bid 13r zuunii uye shigee huchirhegjij urd zugiin hun sugnuud bid naraas aij amidrah yostoi shuu..

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-05 66.181.160.108

Тийм шд … Эцсийн эцэсд Америк Европын зах зээлд л бараагаа зарж хөгжнөө .. Хятад Орос хоёр энэ бодит үнэнийг удахгүй яс махандаа ойлгоноо.. Хашаач зайлахгүй шд….

Avatar

Нэргүй 2023-06-05 202.126.89.248

еврод болон америк хятадын мөн чанар аюулыг оройтсон боловч ойлгож эхэлсэн нь сайн байна

Avatar

Нэргүй 2023-06-05 192.82.90.208

Америк европын хөрөнгөтнүүдийн үнэн санаа, мөн чанар нь Хятадынхаас аюултай.

Avatar

- XT1;? 2023-06-05 216.38.195.74

bzop #gdgn; dyyriajai.

Avatar

XT nyraajxyf baingnUshd,;? 2023-06-05 216.38.195.74

CJ

Avatar

Нэргүй 2023-06-05 202.21.108.16

Европод агуу уналт эхэлсэн. Хэзээ сэргэн мандах үе ирэхийг таашгүй. 4, 5 зуун жил ч болж магадгүй.

Avatar

зочин 2023-06-05 202.21.100.210

Хятадын хөгжлийг харсаар байгаад дагаж хөгжиж чадахгүй манайхан дэлхийгээс улам л холдсоор……
Одоо Европ хятадын хөгжлийг хүлээн зөвшөөрч эхэлж байна. Монгол технологиор хөгжинө гэж байхгүй. Манай хамгийн мундаг технологи нь төрд гарч хулгай хийх….

Avatar

XT; 2023-06-05 216.38.195.74

workers;

Avatar

t; 2023-06-05 216.38.195.74

XXXX

Avatar

oy1 -shilbeerU ? xylgaichduin President+ BLR bolgoj; kondomy.. -zopulgo. 2023-06-05 216.38.195.74

INd neg xynui saixan bysgyig deeshlyylj baigaad Ubdyylsen bnaa. irex xynd em abchryyl,setworkera.
Sexeer;1.she xopsoltoord,___ Ubdultuurzx, Shydni em100; nydnui:Xaraltinbl dysaalgaar soxolj;
operat;?U12$, xylgai xiilgex shorlox beldj aimshguina. segnds.# os.KILLIy. XT oilgoj bny ygyiybtlr.

Avatar

Бадарч тахар 2023-06-05 66.181.180.211

Ёвропт оруулах Хятадын хөрөнгө оруулалт буураад зогсож байна гэдэг чинь ашгүй дэлхийн 3 р дайн ойртож байна гэсэн үг ! ашгүй дэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж