Сурвалжлага: Бурхан багшийн их дүйчин өдрөөр 8000 сүсэгтэн цуглав

Сурвалжлага: Бурхан багшийн их дүйчин өдрөөр 8000 сүсэгтэн цуглав

Сурвалжлага: Бурхан багшийн их дүйчин өдрөөр 8000 сүсэгтэн цуглав
Нэгэн зуун бодисадва
Нэгэн зуун бурхан ба
Нэгэн зуун нэгэн мянган аръяабал
Ум хэри бадма нүрдүү шари хум
Ум мани бадмэ хум хэмээн дүнчүүр маанийг Бурхан багшийн их дүйчин өдрийн арга хэмжээнд сүсэгтэн олон хөгжөөн нээлтийн үйл ажиллагаа эхлэв.

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өчигдөр /2023.06.04/ тохиож, бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд олны хөлд дарагдав. Сүсэгтнүүд энэ өдрийг ихэд билэгшээж, гэр бүлээрээ төв ганданг зорин очиж, хурал номд даган баясдаг уламжлалтай. Энэ жилийн онцлог нь өнгөрсөн онуудаас олон сүсэгтэн цугласан бөгөөд үйл ажиллагааны хөтөлбөр, даган баясах хурал номын айлтгал ч арвин байгааг онцолсон юм. Бид Бурхан багшийн их дүйчин өдрийг Гандантэгчэнлин хийдэд сүсэгтэн олон хэрхэн тэмдэглэж байгааг сурвалжиллаа.

Бурхан багшийн их дүйчин өдрийг бүх нийтээр амардаг баярын өдөр болгон тэмдэглэснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ удаад амралтын өдөр таарсан болоод ч тэр үү төв гандангийн хашаа сүсэгтэн олны хөлд дарагдсан харагдана. Монголчууд төдийгүй дэлхийн бусад улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг тус өдрийн хүрээнд томоохон шашны төлөөллүүд мөн оролцлоо.

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд их дүйчин өдрийн нээж Бурхан багшийн гурван шүтээн дүрд мандал өргөсөн юм. Үүний дараагаар Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт Хамба номун хан, Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, гавж Д. Чойжамц айлдвар айлдаж үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.

БУРХАН БАГШИЙН ГУРВАН ДҮРИЙГ ЗАЛАХ БАЯРЫН СҮРТ ЖАГСААЛД 3000 ОРЧИМ ЛАМ, СҮСЭГТЭН ОРОЛЦЛОО

Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан А.ЖАМЪЯНСҮРЭН:

-1992 оноос хойш Бурхан багшийн их дүйчин өдрийг Гандантэгчэнлин хийдэд тэмдэглэж ирсэн. 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатар бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчлан баталсан байдаг. Түүнээс хойш сүсэгтэн олон энэ өдрийг нийтээр тэмдэглэж, хурал номд даган баясах нь ихэссэн. Энэ жилийн хувьд Гандантэгчэнлин хийдээс хүмүүнлэгийн ажил, нийтийг хамарсан бясалгал, флаш моб, бүх нийтийн баярын сүрт жагсаал, бүх шашны төлөөлөл хуран чуулсан үйл ажиллагаануудыг тус тус зохион байгууллаа. Хүмүүнлэгийн ажлын хүрээнд бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхсын мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөний гал тогоог тохижуулсан.

Их дүйчин өдрөөр бүх шашны төлөөлөл Христ болоод бөө мөргөл, исламын шашны төлөөлөгчид дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө мэндчилгээ дэвшүүлсэн байгаа.

Онцлох хөтөлбөрийн хувьд баярын сүрт жагсаал байлаа. Жагvаалын үеэр бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, сүсэгтнүүд, Улаанбаатар хотын нийт сүм хийдийн төлөөлөл 3000 орчим лам хувраг, сүсэгтнүүд оролцож бурхан багшийн гурван дүр болох эхээс мэндэлсэн, бурхан багшийн гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн дүрүүдийг залсан. Өглөөний 07:00 цагаас эхэлсэн Их дүйчин өдрийн хөтөлбөр 22:00 цагт Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжуур судрыг залж хийд орныг гороолон буян үйлдэж өндөрлөлөө.

ИХ ДҮЙЧИН ӨДРИЙН ХУРАЛД ДАГАН БАЯСАХААР ЗАВХАНААС ГЭР БҮЛЭЭРЭЭ ЗОРЬЖ ИРСЭН

ИРГЭН Д.НАМНАНДОРЖ:

-Зуны тэргүүн сарын шинийн 15-ны бурхан багшийн их дүйчин өдрийг жил бүр хурал номд даган баясч, Гандантэгчэнлин хийдэд ирж тэмдэглэдэг. Энэ жил гэр бүлээрээ Завхан аймгаас зорьж төв Ганданд ирсэн. Хөтөлбөр, үйл ажиллагаа цэгцтэй, зохион байгуулалттай сайхан болж байна. Бурхан багшдаа залбирч ажил үйлс бүтэмжтэй байхыг хүсч, үр хүүхэд, хань ижил, гэр бүл, Монгол Улсаа даатгаж залбирч явна.

Баярын өдөр учраас наадам шиг л санагдаж байна.

Хурал номонд нэрээ бичүүлэхэд оочер ихтэй байгаа ч зорьж ирсэн учраас бүтэн өдөр ганданд өнжлөө.

БИЛЭГТЭЙ САЙН ӨДРӨӨР ГУРВАН ХҮҮХЭДТЭЙГЭЭ БУЯН ҮЙЛДЭЖ ЯВНА

ИРГЭН Д.АЛТАНГЭРЭЛ:

-Их дүйчин өдрийг ихэд билэгшээж өглөө эрт босоод гурван хүүхэдтэйгээ төв Ганданд ирсэн. Хүүхдүүдтэйгээ хуралд даган баясч, буян үйлдэхээр ирсэндээ баяртай байна. Үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээтэй сайхан бодог юм байна. Өнгөрсөн жилүүдэд зорьж ирж байгаагүй. Их дүйчин өдөр буян үйлдэж, муу муухай үг хэлэхгүй байхыг хүсдэг. Тиймээс үнэхээрийн тааламжтай санагдлаа.

Лагерь дээрээ байсан ч их дүйчин өдөр хуралд даган баясах нь их буян хураадаг гэхээр нь хүүхдүүдтэйгээ зорьж ирсэн.

Урлаг соёлын үйл ажиллагаанаас гадна, нийтийг хамарсан үйл ажиллагаа ихтэй, сүсэгтнүүдэд зориулсан арга хэмжээ олон болж байгаа нь дотоодын бидэнд төдийгүй гадаадын жуулчдад ч сонирхолтой санагдаж байгаа байх.

ТӨР, ШАШНЫ ХҮНДТЭЙ САЙХАН ЁСЛОЛД ОРОЛЦОЖ БАЙГААДАА ТАЛАРХАЖ БАЙНА

Монголын бөө мөргөлийн төлөөлөл Зайран Б.ХОСБАЯР:

-Монголын төр болон шашны хүндтэй сайхан ёслолд тэнгэр үзэл бөө мөргөлийг хүндэтгэж урьсанд талархаж байна.

Монголд 30 гаруй бөөгийн холбоо 50 орчим бөөгийн гал байдаг билээ.

Зайран, удганууд эх дэлхийн энх тайвны төлөө зан үйлээ хийж, хүний сайн сайхны төлөө нэгэн дуу хоолойгоор явдаг. Тиймээс цаашид ч зан заншлаараа нэгэн цул болж, цөөхөн хэдэн монголчууд маань хамдаа нийлж нэгдэж сайн сайхны төлөө явах болно гэдэгт итгэж байна.

УСАН БАЛИН ӨРГӨЖ БУЯН ҮЙЛДЭХ СҮСЭГТНҮҮД

Монголын Муслимуудын холбооны тэргүүн Хабис Батырбэк, Католик шашны сонгогдсон кардинал ба Апостолик тэргүүн Жиоржио Маренго, Бишоп нар баярын мэндчилгээ дэвшүүлж ёслолын үйл ажиллагаа өндөрлөхийн зэрэгцээ ганданд зорин ирсэн хүмүүс бурхан багшийн гурван дүрд усан балин, өргөл өргөхөөр урт цуваа үүсгэжээ.

Оочерлох олон зуун хүний өргөлийг цэгцтэй байлгахаар томилогдсон ламхай нар ч ажлаа сайн хийж харагдана.

Бурханы дүрийн өмнө өргөсөн өргөлүүдийг эмхэлж, усан балингуудыг сурамгай аргагүй хураана. Үүний зэрэгцээ Батцагаан цогчэн дуганы өмнөх талбайд зассан асруудад сүсэгтнүүд зочилж, гэр бүлээ даатган буяны хандив өргөлөө ч өргөж яваа харагдлаа. Зарим хүн төв талбайд болсон Наробанчэн хутагт Данзанлхүндэвийн дэлхийн энх тайвны төлөө лам хувраг, сүсэгтэн олныг удирдан бодь сэтгэлийн бясалгал хийх үйл ажиллагаанд оролцож ирээд гэр бүлээ даатган хурал номонд нэрээ өгөхөөр дугаарлах аж.

Хүний хөл үргэлж их байдаг төв гандангийн хашаа өнөөдөр өдөр өдрөөс илүү олон зочин, гийчинтэй байсан нь монголчууд шашныг хэдий чинээ хүндэтгэдэг болохыг харуулж буй.

Тиймээс гадаадын жуулчид олноор зорин иржээ. Бүх нийтийн баярын өдөр болгодог энэхүү өдрийг ёс суртахуунаа эрхэмлэдэг, өөрийн явдал мөрөө эргэн харах, үнэлэлт дүгнэлт өгч, сайн үйл бүхнээ дэлгэрүүлж, саар муу бүхнийг тэвчин, асрал энэрлийг үүсгэсэн, нэг нэгнээ хүндэтгэсэн, байгаль дэлхийгээ хайрласан, буяныг хотлоор хурааж, нүглийг тэвчиж сайн сайхан буянт үйлсийг дэлгэрүүлж байхыг онцлон тэмдэглэдэг.

Бурхан багшийн их дүйчэн өдрийг Монголын сүм хийдүүд болон ард түмэн нэн эртнээс тэмдэглэн өнгөрүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Энэхүү уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос Бурхан багшийн их дүйчэн өдрийг энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх сэдэв агуулга дор өргөн тэмдэглэж ирсэн билээ. Энэ жил ч мөн уг уламжлалын дагуу олон мянган сүсэгтэн цуглаж, их дүйчин өдрийн тусгай хөтөлбөрт даган баяслаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
184
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-05 202.55.188.105

гадаад хэлтэй тангудаар ус цас улсууд их юмаа сайхан юм хэн мэдэхэв юу гээд ч байгаа юм

Avatar

Нэргүй 2023-06-05 202.55.188.105

өөрсдийнхөө төлөө хүүхдүүдийнхөө ирээдүйн төлөө ингэж цугладаг болоосой тэнэг байхыг лам.ядуу байхыг нам хариуцдаг гэж Хулангийн хэлдэг үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-06-05 213.87.90.49

>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Монгол хүн 2023-06-05 202.126.90.147

Бурхан шашин өнө мөнхөд дэлгэрэх болтугай.
Мунхаг тэнэгүүдийн арми цөөрөх болтугай.
Би мүни мүни маха мүни шагжа-мүни еи суха х 108 📿

Avatar

Сүсэгтэн баймааргүй байна 2023-06-05 203.91.115.55

ерөөл хэлбэрээр х****л ш****г яг л мөн дөө чи. Тэнэгүүдийн арми гэж чиний устгах хүсэлд өөрөө орцонд явж бгаашдээ лам дагасан малаа

Avatar

Нэргүй 2023-06-05 202.55.188.126

h**** idsen xrist muunist , burhan eej geh met gaj ursgaluud zailaarai mongol burhani shashintai ouunlag oron shuu

Avatar

Нэргүй 2023-06-05 203.98.76.4

МОНГОЛД БУРХАНЫ ШАШИН ОДОО Л ЦЭВРЭЭРЭЭ ДЭЛГЭРЧ БАЙНА. ХУРАЙ ХУРАЙ

Avatar

Нэргүй 2023-06-05 202.9.46.161

Монгол үндэстэн мөхөлрүүгээ мөлхөж байна даа.

Avatar

Нэргүй 2023-06-05 202.21.108.16

Монголчууд тэр аяаараа мухар сүсэгт автлаа. Дарга нар нь хүртэл утас, машин, тэмцээний дугаарыг шүтэж байна.

Avatar

Эрдэнэ 2023-06-05 192.82.77.20

үнээ үг

Avatar

Нэргүй 2023-06-05 202.179.26.208

Өөрсдийнхөө төлөө ингэж олуулаа тэмцэж жагсдаг ч болоосрй. Энэ байдлаараа монгол улс хөгжихгүйнээ

Avatar

Эрдэнэ 2023-06-05 192.82.77.20

100 аувь үнэн

Avatar

ulaan huudiitei ania bol 2023-06-05 150.129.143.252

tsarai turh us zasaltiin donjooroo mongoldoo deeguur oroh seheeten hun baina

Avatar

зочин 2023-06-05 202.131.245.69

амьдрал баян тул өнчрөл хагацал, уй гашуу, өвчин зовлонд үйлдэх ёслол эсвэл бусдын төлөө бусдын хүслээр залбирал үйлдэх шаардлага гарсан ч юм билүү. шууд хүмүүсийг мунхаг харанхуй гэдгээр буруутгах, доромжлох огт хэрэггүй шүү. Шашин бол бидний амьдарч буй соёл иргэншил.

Avatar

Нэргүй 2023-06-05 103.9.90.100

ёоооо, ийм байхад монгол яаж хөгжинөө. Өөрсөддөө биш хий хоосон зүйлд итгэчихсэн. найман мянгуулаа

Avatar

зочин 2023-06-05 202.131.245.69

амьдрал баян тул өнчрөл хагацал, уй гашуу, өвчин зовлонд үйлдэх ёслол эсвэл бусдын төлөө бусдын хүслээр залбирал үйлдэх шаардлага гарсан ч юм билүү. шууд хүмүүсийг мунхаг харанхуй гэдгээр буруутгах, доромжлох огт хэрэггүй шүү. Шашин бол бидний амьдарч буй соёл иргэншил.

Avatar

Цас 2023-06-05 103.126.107.38

Мунхаг харанхуйгаасаа болж л мал шиг дөрлүүлэж байгаа нь үнэн шүү

Avatar

Бадарч тахар 2023-06-05 66.181.180.211

Хот чинь яасан олон лам нартай юм бэ ! бүгд л хувалзууд шимэгч нар ! өнөөдөр л бөөнөөр нь харлаа !!

Avatar

Сүсэгтэн баймааргүй байна 2023-06-05 203.91.115.55

76+ лам нар
тэжээлгэгч нараа харав уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж