Тусгай хамгаалалттай бүсэд монгол, гадаад иргэн гэж ялгаатай төлбөр төлөхгүй

Хуучирсан мэдээ: 2023.06.04-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай бүсэд монгол, гадаад иргэн гэж ялгаатай төлбөр төлөхгүй

Тусгай хамгаалалттай бүсэд монгол, гадаад иргэн гэж ялгаатай төлбөр төлөхгүй

Тэрэлжийн постоор нэвтэрч буй жижиг тэрэг 15 мянга, дунд оврын автобус 55 мянга, том оврын автобус 120 мянган төгрөг төлж нэвтрэхээр болжээ. Энэ талаар салбар яамнаас тодруулахад "Монгол Улсын иргэн, гадаад иргэний төлбөрийн ялгааг арилгаж, бүгд нэг ижил төлбөр төлдөг болгосон" гэв.

Улсын 21 аймгийн хамгаалалтын захиргаад 2023 оны зургадугаар сарын 5-наас эхлэн шинэ тасалбараар үйлчлэх гэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/71 дүгээр тушаалаар ТХГН-т нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоосон ба нэвтрэх нэг удаагийн тасалбарыг "Welcome to Mongolia" уриалгатай нийцүүлэн шинэчиллээ. Иймд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын хамгаалалтын захиргаад журмын хэрэгжилтийг ханган, нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, бусад хамгаалалтын захиргаадад зургадугаар сарын 5-наас эхлэн нэвтрэх тасалбарыг хүргүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
БурууБуруу
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж