"Хурмастын дагина" балетыг анх удаагаа тайзнаа амилуулав

"Хурмастын дагина" балетыг анх удаагаа тайзнаа амилуулав

"Хурмастын дагина" балетыг анх удаагаа тайзнаа амилуулав
Дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл "Хурмастын дагина" үндэсний сонгодог балет /2023.06.03/ анх удаагаа тайзнаа амиллаа. Үндэсний сонгодог жүжгийг өнөөдөр бас тоглох юм.

Хурмастын дагина балетыг Б.Баярмагнайн цомнолоор А.Энхтайван хөгжмийг бичиж, ерөнхий продюсераар Ч.Чинбат, продюсероор Ц.Төвшинтөгс, удирдаачаар Ц.Гансүх, ерөнхий балет мастераар ДБЭТ-ын балетын гоцлооч Г.Батчимэг, балет мастераар М.Нямтайван, ерөнхий зураачаар Д.Батнасан, Ц.Ганзориг, хувцасны дизайнераар Ж.Болортүвшин нар ажилласан байна.

Хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин А.Энхтайван:

-Тэнгэр язгуурт, хөх толбот монголчууд бидний түүх, гарал үүсэл “Монголын нууц товчоо”-нд бичигдэж үлдсэн. “Монголын нууц товчоо”-ны 5-22 зүйлд Хорь Түмэд аймгийн тухай нэлээд тодорхой бичигдсэн байдаг. Хорь Түмэд гэдэг нь Хорин Түмэн /200 мянган/ иргэнтэй гэсэн утга бүхий юм. Есдүгээр зуун буюу манай эриний 870-аад оны үед амьдарч байсан Хорь Түмэд аймаг нь өргөн уудам газар нутагтай, хүн ам олонтой, ан гөрөө, хагас мал аж ахуй эрхэлсэн амьдралтай Монголын томоохон аймгуудын нэг байжээ. Өнөөгийн түүхчдийн хэллэгээр Гөрөөсөн Гүрвэлийн Үе гэх. /Хагас мал аж ахуй, хагас ан гөрөөгөөр амьдардаг гэсэн утгатай/ 850 – 870-аад оны үед, тэр үеийн хан Барга баатрын эхнэр Айсухан Гоо удган нь гурван хүү төрүүлсэн гэж түүхэнд тэмдэглэгджээ.

Том хүү Эльюдэр мэргэн, дунд хүү Гурдай мэргэн, бага хүү нь Хоридай мэргэн /зарим түүхэнд Хорилардай мэргэн гэж тэмдэглэгдсэн байдаг/.

Түүхчид дунд хүү Гурдай мэргэний талаар төдийлөн дурдаагүй байна. Хоридай мэргэн нь гурван эхнэртэй байсан гэж Монголын барга, буриад судлаачид үздэг. Анхны эхнэр нь Баргажин төхөм гарвалтай Баргудай баатрын охин Баргужингоо бөгөөд Монголдоо төдийгүй дэлхийд анх “Эвийн сургаал” айлдсан ухаант эх Алунгоо хатны ээж болно. Хоёрдугаар эхнэр нь Хурмастын дагина Асура тэнгэрийн долоон гүнжийн отгон охин нь. Барга баатар хан түүнд Шаралдай гоо хатан хэмээх нэрийг өгчээ. Шаралдай гоо хатнаас таван хүү төрсөн ба тэдгээрийг өнөөгийн барга, монгол, буриад түмний язгуур овог гэж түүхчид үздэг. Магадгүй хун шувуунаас хүн биеийг олж төрсөн гоо бүсгүйг Хурмастын дагина буюу Дангина гэж нэрлэсэн байж болох юм. Тухайн үеийн түүх, домгоос сэдэвлэн 2018 онд “Дангина” гэх нэртэй кино гарч байсан. Энэхүү киноноос сэдэвлэж балетын нэрийг өгсөн. Дангина гэдэг үгний утга нь хурмастын дагина гэсэн утгатай. Тиймээс ийн нэрлэсэн тухай тайлбарлаж байв.

Дүрүүд:

  • Баргабаатар (Хорь Түмэдийн хан
  • Айсухан Гоо удган (Баргабаатарын эхнэр
  • Эльюдэр мэргэн (Баргабаатарын том хүү) – Э.Эрдэнэжаргал, Д.Нацагдорж
  • Хоридай мэргэн (Баргабаатарын отгон хүү) – Ө.Мөнхжин, Х.Галтулга
  • Дангина буюу Шаралдай Гоо хатан (Хоридай мэргэний эхнэр) – Б.Саруул /МУГЖ/, М.Нандинцэцэг
  • Долоон хун шувуу – О.Олонбаяр, Б.Хулан, Д.Хишиг, Э.Уянга, Г.Нямцэрэн, Б.Марал
  • Айсухан Удганы түшээ
  • Ардууд – Балетын жүжигчид
  • Цэргүүд – Балетын жүжигчид

Тус театрын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” гэсэн үндэсний сонгодог долоон бүтээл тавигдаж байжээ. Энэ бүтээл нь Монголын театрын түүхийг нэгэн хуудсаар баяжуулах түүхэн уран бүтээл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-04 213.87.89.31

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-04 87.122.25.241

үзэх юмсан…

Avatar

Нэргүй 2023-06-04 124.158.67.12

Бусад бүтээлүүдийг хэзээ тавих вэ.

Avatar

Номин 2023-06-04 66.181.184.16

Агуу, агуу, эд нарын цалинг нь нэмэхээс дээ

Avatar

Зочин 2023-06-04 60.242.66.246

Сайд минь хэлсэндээ хүрч л үзээрэй. Дэлхий нийтэд сонгодог урлагийн үнэлгээ тэс өөр шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж