Каддафийн хүү Ливаны шоронд өлсгөлөн зарлав

Каддафийн хүү Ливаны шоронд өлсгөлөн зарлав

Каддафийн хүү Ливаны шоронд өлсгөлөн зарлав

Ливийн  удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Ливанд долоон жил хоригдож байгаа бөгөөд шүүх хуралгүйгээр баривчлагдсаныг эсэргүүцэн өчигдрөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн гэж түүний өмгөөлөгч мэдэгдэв. Ганнибал Каддафи улс төрийн дүрвэгсэд амьдарч байсан хөрш Сири улсаас барьцаалагдсаны дараа буюу 2015 оноос хойш Ливанд хоригдож байгаа юм. Түүнийг Ливаны дайчид барьцаалж, 45 жилийн өмнө Ливид сураггүй алга болсон исламын шийт урсгалын номлогчийн талаар мэдээлэл өгөхийг шаардсан. Хожим нь түүнийг Ливаны эрх баригчид баривчилж, шүүх хуралгүйгээр Бейрутын шоронд хорьжээ.

Өмгөөлөгч Пол Романос хэлэхдээ, Ганнибал Бямба гаригийн өглөө өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд "эцсээ хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдэмгий байгаа гэжээ. Ганнибал нь олон жилийн турш шоронгийн давчуу өрөөнд хөдлөх, дасгал хийх боломжгүйгээр хоригдсоноос нуруу нь өвддөг болсон гэв.

Ливаны шийтийн нэрт номлогч Мусса ас-Садр 1978 онд алга болсон аж.  Ар гэрийнхэн нь түүнийг Ливийн шоронд амьд байж магадгүй гэж үзэж байгаа ч ихэнх ливанчууд  ас-Садрыг нас барсан гэж таамаглаж байна. Тэрбээр өдийд 94 нас хүрэх байсан. Аль-Садр бол 1975 онд исламын шашинтнуудыг христчүүдийн эсрэг тэмцлийг эхлүүлж, Ливаны иргэний дайнд оролцсон шийтийн улс төр, цэргийн бүлэглэлийг үндэслэгч байсан юм.

Ливийн удирдагч Муаммар Каддафи 2011 онд сөрөг хүчний дайчдын гарт амь үрэгдэж, тус улсыг 40 жил удирдсан эрх мэдэл нь дуусгавар болсон юм. Харин Ганнибал Каддафи нь Ас-Садрыг алга болохоос хоёр жилийн өмнө төрсөн. Эцэг нь алагдсаны дараа тэрбээр ээж болон бусад хэд хэдэн хамаатан садныхаа хамт Алжир руу зугтсан. Дараа нь тэрээр Сири улсад ирж, тэндээс улс төрийн орогнол олгосон ч хулгайлагдаж, Ливанд авчирчээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-04 213.87.89.31

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zocnin 2023-06-04 174.90.223.95

Yamarcn gemgui hun hetsuu cn yumaa

Avatar

Зочин 2023-06-04 192.82.92.42

Арабын орнуудыг арай л болгосон шуу!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж