Хэлбэр хөөсөн хэдэн дарга нарын "марафон"

Хуучирсан мэдээ: 2023.06.04-нд нийтлэгдсэн

Хэлбэр хөөсөн хэдэн дарга нарын "марафон"

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд дэлхийн 30 орны 25 мянга гаруй хүн гүйсэн байна. Энэ уралдаанд нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө тэргүүтэй хэлбэр хөөсөн хэдэн дарга нар 01111, 09999, 07777 гэсэн азын дугаараар "марафон"-дсон нь олны шүүмжлэл дагуулав. Нийслэлчүүд энэ өдөр бүх нийтээр автомашинаас татгалзаж, нэг өдрийг спортоор хичээллэж, өнгөрүүлдэг уламжлал тогтоод удаж буй. Гэтэл “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү эрхтэй” гэдэгчлэн хурган дарга нар уралдахад азын дугаар их чухал бололтой.
Иргэдийн зүгээс дарга нар наадмын тасалбар, автомашины зөвшөөрлийг дамладаг байх гэдгийг хэлж, шүүмжилж байна.
Энэ удаагийн марафон өдөрлөг болон өргөжиж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, мөн хагас, бүтэн марафонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн төрлийг нэмснээрээ онцлог болж өнгөрлөө. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцжээ. Мөн гүйлт 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км гэсэн таван төрөлд болж өнгөрсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж