ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлэхдээ, Москвагаас “нөхөрсөг бус” гэж үзсэн орнуудын сэтгүүлчдийг энэ жил Санкт-Петербургийн эдийн засгийн форумыг сурвалжлахыг хориглосон гэв.
Энэ нь Украины дайнтай холбоотой Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан эсвэл Москваг шүүмжилсэн орнуудын хоорондох дайсагнал улам ширүүсч байгааг харуулж байна.
Энэ сарын 14-17-нд болох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь олон арван жилийн турш Оросын хөгжил дэвшлийг сурталчлах, хөрөнгө оруулагчдыг татах хэрэгсэл байсаар ирсэн. Мөн Путин форумд оролцож олон улсын хэвлэл мэдээллийн удирдлагуудтай дугуй ширээний ярилцлага хийдэг.
Харин энэ удаад найрсаг бус орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслийг “SPIEF”-д магадлан итгэмжлэхгүй байхаар шийдсэн” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлснийг “ТАСС” агентлаг иш татав.
Украин дахь дайны улмаас хориг арга хэмжээ авсантай холбогдуулан Орос улсаас АНУ, Канад, Европын холбооны гишүүн орнууд, Австрали зэрэг олон улсыг "нөхөрсөг бус" гэж албан ёсоор зарласан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ