Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис айлчилна

Хуучирсан мэдээ: 2023.06.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис айлчилна

Ерөнхийлөгчийн урилгаар Пап Францис айлчилна

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар энэ оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад Төрийн айлчлал хийнэ.

Ромын пап “Би есдүгээр сарын 29-нд Марсельд очно. Тэндээсээ Монгол руу нисэхээр төлөвлөж байна. Гэхдээ энэ нь тодорхойгүй байгаа” гэж сэтгүүлчдийн асуултад хариулж байв. Хэрвээ пап лам Монгол Улсад ирвэл энэ нь түүний Азийн орнуудад хийж буй анхны айлчлал болох юм.

“Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ. Мөн католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахаар хичээж буй Хятад улстай хиллэдэг гэдэг утгаараа стратегийн ач холбогдолтой улс гэсэн байна. Ромын пап Францис өнгөрсөн наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж