Тойм: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-г батлав

Тойм: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-г батлав

Тойм: УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх ҮХНӨ-г батлав

Энэ долоо хоногт болж өнгөрч буй онцлох үйл явдлыг News агентлаг мэдээлж байна.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын гишүүний 78 нь олныг төлөөлөх, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэсэн саналыг 63 гишүүн дэмжиж, 92.6 хувийн саналаар батлагдлаа. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдав. Эрх баригчдын зүгээс цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргасан нь онцлох үйл явдал байлаа.

"НҮҮРСНИЙ НЭГ Ч ХЭРЭГ ШҮҮХ ДЭЭР ИРЭЭГҮЙ"

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Даваа гаригт /2023.05.29/ олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн.


ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.АМАРСАНАА:

-Нүүрсний гэх тодотголтой хэргээс нэг нь ч Монгол Улсын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн байдлаар шилжиж ирээгүй. Нүүрсний хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа гэдгийг хэлье. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар шүүхээс мэдээлэл өгөх боломжгүй.

Харин тус хэрэгтэй холбоотойгоор прокурорын саналаар шүүхээс нэр бүхий 23 хүнд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг шүүхэд шилжиж ирээгүй. Харин прокурорын саналаар нэр бүхий төрийн өндөр албан тушаалтанд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

2023 оны I улирлын байдлаар хахууль өгөх, хахууль авах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглах нийт 44 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6 хэргээр буюу 12 хувиар буурсан.

Авлига албан тушаал, төрийн өндөр албан тушаалтантай холбоотой болон нүүрсний, сангийн гэх хэрэг шүүхэд шилжин ирсэн тохиолдолд нээлттэйгээр мэдээлэл өгөх болно. С.Батдөлийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирээгүй,  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хэвэндээ байна. Одоогийн байдлаар цагдан хориг сунгах санал ирээгүй байгаа" гэсэн юм.

ЗУРГААН САНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ БОЛГОВ

Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас шил ажиллагааны хүрээнд сангуудын мэдээллийг ил болгосон талаар ээлжит мэдээллийг Даваа гаригт /2023.05.29/ хийсэн. Засгийн газрын авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учрал зургаан тусгай сангийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:

1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
2. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
3. Төсвийн тогтворжуулалтын сан
4. Эрүүл мэндийг дэмжих сан
5. Эрүүл мэндийн даатгалын сан
6. Ирээдүйн өв сангууд багтаж байна. Мөн дүүргүүдээс ирүүлсэн газар олголтын талаар мэдээллийг өгч байна.

ЦХХХ-ны сайд Н.УЧРАЛ:

-Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайдын зургадугаар сарын 1-н хүртэл өгсөн албан даалгавар биелүүлэх ажил үргэлжилж байна. Shilengov.mn сайтад өнөөдрийн байдлаар хуулиар нээлттэй болгох боломжтой Засгийн газрын сангуудаас дөрвөн тусгай сангийн мэдээлэл, мөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг бүрэн бүтэн байдлыг харгалзаж shilengov.mn сайтад холбож оруулж танилцуулж байна. Үүний эхнийх бол Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан. Энэ сан нь Цахим хөгжил харилцаа холбооны яаманд харьяалагддаг. Тус сан нь харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Энэ санг удирддаг бүтэц бүрэлдэхүүн байхгүй, санг бүрдүүлэхэд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй.

"АРДЧИЛСАН НАМЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ТАЛААР ЯРИЛЦААГҮЙ"

АН-ын бүлэг хуралдаж гишүүдийн тойрогт ажилласан нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 100 гаруй айлын гэр салхинд хийсч, 500 орчим мянган мал хорогдсон байна. Иймээс малчдын зүгээс даатгалын асуудлыг  хөндөж, даатгалд өөрчлөлт оруулах ёстойг гишүүдэд уламжилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ийм том байгалийн гамшиг болчхоод байхад малчид даатгалаас мөнгө авч чадахгүй байна гэдэг нь даатгалын систем зөв үйлчлэхгүй байна гэсэн үг юм. Нөхцөл байдалд таараагүй систем байгааг  ярилаа. Уг нь зургаан хувь байсан юм билээ. Гэтэл төрөл, төрлөөр нь гэж байна. Хонь, ямаанд тусад нь ялгаад өгчихсөн. Тэгэхээр нийт хорогдлын ихэнх нь бог мал шүү дээ. Ийм байдлаар асуудалд хандсан байна. Бид ч гэсэн өнөөдрийг хүртэл буруу ойлголттой явсан байна. Энэ асуудалд яаралтай өөрчлөлт хийх ёстой” гэсэн мэдээллийг өглөө.

Харин бүлгийн хурлаар АН-ын даргыг огцруулах асуудлыг ярилцаагүй байна. Энэ тухай тэрбээр “АН-ын даргыг солих талаар бүлгийн хурал дээр ярьсангүй. ҮБХ-ны хурлаар намынхаа бодлогын шийдвэрийг ярьдаг. Сангийн асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Бүлэг дээр ямар нэгэн байдлаар намын хэн нэгэн гишүүнийг буруутгах асуудал байхгүй” гэв.

"ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАЖ, НЭМНЭ"

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар Мягмар гаригт мэдээлэл хийсэн. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэхдээ "Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.

Цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Энэ удаад хавтгайруулан нэмэгдүүлэх бус цалин, тэтгэврийн зөрүү үүссэн тогтолцооны гажгийг засахад чиглэнэ. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болно. Энэ өөрчлөлтийг хийх боломж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар өнгөрсөн онд эдийн засгийг тогтворжуулах хатуу бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авсан, тухайлбал  нүүрсний худалдааг ил тод болгосноор 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн.  Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн.  Эдгээр ажиллагааны үр дүнд бий болсон орлогоор цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна.

Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.

Төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-н, аравдугаар сарын 1-ээс хоёр үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын 1-ээс  бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, БАТАЛЛАА

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Лхагва гаригт (2023.05.31) Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдаанд 68 гишүүн оролцож, 66 нь дэмжсэнээр 97 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдлаа.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ "УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг Байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мдэлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Засгийн газар  өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна.

УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Урьд нь олон удаа яригдсан, шийдэгдэхийн өмнө чадалгүй яриа болж үлдэж байсан. Парламентын бүрэн эрхийн хугацаанд  хийсэн түүхэн рефрорм энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. Ардчилсан нам манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-04 91.20.50.216

126 хулгайчид цугларах юм биз дээ. ангалзаж байгаад алуулав.

Avatar

Нэргүй 2023-06-04 203.91.115.49

Олон байна гэх ард түмний саналыг дэмжих нэг ч нам улс төрийн хүчин байхгүй байгаа биз

Avatar

Батый 2023-06-04 43.228.130.57

Энэ үнэхээр эмгэнэлтэй инээдэмтэй юм болж байна даа. Ард түмэн бид ч амар тайван улс юм. Ард түмэн 99,99% эсэргүүцэж байхад хэдэн троллоороо худлаа яриулж байгаад, МАН ын хулгайчдаас бүрдсэн УИХ нь хулгайчдынхаа тоог нэмэж батлаад санаа нь амарцгаав шив. Ямар цадаж ханадагүй луйварчид вэ?? Авлигын мөнгөө хогын сцэг дээр хаядаг Н. Хүрэлбаатар одоо АУШУҮИС-ын захирал болцон явж л бн, ЖДҮ, Концес, ХБ- аас бүгдээс нь хуссан Бямбацогт нь ЗГ гишүүн ЗТХЯ- ы сайд хийж л бн чадаж байна.

Avatar

Нэргүй 2023-06-04 202.21.114.170

Тэмцдэггүй ард түмэн дээрэлхүүлээд л байж байхаас яахав. 126 хулгайчтай боллоо доо ингээд :-((((

Avatar

Нэргүй 2023-06-04 216.38.195.74

XT;?

Avatar

-at 2023-06-04 216.38.195.74

trakni;

Avatar

Нэргүй 2023-06-04 216.38.195.74

1; ?

Avatar

Нэргүй 2023-06-04 216.38.195.74

#;

Avatar

Нэргүй 2023-06-04 216.38.195.74

chaavaas yebagchidworkin

Avatar

Нэргүй 2023-06-04 216.38.195.74

yrvagchidworkin?

0 0
Avatar

zasaglyylj,pibo yybal gyilagjin+ chaa Vaas xyrchlee, - xyypgaa damjyyli,CJ AIMSHIGTAI zaxiin; 2023-06-04 216.38.195.74

IN+ardc; + yrbagchid news.mn & gadni saityyd gyiljni1;

Avatar

Нэргүй 2023-06-04 213.87.89.31

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Ноёнтон 2023-06-04 202.9.46.232

За манайхаан ажлын амжилт

Avatar

Нэргүй 2023-06-04 192.82.82.191

жийгдэгсэдэд зоруулсан ЖАГСААЛТын зээл юмуу даа

Avatar

Нэргүй 2023-06-04 66.181.184.44

126-г ард түмний ихэнх нь дэмжээгүй ш дээ

Avatar

Зочин 2023-06-04 202.126.90.118

Энэ үнэхээр эмгэнэлтэй инээдэмтэй юм болж байна даа. Ард түмэн бид ч амар тайван улс юм

Avatar

Иргэн 2023-06-04 103.26.195.173

Авлигын мөнгөө хогын сцэг дээр хаядаг Н. Хүрэлбаатар одоо АУШУҮИС-ын захирал болцон явж л бн, ЖДҮ, Концес, ХБ- аас бүгдээс нь хуссан Бямбацогт нь ЗГ гишүүн ЗТХЯ- ы сайд хийж л бн чадаж байна

Avatar

Иргэн 2023-06-04 202.9.46.128

МАН ын хулгайчдаас бүрдсэн УИХ нь хулгайчдынхаа тоог нэмэж батлаад санаа нь амарцгаав шив. Ямар цадаж ханадагүй луйварчид вэ??

Avatar

Нэргүй 2023-06-04 172.56.104.94

гадаадын зээл тусламж, хөтөлбөр, хандив болон ковидын зарцуулалтыг бас ил болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-06-04 192.82.91.91

Нэг л танил үг, Женко, түүний зарц нарын коммент байх шиг

Avatar

Нэргүй 2023-06-04 188.162.254.33

худалч хулгайч худалч з**х*й эмсийн яриагаар монголчууд хагас зуун жил парламент гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагын золиос болж байна!!! Урд хойд хоршууд тэр далайн цаана байгаа Америк ногоо ондор хогжилтэй европ азийн барууд яагаад парламентаар улс орноо удирдуулахгуй байгаа юм!!! дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ хэзээ ч олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж