Автомашингүй өдрийн хүрээнд өнөөдөр “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж байгаа юм. Тодруулбал, өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой.
Холбоотой мэдээ