Флорида мужийн захирагч Рон ДеСантис АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр эхнэр Кэйси ДеСантис болон гурван хүүхдийнхээ хамт гарч ирж, иргэдээс оноо цуглуулж байна. Тэд бүхий л чадлаараа гэр бүлийн үнэ цэнийг сурталчилж буй нь энэ юм.
Гэтэл ерөнхийлөгч асан Дональд Трамп гэр бүлээс гадуурх харилцаа, бэлгийн хүчирхийлэл зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгагдаад буй. Рон ДеСантис кампанит ажлынхаа үеэр Трамп гэдэг нэрийг дурдаагүй ч түүний эсрэг гэр бүлээрээ зэвсэглэжээ.
Сонгуулийн кампанит ажлын анхны аялалдаа ДеСантис эхнэрийнхээ хамт гарчээ. Тэд Айова, Нью Хэмпшир, Өмнөд Каролина мужуудад айлчлав. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны үеэр гурван хүүхдийнхээ хоёрыг нь авч явахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. ДеСантис эхнэр нөхөр хоёрын хүүхдүүдтэйгээ хамт байгаа эгэл жирийн бичлэгүүд ч цахим сүлжээнд цацагджээ.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ