Өөрийгөө Путины эх гэж нэрлэсэн эмэгтэй нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.06.03-нд нийтлэгдсэн

Өөрийгөө Путины эх гэж нэрлэсэн эмэгтэй нас баржээ

Өөрийгөө Путины эх гэж нэрлэсэн эмэгтэй нас баржээ

Вера Путина гэх эмэгтэй 1999 онд өөрийгөө ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн эх гэж зарлаж байв. Тэрбээр Путиныг хүүхэд байхад нь хаясан гэж мэдэгджээ.

Вера Николаевна Путина 1926 оны есдүгээр сарын 6-нд Оросын Очёрск дүүрэгт төрсөн. Харин энэ оны тавдугаар сарын 31-нд түүнийг нас барсан гэж зарлажээ. Тэрээр хөдөө аж ахуйн механикжуулалтын чиглэлээр суралцаж байхдаа механикч Платон Приваловт дурлаж, улмаар жирэмсэн болсон гэдэг. Ингээд Гүржийн Метехи тосгонд 1950 оны аравдугаар сарын 7-нд Вова гэх хүү төрүүлсэн. Гэтэл Владимир Путин 1952 оны аравдугаар сарын 7-нд төрсөн. Хожим нь Вера нэгэн гүрж цэрэгтэй сууснаар есөн настай хүүгээ Орос руу аав ээж рүүгээ явуулсан байна. Жилийн дараа хүүг асрамжийн газарт аваачсанаар өөр айл өргөж авсан гэж Вера яридаг. 

Тэрээр Владимир Путиныг орос үлгэр, орос хэлэнд дуртай хүүхэд байсан гэж ярьсан байдаг. Мөн Путин загас бариж, бөх барилдах дуртай байсан гэжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг Санкт-Петербургт төрж өссөн гэж түүний намтарт бичсэн байдаг. Мөн эгэл ажилчин Мария, Сталины үед цэргийн алба хаасан Владимир Путин нарын ганц хүү болон мэндэлсэн гэсэн байдаг. Путины хэлснээр эцэг эх нь хоёулаа 1990-ээд оны сүүлээр хорт хавдраар нас баржээ. Гэхдээ түүний бага насны тухай баталгаатай баримт ховор байдаг. Цор ганц эх сурвалж нь Путин өөрөө аж. 

Вера Путина 1999 онд Оросын шинээр томилогдсон ерөнхий сайдын тухай мэдээг үзэж байгаад Владимир Путиныг таньсан гэдэг. Үүнээс өмнө тэр хүүгээ КГБ-д элссэн гэдгийг мэдэж байсан гэжээ. Тэр өөрийн түүхийг нотлохын тулд ДНК-ийн шинжилгээ хийлгэх санал тавьж байсан удаатай. Гэвч тухайн үед оросууд Гүрж рүү өргөн цар хүрээтэй довтолгоо эхлүүлсэн байсан тул энэ нь боломжгүй болжээ. "Би ерөнхийлөгч хүүтэй болсондоо бахархдаг байсан. Гэхдээ дайнаас хойш би ичих болсон" гэж тэр ярьж байжээ.

Вера Путинагийн мэдэгдлийн дараа түүнтэй ярилцлага хийхээр төлөвлөж байсан хоёр сэтгүүлч учир битүүлгээр нас баржээ. Тиймээс Кремль энэ түүхийг дарах гэж оролдож байна гэх таамаглал ч гарсан байна.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж