ОХУ: Белгородод цэрэг байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.03-нд нийтлэгдсэн

ОХУ: Белгородод цэрэг байршуулжээ

ОХУ: Белгородод цэрэг байршуулжээ

ОХУ-ын тэрс үзэлтнүүд Белгород мужид өөрсдийнхөн рүүгээ дайрсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс Кремлиэс тусгай хүчний ангиудыг Белгородод байршуулсан гэж Украины Үндэсний эсэргүүцлийн төв өчигдөр /2023.06.02/ мэдэгдлээ. "Партизаны хөдөлгөөнтэй тэмцэх шаардлагатай болсон тул Оросын Сенеж цэргийн хүчний 322 дугаар төвийн отрядыг Белгородын нутаг дэвсгэрт байршуулав. Оросууд партизануудаас маш их айдаг тул энэхүү элит ангийн бүх үйл ажиллагааг яаралтай зогсоож, оронд нь Белгородод байршуулсан байна. Тус ангийн үүрэг бол Оросын хил дээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулах юм" гэж мэдэгдэлд дурджээ.

Кремль энэ долоо хоногийн эхээр Белгород дахь нөхцөл байдалд санаа зовж буйгаа мэдэгдсэн. Мужийн захирагч Вячеслав Гладковын мэдэгдсэнээр Баасан гаригт халдлагын улмаас хоёр хүн нас баржээ. 

Харин Украинд ерөнхийлөгч Зеленский бүх хоргодох байранд шалгалт хийх үүрэг өгсөн байна. Учир нь Пүрэв гаригт Киев дэх хоргодох байр руу нэвтэрч чадалгүй байсаар гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тиймээс хоргодох байрны дэргэд амиа алдсан хүмүүсийн хэргийг нарийн шалгахыг даалгасан байна. Украины сайд Александр Камышин Киев дэх шалгалтыг удирдан зохион байгуулах ба 10 хоногийн дотор тайлангаа тавих аж. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж