Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөв

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөв

Улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрсөн Даваа гаригаас /2023.05.29/ улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийж эхэлсэн. Тодруулбал, 10 сартайгаас найман нас хүртэлх бүх хүүхдийг өрх, сумын эрүүл мэндийн төв, цэцэрлэг, сургууль дээр вакцинд хамруулж байгаа юм. Гэхдээ нэмэлт дархлаажуулалтын идэвх муу байгаа аж. Тиймээс иргэдийг сайн дураар нэмэлт дархлаажуулалтад хүүхдүүдээ хамруулахыг зөвлөлөө.

Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварладаг аж. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээллээр сүүлийн таван жилд товлолын улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцины бүрэн тунгаас хоцорсон 69 мянга 163 хүүхэд байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй найм хүртэлх насны хүүхдийг нэр сарын зайтай хоёр удаа вакцин хийнэ.
Тариулсан эсэх нь тодорхойгүй 7-15 насны хүүхдийг нэг удаа дархлаажуулахыг эмч нар зөвлөж байна.
Мөн сүүлийн таван жилд А вируст гепатитын вакцины бүрэн тунгаас хоцорсон 67,888 хүүхэд байна. Тиймээс эцэг эхчүүд А гепатит вирусын эсрэг вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай. Хамрагдаагүй гурав хүртэлх насны хүүхдийг нэг удаа дархлаажуулах юм байна.
Улаан бурхан өвчин нь вирусийн гаралтай, амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд тууралт эхлэхээс өмнө болон тууралтын дараах 4-5 хоногт халдвар тархах өндөр эрсдэлтэй юм. Ялангуяа улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүст вирус халдварлаж, өвчлөл үүсгэх эрсдэлтэй. Уг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүйгээр, ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмчид хандах нь чухал бөгөөд бага насны хүүхдийг хөхөөр хооллох, дархлааг нь дэмжих үүднээс амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, гэрийн эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-03 213.87.151.26

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж