Үхрийн мах килограмм нь 23-25 мянган төгрөг болжээ

Үхрийн мах килограмм нь 23-25 мянган төгрөг болжээ

Үхрийн мах килограмм нь 23-25 мянган төгрөг болжээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр, 2023 оны зургадугаар сарын 2-ны байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч хил гаалийн асуудал, мөн малын шүлхий өвчний тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гарсан ч махны үнэ буурахгүй байгааг иргэд шүүмжилж байна.

Тухайлбал, нөөцийн мах худалдаанд гарахад үхрийн цул мах килограмм нь 15000-18000 төгрөг, хонь болон ямааны мах 9000-11000 төгрөгийн ханштай байсан. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү байсан юм. Гэвч сүүлийн хоёр сар махны үнэ 3000-5000 төгрөгөөр нэмэгдэж үхрийн мах кг нь 23-25 мянган төгрөгт хүрээд байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас махны үнэ тогтвортой, хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна. Малын халдварт өвчин гарсантай холбоотойгоор хяналт шалгалтыг сайжруулсан ч үнэд огт анхаарахгүй байгаа аж.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ноолуур кг нь 110-130 мянган төгрөгийн үнэ ханштай байна. Харин ямааны арьс өлөнтэйгөө 25-35 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 3500 төгрөг, хонины ноос кг нь 800 төгрөг, үхрийн шир ширхэг нь 5000-6000 мянган төгрөг, бухын шир 25 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 9000 төгрөгийн үнэ ханштай байгаа ажээ.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг нь 17000-22000 төгрөг, цул нь 19000-23000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг нь 11000-12000 төгрөг, цул нь 12000-13000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 13500-16500 төгрөг, цул мах нь 14500-16000 төгрөг,
  • Адууны мах кг нь 11500-12000 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-03 202.21.107.42

70 сая малтай бидний цөөхөн монголчуудын эдийн засгийн ухаан, мөнгөний бодлого ийм байнаа. Финлянди гэдэг улсад цахилгааны үнэ нь 0 болсон гэжуугаа. Шалтгаан нь шинэ АЦС ашиглаж эхэлсэн. Энэ мэт үйлдэл бүхэн нь тухайн ард түмэндээ ач тусаа өгч байх юмсан.

Avatar

zochin 2023-06-03 174.92.177.92

Малчдаас авсан үнэ чэнжүүдээс чэнжүүд авя " дахин өсгөж зарж байгаа нь үнийн өсөлттэй холбоотой

Avatar

Нэргүй 2023-06-03 192.82.76.20

Борц, сүү, ногоо аваад мах авахаа больё. буурахгүй яав л гэж."эрэглэгч хаан" шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-03 213.87.151.26

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-03 66.181.161.147

4

Avatar

mnbvc 2023-06-03 176.66.87.78

Европоос ч үнэтэй юм…

Avatar

Гадаадаас мах оруулж ирвэл зарж байгаа ба худалдан авагч бүгд ашигтай 2023-06-03 192.82.71.226

70 сая мал бол тоо таваарлаг чадвараар маш муу. Мах сүүний гарц муу ердөө бэлчээрээр өөрөө өсч хоргодог тогтолцоотой.

Avatar

Нэргүй 2023-06-03 2.27.103.43

Махны ченж гэгч дамын наймаачид малчдаас бараг сул авчихаад их үнээр зардаг. Тэдний цаана эрх мэдэлтнүүд сууж, мөнгө сааж байдаг болохоор энэ муусайн наймаачдыг хазаарлахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2023-06-03 77.78.88.122

монголчууд малаасаа дор энэ улсад хамгийн хямд байх ёстой бүхэн хамгийн үнэтэй байдаг. Улс гэхэд ямар ч үнийн зохицуулалт бодлого байхгүй.Энэ улсын мал хүн хоёрын харьцааг сонсвол та итгэхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-03 192.82.85.219

70 сая малтай байж 3 сая гаруй иргэддээ 25 мянгаар 1 кг мах зараад арайчдээ ямар ч зохицуулалт байхгүй шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн газараа ажиллуулаач

Avatar

Нэргүй 2023-06-03 192.82.85.219

нөөцийн махыг дэлгүүрүүдэд хангалттай хүргээч дэлгүүрт мах байхгүй байна махны үнэнд хяналт тавьж үнэ ихтэй зарж байгаад нь торгууль ноогдуулаач

Avatar

Нэргүй 2023-06-03 66.181.181.109

нөөцийн мах үнэ өсөх ёсгүй луйварчид

Avatar

Нэргүй 2023-06-03 192.82.78.62

Данх хулгайч л мах идэж байх ёстой юу. Шувууны мах иддэг боллоо. Үхрийн махны бараа харахсан

Avatar

Нэргүй 2023-06-03 202.126.90.71

МАН нам л идэж цулайж байвал тэр муу ард түмэн өлбөрч үхнэ үү. Ямар хамаа байнаа

Avatar

Нэргүй 2023-06-03 202.126.88.235

Хямдхан бна. Одоо 35 мянга болго. Ногоо ид. Одоо мөнгөтэй Хятад хүн мах идэх цаг болсон.

Avatar

Нэргүй 2023-06-03 66.181.181.109

х****а х***а

Avatar

Нэргүй 2023-06-03 203.91.115.50

дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байж мах экспортолно гэж гуцдаг юм

Avatar

Нэргүй 2023-06-03 66.181.191.195

лалрын ченж нарын хийж бга ажил!!!!

Avatar

Зочин 2023-06-03 202.126.90.158

Бүх махаа гадаадад зараад баячууд гадаадаас мах авч идээд ядуу монголчууд бүгдээрээ үхэхэд бэлдэцгээ.

Avatar

Нэргүй 2023-06-03 66.181.182.90

mahnii uniig togtvortoi barih gants la arga bol mahnii exportiig horigloh yum shuudee. ene tuhai hichneen hc helevdee. exportolj baigaa bol delhiin zah zeeliin unetei hamaaraltai bolno.

Avatar

Малчин 2023-06-03 66.181.177.226

Хотынхон та нар дөрвөн уулын хотгортоо жоом шиг бөөгнөрчихөөд хямд мах идэх санаатай юу? Тийм маханд дуртай юм бол хөдөө гараад бидэнтэй зэрэгцээд малаа маллаад махаа идэцгээ. Үгүй бол үнэтэй махаа идэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл малчид бид наад махыг чинь үйлдвэрлэхийн тулд хүйтэнд хөрч, халуунд халж, төрийн элдэв үйлчилгээнээс хол, ган, зудыг сөрөн амьдардаг юм.

Avatar

Нэргүй 2023-06-03 103.57.95.53

малаа тариан талбай руу оруулчихдаг шдээ. чи ченж болоод айгаад байна. баригдана шдээ чи

Avatar

Нэргүй 2023-06-03 202.179.21.216

Монгол тэр чигээрээ тариалангийн талбай юу Хол очиж хуцаарай Тансаг гарууд хямд үхэр хонь идэх юм гэнэ ээ

Avatar

Нэргүй 2023-06-03 192.82.76.20

хотынхны талаас илүү нь хөдөөнийх шүү дээ. буцаагаад үр хүүхдээ хамаатан садан чинь энд дүүрэн байна.

Avatar

Нэргүй 2023-06-03 2.27.103.43

Чи муу малчдыг шулж , хотынхныг мөлждөг махны наймаачин луйварчин л биз. Ганц хурга ч тэжээж үзээгүй, улсад ажил ч хийж үзээгүй дамын наймаачингуудын нэг байна л даа.

Avatar

И.Норовжав 2023-06-03 103.229.122.77

Монголд хүн амын амжиргааны доройтол- ядуурал нь эцийн эцэст татварын эх үүсвэр дээр оршин тогтодог төр биш , ажил , үйлчилгээ , барааный үнийн зохицуулалтгүй орчинтой нөхцөлд ажиллаж байгаа хэдхэн хувийн секторынхны үнийн хөөрөгдөлд өртсөн ард иргэд тарчилж байна. Иймд Монголын төр яаралтай зах зээлийн үнийн зохицуулалтыг гартаа авах хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-06-03 202.9.46.159

MAN namiiin chini buyan hishig

Avatar

Нэргүй 2023-06-03 202.21.108.2

Мах зардаг лангуудыг Е- баримт өгдөг болгохгүй юм уу. Ямар нь хуулиа биелүүлдэг, ямар нь биелүүлдэггүй юм бол ….

Avatar

ЗОЧИН 2023-06-03 192.82.91.33

ТАТВАРГҮЙ ТУЛДАА ҮНЭ НЬ ИЙМ БАЙНА. ТАТВАР НЭМБЭЛ ҮХРИЙН ЦУЛ МАХ 1КГ НЬ 30.000₮ БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж