Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж буй. Шүгэл үлээгчид болон иргэдийн гаргаж тавьсан зээлийн сангийн асуудлыг яаралтай шалгаж, хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа. Тэгвэл тус зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байна.
Ажлын хэсгээс тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3069 суралцагчид олгосон. Тухайлбал,
- 230.1 тэрбум төгрөг
- 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл
- Улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байна.
Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгах юм байна.
БЗС-ГИЙН АСУУДЛААР ЯАМНЫХНЫГ ШАЛГАНА
Боловсролын зээлийн сан /БЗС/-тай холбоотой асуудлаар "шүгэл" үлээж хууль бус үйлдлийг илчилсэн гэгдэж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн Мягмар гаригт мэдээлэл хийж нэр бүхий долоон хүнийг шалгуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Тус шаардлагын хариуг одоогоор өгөөгүй бөгөөд шалгуулах хүсэлтэй хүмүүсийн тухайд үе үеийн Боловсролын сайд нар, Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди, БШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг долоон хүн байгаа юм.
Мөн тэрбээр, дарамт шахалт их ирж байгаа учир төрийн хамгаалалтад орох хүсэлтэй байгаагаа хэлсэн.
Гэхдээ түүнд өнөөдрийн байдлаар хариу өгөөгүй болохыг цахим хуудастаа бичжээ.
Зочин 2023-06-02 192.82.83.42
ГАМШИГ БОЛГОСОН ГАЗАР ОЛГОЛТИГ ШАЛГАЧЭЭЭ
Зочин 2023-06-02 192.82.86.175
Шүгэл үлээгч Хуулиа сайн судөлж, хуулийн дор ажиллах ёстой шүү. Хуулийг хэн нэгэн өөрийнхөө бодлоор тайлбарлаж шүгэл үлээхгүй шүү
Баагий 2023-06-02 192.82.78.134
Цаашдаа шүгэл үлээсэн хүн. хохирох вий !!!
Иргэн 2023-06-02 66.181.161.183
шалгаад замхардаг юмыг юу г нь шалгаж цаг за.аа үрнээ. ямар ч үр дүн гарахгүй. гарвал зээл авч чадсан дарга нарын бус харин ардын хэдэн хүүхэд л гарч ирнэ
Зочин 2023-06-02 213.87.135.220
~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-02 66.181.187.120
сайн байна тултал нь шалгах хэрэгтэй
Зочин 2023-06-02 192.82.84.167
Naad bolovsorliin zeel gegch chini yaahav hezee ch shalgaj bolno muu sainch gesen huuhduud suraltsaj bolovsroldoo zoriulsan yam,getel uuniig duulian bolgood mash tom hulgainuudiinhaa duulianiig namjaaj idsen uusnaa daldlah gej bn,ter nuurs,hugliin bank busad sanguud,turiin umchit gazruudiin shahaas,,jijig dund uildveriin san geh met getel bolovsorliin sand l neg ih ach holbogdol uguud bh yam,yamiig teg bultuulahgui shuu darga nar aa