"Хүү, жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг шинжээчийн дүгнэлт гартал түр саатуулсан"

"Хүү, жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг шинжээчийн дүгнэлт гартал түр саатуулсан"

"Хүү, жирэмсэн эхнэрээ зодсон этгээдийг шинжээчийн дүгнэлт гартал түр саатуулсан"

Одоогоос хоёр хоногийн өмнө /2023.05.31/ жирэмсэн эхнэр, таван настай хүүгээ зодсон хэрэг гарсан талаар иргэн цахим хуудастаа мэдээлсэн. Тодруулбал, хойд эцэг болох 29 настай эрэгтэй нь хоёр сартай жирэмсэн эхнэр болон 70 настай төрсөн эцгийгээ зодож, таван настай хүүхдийг хүнд гэмтээсэн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн учир эрүүлжүүлэх байранд тухайн хүнийг хүргэсэн ч хорих заалтгүй учир сулласан. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр  "Ээж, хүү хоёрыг түр хамгаалах байранд хүргэе гэсэн ч татгалзсан, гэртээ байгаа.

Шүүх шинжилгээний байгууллагаас шинжээч томилогдож, гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн" гэв.

Одоогоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хориогүй байна. Таван настай хүүгийн ээжийн хэлснээр "Тухайн хүнтэй хамтран амьдраад дөрвөн сар болж байгаа. Тавдугаар сарын 31-ний орой гэр бүлийн маргаан гарч, биднийг зодсон. Гэрээсээ гарч зугтаасан ч араас гүйцэж ирээд хүүхдийг маань зодож, намайг мөн цохисон.

Өмнө нь нэг удаа гэр бүлийн хүчирхийлэл хийж үйлдэж байсан ч цагдаад өгөөгүй.

Өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байсныг нь мэдэж байсан ч хүчирхийлэл үйлдэнэ гэж бодоогүй" гэх тайлбарыг өгчээ. Хүүгийн гэмтлийн зэргийг шүүх шинжилгээний эмнэлэг хийж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлт гарсаны дараа тухайн этгээдэд хариуцлага тооцохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2023-06-02 64.119.20.42

ЭМЭГТЭЙЧҮҮД МИНЬ ЭЭ ДАГАВАР ХҮҮХЭДТЭЙ Л БОЛ ЯАЖ ИЙЖ БАЙГААД ХҮНТЭЙ СУУЛГҮЙ ЯВААЧ ДЭЭ? МАШ ИХ ХОХИРСОН ТҮҮХҮҮД ҮЙ ТҮМЭЭРЭЭ БАЙХАД БАС НЭГ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ДАРАНГУЙЛАГЧТАЙ СУУХ ГЭЖ ЮУНД ЯАРДАГ ЮМ БЭ? ИЛҮҮ АЧАА ТЭЭЖ ЯВАХААР ДАН БИЕЭРЭЭ ХҮҮХДЭЭ ТЭЖЭЭГЭЭД ЖАРГАЖ ЯВААЧЭЭ?

Avatar

Нэргүй 2023-06-02 139.5.217.46

хөөе БАЛАЙ ДОНТОЙ АВГАЙ МИНЬ…..????? БАЛУУГАА ХИЙГЭЭД ЭРИЙН ДОН ТУСДАГ БАЙНАА… ШУУД ГАНЦААРАА АМЬДАР. ХҮҮХДЭЭ БОЛ МАЛ АА.ЮУН ЭР НӨХӨР ДОНТОЙ МАЛ ВЭ ЧИ!!!!!

Avatar

Хотын уугуул иргэн 2023-06-02 192.82.84.103

Ийм новшнуудад хатуу хариуцлага хүлээлгэдэг хууль Монголд байна уу. Нямбаатар сайд аа. Тэр шоронд нь хийж саатуулаач ээ Дараагийн удаа энэ нөхөр эд нарыгаа а.лах юм байна л даа.

Avatar

Нэргүй 2023-06-02 213.87.135.220

~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-02 192.82.90.208

Гэр бүл, хань ижил үр хүүхдээ зодож, дарамталж хүчирхийлэл үйлдэгсэд, танхайрагсадад оноох хариуцлагыг чангатгал л даа.Төр иргэдээ зэрлэг этгээдүүдээс хамгаалах үүрэгтэй юм байгаа биз дээ. Хариуцлага сул учир улам гаараад байна,

Avatar

иргэн 2023-06-02 192.82.88.67

Бууд

Avatar

зочин 2023-06-02 203.23.49.191

Хүнээ олж суугаач дээ.

Avatar

Нэргүй 2023-06-02 202.179.25.131

Хэнтэй гэр бүл болж хэний хүүхдийг төрүүлж байгаадаа дүгнэлт хиймээр юм, өөрөө ч хохироод хүүхдүүдээ ч хохироогоод

Avatar

Нэргүй 2023-06-02 192.82.81.78

erchuudee garganuud ni hayj emegteichuud erhee yariad baihaar tegne shdee yumiig tentsvertei hugjuul , erchuudee ouynlag bolgo !!!!

Avatar

Нэргүй 2023-06-02 103.9.90.130

яахаараа нялх үрийгээ зодоод байдаг байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж