Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулан ажиллаж байна. Банкнаас зээлийг бэлэн мөнгөөр барагдуулах зарчим баримталж байгаа боловч чанаргүй, эрсдэл өндөртэй зээлийн эргэн төлөлтийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөлд шилжүүлэн төлж барагдуулах нөхцөл байдал үүссэн юм.
Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгийн хэмжээ 2023 оны тавдугаар сарын байдлаар нийт 270.8 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс Засгийн газрын тогтоолын хүрээнд зээлээр худалдсан үнийн дүн 91.5 тэрбум төгрөг, ашиглалтад орсон худалдан борлуулахад бэлэн үл хөдлөх хөрөнгө 29.7 тэрбум төгрөг, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга 149.6 тэрбум төгрөг байна.
Банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд санал болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахдаа нээлттэй, ил тод, хэн нэгэнд давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтлан ажиллаж байна.
Хөгжлийн банкны бүртгэлд байгаа өмчлөх бусад үл хөрөнгийг нөхцөл байдлаар ангилбал:
- Бүрэн ашиглалтад орсон буюу худалдан борлуулахад бэлэн
- Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй
- Дуусаагүй буюу бүрэн ашиглалтад ороогүй хөрөнгө
Хөгжлийн банкны зүгээс энэ удаа худалдан борлуулахад бэлэн, маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг борлуулахаар олон нийтэд мэдээлэл хүргэж байна. Бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй болон дуусаагүй барилгуудын тухай мэдээллийг цаг тухай бүрд танилцуулан хүргэж ажиллах болно.
ӨМЧЛӨХ БУСАД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Хөгжлийн банкны өмчлөл эзэмшилд шилжин ирсэн 2023 оны 06 дугаар сарын 15 өдрөөс зарж борлуулахаар олон нийтэд хүргэж буй ҮХХ-ийг танилцуулж байна. Үүнд:
№ | Ангилал | Нэрс | Худалдах үнэ /төгрөг/ | Зориулалт | Үл хөдлөх хөрөнгийн тоо |
3 | Өмчлөлийн маргаангүй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах | “Капитал банк” ХХК – Амины орон сууц | 867,6 | Амины орон сууц | 1 |
“Капитал банк” ХХК – Даймонд центр | 692.4 | Үйлчилгээ | 3 | ||
“Болор шүр” ХХК – СБД 6-р хороо 48-р байр 1401, 1402 тоот | 1,196.77 | 1 | |||
“Модун” ХХК – Ла Колина хотхон | 1,799.17 | Орон сууц | 12 | ||
“Модун” ХХК – Барилга Мега стор В1 | 1,437.96 | Үйлчилгээ | 1 |
Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь чухал байна. Тиймээс өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж авсан үнэ дээр тухайн хөрөнгийг эзэмшихтэй холбоотой гарсан болон худалдан борлуулахтай холбоотой гарах зардлуудыг нэмж худалдах суурь үнийг тогтоосон бөгөөд 3 сар тутамд шинэчлэн тогтоох юм.
Хөгжлийн банкны зүгээс 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн байршил тус бүрд газар дээр нь байрлан танилцуулах бөгөөд худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй шилэн ажиллахаар төлөвлөж байна.
Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны цахим хуудасны ҮХХ-ийн мэдээлэл цэснээс энд дарж авна уу.
Холбоотой мэдээ